Skip to main content

Asian film week

Хэд хэдэн кино үзлээ. Ингэсийм анх ойрд драм үзээгүйм байна гээд өөрийгөө уруу татаж Хангүг драм эхлүүлэв ээ. Сүүлийн үед бүтээгдсэн шинэ драмуудаас шилж байгаад "Чаддаг юм бол түүнтэй гэрлэ" гэсэншүү нэртэй нэг савангийн дуурь эхлүүллээ. Утга нь бол нэг эмэгтэй 65 нас гарсан хойноо буцаж 33 насан дээрээ очиж, бүхнийг шинээр эхлүүлэхийг хүсч байгаам.

Нэртэй телевизийн сэтгүүлч нөхөртэй байсан ч тэр нь санаанд нь огт хүрээгүй буруу сонголт хийсэндээ амаа барьж цаг хугацааны машинд сууж залуу насандаа очиж, залуу насаа ятгаж баян, сайн нөхөртэй болгохоор шийдсэн дүр л дээ.

Marry him if you dare-Korean dram

Гэсэн ч залуу нас нь түүнээс зөрж өөрийн замаар сонголтоо хийхээр шийдэж байгаа кино. Үзээд гайгүй сонирхолтой санагдсан ч интернетэд эхний 6 анги нь л тавигдаад байгаа одоогоор. Үлдсэн ангийг нь хүлээнгээ өөр кино үзье гэж бодсон нь тэр. Гэхдээ цуврал биш нэг ангитай уран сайхны кино үзье, хүлээх гэж дэмий гэж бас шийдвэрлэсэн.


Дараагийн сонголт нь Япон кино байлаа. Сэтгэлзүйн драм гэж би хувьдаа дүгнэсэн. Гэхдээ тийм гүн гүнзгий биш л дээ.

Ганц бие япон эмэгтэйг тэтгэвэрт гарч, урт хугацааны амралтаар явахаар төлөвлөж байхад нь гэрт нь гэнтийн зочид ирдэг. Хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй залууг сайхь хөгшин эмэгтэйтэй холбоо барьж мэднэ гэж бодсондоо ирсэн нь тэр байжээ. Учир нь сэжиглэгдэгч уг эмэгтэйн 6 шавийн хамгийн бага, уйланхай, өнчин хүү бөгөөд багшдаа чинхүү хүндэтгэлтэй ханддаг байснаас улбаатай.

Шавиа гэмт хэрэгт холбогдсныг мэдсэн даруйдаа багш үлдсэн шавь нартайгаа уулзахаар шийдэж замд гардаг. Шавь нар нь багшийгаа зорьж ирсэнд ихэд баярладаг боловч олон жилийн өмнөхөө дурсахдаа бүгд багшийнхаа өмнө ямар нэг шалтгаанаар өөрийгөө буруутан болгож, түүнийгээ хэлж чадахгүй явснаа гаргаж хэлдэг.

A Chorus of Angels. Japanese film 


Гэвч хэн нь ч хэнийхээ өмнө буруугүй болохыг багш нь эргүүлж хэлснээр үйл явдал хоорондоо холбоотойгоор өрнөнө. Япончуудын тухайд "Өөрсдөд нь байхгүй, аль эрт байхаа больсон хүн чанар, сайхан сэтгэл, хүнлэг байдлыг мөрөөдөж бодлоготойгоор кино хийдэг" гэж хэн нэгэн хүний бичиж байсныг эрхгүй санасан шүү. Тэдний мөрөөддөг тийм хүнлэг байдлыг олж нээж гаргах гэсэн кино юм болов уу даа.



"Тасралт" Шөнөжин наргиж цэнгээд өглөө сэрэхдээ огт танихгүй эсрэг хүйсний хүнтэйгээ нэг оронд сэрж үзсэн үү та нар? Би үзээгүй ээ. Тэгж үзвэл ямар байхыг хэлж мэдэхгүй байна хэхэ.

Урд шөнө юу болсон, яасан, хаана хэнтэй уулзсан, хэрхэн бие биенээ олсон, хэл амаа ололцсон... тэр бүгдийг бусдын амнаас сонсож учрыг нь олох бас хаяж гээсэн зүйлсээ цуглуулах гэхчлэн бүхэл өдрийн адал явдал болсны дараа бүх зүйл аз жаргалтайгаар дуусдаг нь сайхан.


Lacuna, Chinese film


Амьдралд ийм юм тохиолдож, яг ингээд дуусдаг бол би хамгийн азтай л гэж бодохоор байлаа хэхэ. Хөгжилтэй кино. Боссынхоо хүнд дамжуулж өгөөрэй гэж явуулсан 300 мянган доллараас лавтай 100 мянгыг нь нэг шөнө үрж, зүгээр ч үгүй Боссдоо эргүүлээд Lama гөрөөс бэлэглэх ухаан олж, Maria-г олж авчир гэхэд хэн болохыг удтал тааж ядаж эцэст нь хэн нэгний шүтээн Maria мэлхийг андуурч цүнхэндээ хийснээ ухаарч, хамт ууж идсэн хос найзыгаа машины багажинд түгжиж орхисноо маргааш орой нь санамсаргүй "олж", цөөнгүй цэнгээний газарт Од, VIP болсноо өөрсдөө ч үл мэдэх залуухан хос... хамгийн гоё нь бие биенээ олсоон хэхэ.


Хонг Конг кино ч бас аз жаргалтайгаар төгсдөг. Соёлын ялгаа, баян байлаа гээд аз жаргалтай болдоггүй, өөрийн шудрага хөдөлмөрөөр энгийн амьдралаар амьдрах хавьгүй илүү аз жаргалтай тухай, бие биенээ олж чадвал бүхнээс илүүг өгүүлсэн кино.

Залуухан жирэмсэн бүсгүй хүүхдээ төрүүлэхээр Нэгдсэн Улсыг зорьдог. Хүсснээрээ нөхрийнхөө мөнгийг үрэх дураараа гэж тоймгүй бүсгүйн санаанд таарах юм төдийлөн олонгүй.

Эхэндээ сайхан л байлаа. Нөхрийнхөө хэлснээр санснаа хийж, сарвайснаа авч байв ч нэг юм л дутуу. Аз жаргал зөвхөн мөнгөн дээр тогтдоггүй болохыг бүсгүй удалгүй ойлгодог. 

Finding Mr Right, Hong Kong film


Төгсгөл нь бас сайхан, тэд бие биенээ олсон. Гэгээлэг сайхан кино болсон байна лээ. Жүжигчин бүсгүй нь их хөөрхөн, бас бүгд сайн жүжиглэсэн шүү. Үзчихэд илүүдэхгүй бүтээл. 

Comments

  1. yasan olon kino uzee be? ter tasaraad serdeg kinog l olj uzii daa

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...