Саяхан нэг япон, нэг европ хэдэн монгол цугтаа хоолонд орлоо л доо.
Тэгсэн нэг монгол эгч маань янз бүрийн хошин шог таавар таалгаад бид хэдийг хөөрхөн хөгжөөлөө.
Эхний таавар, Нью-Йорк хотод Хятадын онгоц нисэж очоод бууж чадалгүй буцаж, Японы онгоц нисэж очсон ч бас бууж чадалгүй буцаж, дараа нь мөн Орос, Монголын онгоц ч бууж чадсангүй, ер нь ямар ч онгоц бууж чадахгүй буцаад байж гэнэ.
Яагаад вэ?
Хоёрдугаар таавар: Нэг орос ойд ганцаар явж байгаад төөрч гэнэ. Гэтэл халаасанд нь юу ч байдаггүй өмссөн хувцастайгаа л байдаг. Тэгээд ойд олон цөөвөр чонотой тааралдаж, чононууд мань эрийг идэхээр дайртал сайх эр модон дээр авирч гарч амиа хоохойлсон юм байх. Дор нь олон цөөвөр ярзагнаад байж гэнэ. Ямар ч байсан орос эр хэн нэгний тусламжгүйгээр өөрийнхөө амийг модон дээрээсээ буулгүй авраад цөөвөр чононуудаас салаад явчихлаа гэнэ.
Яаж амиа аврав?
Дахин сануулахад энэ бүгд хошин таавар шүү.
Бид ч хариуг нь олох гэж янз бүрийн таамаг дэвшүүлж инээд ханиад болсоор сүүлдээ бүр элэг хөшсөн.
Хариу нь...
1. Дээрхи зураг дээр байгаа хөшөөний суганаас ханхлах хулмасны үнэрт ямар ч амьд амьтан тэсэх аргагүй байсан учраас онгоц буцаад байж л дээ...
Эхний тааврын хариуг сонсоод инээлдэж суусан бид дараагийн тааврын хариуг бас янз янзаар хэлтэл болохгүй, тэгтэл япон маань "Аа би таалаа таалаа, оросын суганы хулмасны үнэрээс чоно дайжаад явчихаж" гэж хэлж бид нарыг элгээр явуулчих дөхсөн хэхэ.
2. Тааврын хариу нь сайх орос эр гараа хазаж судсаа хаглаж урсах цусаа нэг цөөвөр дээр дусаагаад, тэр цусны үнэрээр бусад цөөвөр чоно нэг нэгэн рүүгаа дайрч барьж идсээр дуусахад орос буугаад явсан юм гэнэ.
Бидний хэн нь ч сэтгэж таагагүй л юм даа хэхэ. Та нар тааж чадаж байна уу? Шударгаар хэлээрэй.



Comments
Post a Comment