Skip to main content

Зочид буудлаар хэссэн нь: Цувал-1

Энэ жилийн хувьд ажлын шаардлагаар нилээн хэдэн буудалд байрлах болсных биеэр үзэж харснаа энд сийрүүлээд орхиё. Хэрэгтэй нэгэнд хэрэг болох л байх даа.

Ер нь дашрамд дурдахад янз бүрийн арга хэмжээ хийж, гадаад дотоодоос хүмүүс авчирдаг байгууллага, хүмүүст буудал сонгох гэж бас ихээхэн хэцүү, нарийн асуудал байдаг юм билээ. Санаанд тарах уу үгүй юу, үйлчилгээ, үнэ ханш ямар байна хүртээмж сайтай юу гэдгээс авхуулаад.

Нэгэнт мөнгөө төлснийх сайхан үйлчилгээ авах хүсэл хэнд ч байдаг. Бас хямд үнээр аюулгүй, сайхан буудалд байрлуулах нь зайлшгүй байх шаардлагын нэг.

Эхний зочид буудал. Цэцэг.

Сансарт байрлах энэ буудлыг манайхан мэдэх байх аа

Энэ буудлыг би биш Японоос ирсэн ажил хариуцагч сонгосон юм. Мань япон англи хэлгүйдээ бантаад ч тэр үү Монголд 4 удаа ирэхдээ бүгдэд нь энэ буудалд буусан гэсээн. Би өрөөндөө ганцаараа. 1 хүний өрөө хамгийн хямддаа зуны улиралд 95 өвлийн улиралд 65 хавьцаа байсан гэсэн байх шүү. Тэгээд өглөөний цай багатаж байгаа ба энэ нь душгүй өрөө. 

Гэхдээ усанд орж чадахгүй гэсэн үг биш. 1 давхарт байх саун, шүршүүрээр өдөр бүр 10-22 цагийн хооронд үнэгүй үйлчлүүлэх эрхтэй. Саун шүршүүр нь эрэгтэй, эмэгтэй тусдаа.

Цэцэг аль соц нийгмийн үед баригдсан ба тухайн үедээ их алдартай, тансаг зэрэглэлийн гэх үү ер нь дээгүүртээ орж байсан гэсэн. Одоо Япончууд хувьчилж авсан юм уу хөрөнгө оруулсан юм уу ямартай ч бүх зүйл япон хэлээр давхар бичгдсэн, ажилтнууд нь япон хэлтэй, япончуудын буудаг гол буудал юм билээ. 

Монголчууд бараг буудаггүй гэсэн. Үйлчлүүлэгчдийн бараг 90%-с дээш нь япончууд байсан байх шүү.

ӨРӨӨНИЙ ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ: Боломжийн. 5 баллаар дүгнэвэл 4 балл өгнөө. Ямартай ч аюулгүй, амар тайван, тав тухтай байж чадсан. Тавилга нь маш хуучирсан ч гэсэн азаар эвдрээгүй байсаан. Нэгэнт дээд зэргийн тансаг тав тух нэхэх гэж очоогүй болохоор энэ өрөө бол сайн гэдэгт орно гэж би итгэж байна.

Хуучин тавилгуудаар тохижуулсан өрөөтэй. 


10 хонохдоо гэртээ байгаа юм шиг тухалж, дассан өрөө маань

ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ:
5 балл.
Өрөөг маань цэвэрлэдэг тэр хүмүүст тусгайлан хайж очоод баяр хүргэмээр санагдсан шүү. Хуучин гэж мэдрэлгүй хэд хоносон нь энэ үйлчилэгчидтэй холбоотой.
Хэрэглэх саван, шампунь, сойзыг өдөр бүр сольж бэлдэж өгөхийн зэрэгцээ өдөр бүр сэтгэлд хүртэл цэвэрлэж өгч үйлчилж байлаа.

Маш сайхан цэвэрлэж өгдөг сэтгэл ханамж сайн байсаан.

ХООЛ УНД: Сайн. 4.5 балл. 

Үүнд зөвхөн өглөөний цай л орсон. Өдөр, оройн хоолоо гадуур идэж таараад байсан тул тэндэхийн зоогийн газруудад зөвхөн өглөөний цайг л уудаг байв.
Миний сонголт бол жимс голдуу хоол. 
Цэвэрхэн, бас Монголын нөхцөлд ногоо, жимс ахиутай байсан нь их таалагдсан. Махан хоол өглөөний цайнд бараг идэж үзээгүй ээ.  

Миний хоол. Броколли шөл, жүүс, жимсний цуглуулга


Бас нэгэн өглөөний цай. Жимсний цуглуулга, будааны зутан.
Гэхдээ энэ хоёр алимаа ихэвчлэн өрөөндөө авч ороод өдөр иддэг байсан хэхэ.
Үйлчлэгч нар гайхдаг байсан байхдаа, юм үзээгүй Монголчууд минь дээ гээ л хэхэ



Ногооны зутан шөл. Жимсний цуглуулга, жүүс


Жимсний цуглуулга. Хэдхэн нэр төрөл ч гэсэн уйддаггүй байсан. Уйгаггүй зургийг нь авсан байгаа биз???

Хүлээн авах хэсэг...

Энэ миний хамгийн дуртай хоол. Ямар ч буудалд очсон үүнийгээ байна уу гүй юу эхэлж харнаа хэхэ.
Цагаан будааны зутан. Өөрөөр хэлбэл ямар ч хольцгүйгээр усанд чанасан цагаан будаа

За энэ одоо юу гэхийн бассейн гэхиймуу усан сан гэхиймуу.
Хаяа орж хэвтдэг байсаан, Баруун талд нь саун зүүн талд нь шүршүүрүүд байгаа
Өдөр алгасалгүй саундсан шүү харин ч

Мөөгний зутан, жимсний цуглуулга, тараг. Махан хоол мэдээж байгаа
Зайдас, өндөг энэ тэр. Гэхдээ би өглөөд иддэггүй юм аа.


ЭЦСИЙН ДҮГНЭЛТ: Баллаар дүгнэвэл нийт 4.7 балл өгнөө. Олон улсад бол аялалын хуудсууд буудлыг 7 хүртэл баллаар дүгнээд байдаг билүү? Монголын нөхцөлд бол дулаан, тав тухтай, цэвэрхэн, үйлчиилгээ, хоол унд сайтай их хөөрхөн зочид буудал.

Мэдээж фитнесс, бусад үйлчилгээ дутагдах ч энэ бол асуудал биш гэж бодож байна. 

Дараа дараа бусад зочид буудлынхаа бичлэгийг оруулъя...

Comments

  1. Наад бассейн, саун шиг юм чинь Япончуудын халуун рашаанд байдагтай нь төстэй харагдаад байх юм. Японд ирээд онсэнд орж үзсэн бол мэдэх байх. Эхлээд чалдлаад, дараа нь биеэ угаагаад, тэгээд наад бассейн шиг юманд чинь суугаад, тэгээд есөн жорын юмандаа ороод явчдын.

    ReplyDelete
  2. Наад бассейн, саун шиг юм чинь Япончуудын халуун рашаанд байдагтай нь төстэй харагдаад байх юм. Японд ирээд онсэнд орж үзсэн бол мэдэх байх. Эхлээд чалдлаад, дараа нь биеэ угаагаад, тэгээд наад бассейн шиг юманд чинь суугаад, тэгээд есөн жорын юмандаа ороод явчдын.

    ReplyDelete
  3. Мань чинь Японд очиж байгаагүй мээдкүмаа

    ReplyDelete
  4. Мань чинь Японд очиж байгаагүй мээдкүмаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...