Өвөл дөхөж утааны улирал аль хэдийн эхэлсэнтэй холбогдуулан сода, давстай усаар өглөөд ам хамраа зайлж байна. Ханиад хүрч, ангина хөдлөхөөс сэргийлж байгаа ухаантайн. Тус болох эсэхийг бүү мэд.
Одоогоор эхний шинэ жилийн урилгаа авсаан, тэгж байгаад "бэлдэх" л байхдаа. Бэлдэнэ гэдэгт "жингээ хасах" "будаг шунхаа бэлдэх" "өмсөх хувцсаа товлох" "үс засалт, будгаа пландах" гэхчлэн зөндөө юм байгаа гэсэн үг. Богиновтор улаан даашинз дээр хар гутал өмсвөл зүгээр үү? Эсвэл шар лакан гутлаа авчруулж өмсөх үү? Энд тэнд нүүж явахдаа нэг газар орхицы.
Дээр нь трико байна, бандгар хүн чэн биений өнгөтэй трико өмсөх зохимжгүй байх, тиймээс трико өмсвөл харыг л өмсөж таараа, бас дээр нь шилэн трикогүй нүцгэн гуя хасаа гялалзуулаад байвал бүр тохиромжгүй байх гэж бодоодайна. Ядаж илүү дутуу мах нь булхалзаад байхгүй цэгцтэй харгадана биздээ юм өмсвөл?
За бүр хамаг но-гоо зарлачих нь байна хэхэ. Гэснээс дуучин жүжигчин хүүхнүүд тайзан дээр гарахдаа биений өнгөтэй торон трико өмсдийм байна лээ, тэрийг хаанаас олж авахыг мэддэг хүн байна уу? Биений өнгөтэй, дээр нь торон учраас олон давуу талтай, жишээ нь гуталд хальтирахгүй, бас гялайж тарган харгадуулахгүй, биед эвтэй, салтаа нь унжаад байхгүй гэхчлэн... Зардаг үгүйг л ёстой мэдэхгүй байнаа.
Нэгэнт бичсэнийх сүүлийн сонин сайхнаа бичье ээ. Шинэ кино үзсэнгүй тэр байтугай хуучин үзэж байсан сериалаа анги нь онлайнд нэмэгдэж орсон үгүйг шалгасангүй. Харин ном бол уншсаан. Саяхан төрсөн өдөр нь болсон Гуталчин бүсгүйн ярьж байсан "Атаархах зүйл үгүй" гэж хойт солонгосын амьдралын тухай номыг уншсан. Үнэндээ гүн бат сэтгэгдэл, эмзэглэл төрүүлэхээсээ илүү надад бол сонирхолтой кино зохиол шиг л санагдаад байна лээ.
Сонирхолтой санагдсан нь гэвэл өмнөд Солонгос руу оргож, сайхан амьдралтай залгасан хүн бүгд ар тийшээ санаа зовж, өөрийгөө зөв юм хийсэн үгүйдээ байнга эргэлздэг нь. Гэр бүлийхнээ золиосолсон гэдгээсээ илүү эх орноо хаяж, золиосолсон нь л тэднийг амар тайван байлгадаггүй байх нь гэж би бодсоон. Хүнд төрж өссөн эх эцэг, төрсөн гэр, төрсөн эх орон нь хичнээн муу муухай, адгийн байсан ч мартаж, үгүйсгэж чаддаггүй нь ойлгомжтой.
Олон нийтийн амьдралд эдгээр өдрүүдэд оролцсонгүй ээ. Хүйтэрч байгаа, ханиад томууны улирал эхэлж байгаатай холбоотой гэж боджийна. Гэртээ хөөстэй усанд хэвтсэн шигээ өдөр хоногийг өнгөрөөлөө. Шинэ юм сурах, тархиа цэнэглэх хүч одоогоор алга, жаахан залхуу хүрээд байнаа.
Яг одоо бодож байгаа зүйл гэвэл хаа нэг газарт очиж жаахан "ганцаардмаар" байна. Ганцаараа аялах, амрах эсвэл огт таньж мэдэхгүй газар очиж суралцмаар байхын...

Байгаагаараа л сайхан ш дээ хонгоро тийм биз дээ? Залуу нас чинь чамайг гоё харагдуулна оок.
ReplyDeleteБи энэ номыг уншиж байхдаа аймаар айгаад байсан ш дээ. адал явдалтай хэсэг дээр нь.
Урт олс явуулий. Дамжаад тэгнээд хүрээд ир хонгороо.