11-р сарын бичлэг бичих гэтэл онгод алга болооский хэхэ.
Өчигдөр гадуур гарлаа л даа, аятайхан байхаар нь алхаж алхаж хартал пээ би хаа яваад байна агаарын бохирдолд нэвчсэн Хужаа гэсэн зураг санаанд ороод байлаа. Тэгсээр гэрийн ойрхон иртэл бүр үс гэзэгнээс хярвас хиншүү утаа ханхалж байвал яах уу? Нүд бүрэлзээд юм харж чадахгүй байна гэсэн бас утаанд сүүмэлзээд байсан шиг байхымаа.
Оройдоо ном уншив. Одоо ч уншиж дуусаагүй байнаа орой унтахын өмнө жаал уншина. Электрон хэлбрээр л дээ. Талд нь оруулаад орхицым. За байз хэн гэлээ дээ гурван арслантай (?) хувцас өмсөхийг насаараа мөрөөдөж, мөрөөдөл зорилгодоо хүрсэн залуу. Урд нь би хэзээ ч нэрийг нь дуулаагүй бас зүсийг нь хараагүй байлаа. Номноос нь л мэдлээшдээ. Насны хувьд надтай ойролцоо байгаам намтрын номоо гаргацан бүр зорилгодоо хүрцэн гэхээр хорвоо чи ямар тэнцүүргүймбээ гэхгүй юухэххэ.
Би хөлбөмбөг мэддэггүй ч Ливерпул гэж дуулсан, МЮ ч гэж дуулсан байлаа л даа. Ливерпул хотын залуутай яаж яваад ч билээ тааралдаж, тэр надад төрөлх хотоо бас хөлбөмбөг гээд л танилцуулж байсын. Ер нь Европын шар толгойтой эрчүүд танилцах болгондоо аль нэг хөлбөмбөгийн багийн нэр хэлдэг байсым байна одоо санахад.
Гэхдээ би МЮ болон Леверпулыг хоёулаа английн хөлбөмбөгийн баг, хоорондоо дайсагналцдаг гэж дуулаа ч үгүй нөгөө Бекхэмийг хөлбөмбөгч гэж мэддэг ч ямар үүрэгтэйг сонирхоогүй ямар багт тоглодогийг ч мэддэггүй байсан юм. Энэ залуугийн номноос л мэдлээ. Нээрээ нэрийг нь Стивен Жерард гэсэн байх шүү. Урааааа нэрийг нь тогтоогоод амжиж ккк.
![]() |
| Та нар дотор энэ залууг мэдэх хүн вайна уу? Ямарчигсан дажгүй залуу вайна, таалагдсоон хэхэ |
Миний мэдэхээс Майкл Оуэний тухай овоо бичсэн байсан нь таалагдлаа. Нэрийг нь олон дуулсан байсымаа. Бас нэрийг нь дуулсан ч зүсийг нь оноож мэдэхгүй хэд хэдэн хүний тухай уншаад Гүүглэ ашиглаж зургийг нь харав. Жишээ нь Пол Гаскойн, Алан Ширрер, Туркийн Хакон Шукор ч билүү.
Энэ номноос ойлгосон зүйл гэвэл өөрийн алдрын, амжилтын бас тэмцэл ялагдал ялалтын замналаа хувийн амьдралаа тоочилгүйгээр ингээд сайхан биччихэж болохым байна бас алдартай тамирчид үнэндээ алдар нэр, мөнгөний төлөө биш харин өөрийн мөрөөдөл, дур сонирхолын төлөө спортоор хичээллэж, тууштай явж амжилтанд хүрдэг юм байх нь гэсэн бодол. Нөгөө хэн найздаа эртхэн намтрын номоо гарга, мартаагүй дээрээ одооноос эхлэ гэж хэлэх юм хуна ккк.
Бас залуу тамирчид, спортын замналаа эхэлж байгаа хүүхдүүд энэ хүний номыг уншвал маш их юм ойлгож ухаарах юм байна. Тухайн хүний тархи толгойн хэмжээ л мэдэж дээ гэхдээ л жаахан хашир, бодолтой бас зорилготой залуу хүн уншихад илүүдэхгүй л ном гэж дүгнэлээ. Нэр нь Стивэн Жеррард "Миний намтар". Онлайнаар олж авч байсын. Энд тэндээс хайвал олдох байхоо.
Бас залуу тамирчид, спортын замналаа эхэлж байгаа хүүхдүүд энэ хүний номыг уншвал маш их юм ойлгож ухаарах юм байна. Тухайн хүний тархи толгойн хэмжээ л мэдэж дээ гэхдээ л жаахан хашир, бодолтой бас зорилготой залуу хүн уншихад илүүдэхгүй л ном гэж дүгнэлээ. Нэр нь Стивэн Жеррард "Миний намтар". Онлайнаар олж авч байсын. Энд тэндээс хайвал олдох байхоо.
Хөлбөмбөг гэснээс манай хүргэн ах хөлбөмбөг тоглодог хотынхоо багийн хаалгач шдэ. Залуудаа хотдоо нэртэй л байсым гэсэн одоо мэддэг кайф авдаг юм нь хөлбөмбөг шиг байгаам. Очвол тэгээд л энэ талын мэргэжилтэн болох байлгүй хэхэ. Надад бол хоккеэй хамаагүй сонирхолтой санагдаад байдын ядаж зодоон ихтэй хэхэ. Хөлбөмбөг майр уйтгартай гүйгээд л байдаг, гүйгээд л байдаг юу нь тийм гоё болохыг ойлгодоггүй. Ингэж хэлвэл шар толгойтуудад алуулах байхдаа ваааахахахахахаххаха.

Comments
Post a Comment