Өмнөхийн өмнөх бичлэгээ үргэлжлүүлэх аядая.
Урьдчлан сануулахад зөвхөн өөрийн ойлгосон зүйлээ ярианы хэлээр бичнэ шүү.
КОНВЕНЦИ ХИЙГЭЭД БАТЛАХ, НЭГДЭН ОРОХ МӨН НЭМЭЛТ ПРОТКОЛЫН ТУХАЙ.
1. Нэгдэн орох гэдэг нь тэр конвенцид заасан зүйлсийг зарчим агуулгын хувьд дэмжиж, хүлээн зөвшөөрөх ч албан ёсоор дагаж мөрдөхгүй.
2. Соёрхон батлах гэдэг нь хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх, конвенцид заасан зүйлсийг сахин хамгалж биелүүлнэ гэсэн үг.
Манай үндсэн хуулинд зааснаар хэрэв ОУ-ын ямарваа нэгэн гэрээ, конвенцийг УИХ-с соёрхон батласан бол тэрхүү гэрээ конвенци Монгол улсын нутаг дэвсгэрт бусад хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэдэг.
Нэмэлт протколийг батлах нь хув хүний гомдлыг НҮБ-ийн зохих хороо, зөвлөл хүлээн авч хэлэлцэх, шалгах, хянах эрхийг баталгаажуулна. Жишээ нь би гомдлоо анхан, дунд, дээд шатны шүүхээр шударга бусаар хэлэлцүүлсэн гэж үзвэл НҮБ-ийн Хүний Эрхийн Хороонд гомдол гаргаж, тэндээс манай улсаас тайлбар шаардаж болно гэхүүдээ.
НҮБ-ийн зохих хороо нь жилд 2 удаа хуралдаж улс орнуудын конвенцийн хэрэгжилтийн тайланг 4 жил тутамд хэлэлцэнэ. Жишээ нь Эмэгтэйчүүдийн эрхийн тайланг НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн Эрхийн Хороогоор хэлэлцэнэ.
Хороо нь улс орнуудаас сонгогдсон хүний эрх болон тухайн сэдвээр мэргэжсэн эксертүүдээс бүрдэх биеэ даасан хараат бус зөвлөл юм.
Улс орнууд нь тухайн конвенцитой холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлаараа 4 жил тутамд үндэсний тайланг бэлтгэх ба үүнтэй зэрэгцэн тухайн улсын иргэний нийгмийн байгууллагууд мөн нэгэн адил үнэн бодит байдлыг харуулсан зэрэгцээ тайланг бэлтгэж өгч болно. Үүнийг Сүүдэр тайлан гэнэ.
Тайлангийн ялгаа нь Засгийн Газар ихэвчлэн өөрсдийгөө хүний эрхийг хангах, конвенцийг хэрэгжүүлэхээр ийм тийм сайн сайхан ажил хийсэн гэж үзүүлдэг бол иргэний нийгмийн байгууллагууд нь үнэн бодит байдал ямар байгааг бичдэг.
Ухаан нь Эмэгтэйчүүдийг эрхийн тухай конвенцид эмэгтэйчүүд эх байх эрхээ өөрөө сонгоно гэж заасан бол ЗГ үүнийг хэрэгжүүлж байгаа, үр хөндөлтийг тухайн эмэгтэйн хүслээр эмнэлгийн аюулгүй нөхцөлд хийх боломжийг бүрдүүлж байгаа гэж тайландаа тусгаж гэж бодоё.
Иргэний нийгмийн байгууллагууд харин бодит амьдрал дээр ямар байгааг , тухайлбал сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүдийн савыг эмнэлгийн комисс дур мэдэн шийдвэр гаргаж боодог, сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй жирэмсэн болсон тохиолдолд хүчээр үр хөнддөг гэхчлэн фактуудыг гаргаж тавина.
НҮБ-ийн Зохих хороо нь Үндэсний болон Сүүдэр тайланг хүлээн авч хэлэлцэж, Засгийн газартай хэлэлцүүлэг зохиож мөн бичгээр асуулт тавьж, хариуг авч эцэст нь Дүгнэлт гаргаж Зөвлөмж буюу Албан даалгавар өгнө.
Тэр дүгнэлт, албан даалгаварт нь тухайн улсад хэлэлцсэн Конвенцийн хэрэгжилт ямар байгааг дүгнээд цаашид хийвэл зохих ажил, авч хэлэлцүүлэх арга хэмжээг сануулж, дараагийн тайлант мөчлөгт хийсэн байхыг шаардана даа. Тэгээд 4 жилийн дараа хэрэгжилтийг хянахаас л ажлаа эхлэнэ гээд хялбараар тайлбарлачы хэхэ.
Хэрвээ том толгой гаргавал яах вэ гэж үү? Тухайн улс орон Олон Улсад эзлэх статус, байр суурь гэх мэт нь энэ конвенцүүдийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буйгаас ихээхэн шалтгаална гэхэд болох байх.
Манайх хэдэн конвенцийг соёрхон батласан билээ? Та нар зав гаргаад нэг тоолоорой хэхэ.
Конвенцэд заасан эдлэх ёстой эрхийг бол тухайн соёрхон батласан улсын бүх хүн эрх тэгш эдлэх ЭРХТЭЙ, Засгийн Газар нь конвенцийг соёрхон батласан бол тэнд заасан эрхийг ард иргэддээ хэрэгжүүлэхийн тулд зохих бүх шатны арга хэмжээг авч морь нохой шиг зүтгэх ҮҮРЭГТЭЙ гэдгээр энэ бичлэгээ өндөрлөе.

Comments
Post a Comment