Та нүдний шил зүүдэг үү? Би бол зүүх аль хэдийнээ болсон, гэхдээ зүүхээр улам нүд өвдөөд байдаг гээд зүүхгүй гүрийгээд яваад байдаг. Гадныхан ялангуяа Ази, Япон, Солонгос, Тайвань, Гонконг гэх мэт хөгжлөөрөө дээгүүрт ордог орны залуус эр эмгүй шил зүүнэ, шилгүй нэгнийг контакт линз зүүсэн гэж мөрийцөхөд ч болно.
Өглөө босонгуутаа бас орой унтахдаа "нүдээ ухаад" суучихыг нь харахад үнэн ядаргаатай, тамтай санагдаад байдаг. Шилтэйгээ байж байгаад хэрэв шилийг нь авах юм бол ихэнхи нь тэмтчээд эхэлнэ. Хараа нь тийм л муу.
Манай залуусын боловсрол, мэдлэгийн түвшин хэр зэрэг гэж та боддог вэ? Би бол тааруухан гэж дүгнэдэг. Нөгөө талаар хүн өөрөө ямар байна, бусдыг өөртэйгээ адил гэж боддог гэдэгчлэн өөрөө боловсрол, мэдлэг өндөртэй "мундаг" хүн биш болохоороо бусдыг тэгж боддог байж магад.
Шил ярьж байснаа гэв гэнэт боловсрол гээд яриад солиотой санагдаж байна уу хэхэ.
Хэргийн гол нь тэр өндөр хөгжилтэй орны залуус суралцахад маш их цаг гаргадаг, хар багаасаа өдөр шөнөгүй ном, сурах бичиг, компьютер шагайсаар "нүдгүй болоод" сургуулиа төгсдөг шиг надад санагдаад байдаг юм.
Ядахнаа өөрийнхөө мэргэжлийг яг таг мэддэг, дээр нь 2-3 гадаад хэл сайн мэддэг, бүх талаар өөртөө ашиглаж чаддаг, хариуцлагатай, ажил хийх чадвартай байдаг юм билээ миний уулзсан залуус нь.
Дээр нь бүгд дор хаяж компьютер дээр тачигнатал бичнэ, зураг, бичлэгээ засаад төрөл бүрийн үзүүлэн, видео болгоод Youtube энэ тэрээр цацчих чадвартай байх жишээний.
Манай Монгол залуус, миний эргэн тойрны оюутан залуус, бас ажилын маань үеийн залуус, найз нөхөд дотор маань гадаад хэл сайн мэддэг, мэргэжлээ гартаа оруулаад авчихсан залуус үнэндээ ховор оо ховор...
Удирдлагын академи энэ тэр төгссөн лаг лаг дипломтой байдаг ч үнэндээ Орос, Англиар А,Б ч байхгүй, овоо мэддэг заримых нь хэлний түвшин сурсан, судалсан мэргэжлээрээ гадаад ном хэвлэл ашиглах хэмжээнд хүрээгүй байгаа юм шиг санагддаг. Би ч ялгаагүй. Хараа муудсан маань лаг сурснаас биш өөр шалтгаантай.
Сургууль дээр маань мэргэжлийн нарийн ширийнийг "ухаж төнхсөн" шалгалт, гадаад хэлний шүүлэг болох юм бол оюутнууд маань яаж гайгүй дүн авч "мултрахаа" л бодохоос хэн нь ч өөрийхөө сурсаныг чамлаж, хэмжээгээ ахиулж сурахсан гэж хичээдэггүй нь анзаарагдаад байдаг юм.
Энэ Монгол хүний залхуу, хойрго сэтэхгүйтэй холбоотой болов уу эсвэл хүмүүсийн ярьдагчлан "нийгмийн буруу" юу?
Манай залуусын хэд нь авсан видеогоо монтажлаад богино хэмжээний кино болгоод youbute дээр тавьчихаж чадах бол?



dajgui sedev hondon bichsen bn sht, uneheer ih taalagdlaa. neeree bi 10n jild bhin l shil zuuhiig morooddog bsin, bais hiigeel haraagaa shalguulna tegeel uramgui butsna hehe. hussen um huzuugeer tataj 2jiliin omnoos shil zuudeg bolson chn yostoi hog umaa neeree hehe. bi bur haraa shalgadag sambarin hamgiin dood jijig usgiig ch unshdag emch nar gaihdag bsan chn holin um sain harahaa baigaad burselzeed bdag boltsoon shaal balai. gehdee shilee bas togtmol zuuhgui l bgaa, martchihaad bhin. tegsen oirnoos bas oirin haraa muudaad bgaa bololtoi...
ReplyDeleteneeree l manai zaluus medleg muu, bi ch gsn ooriigoo mash ih goldog. uneheer mundag zaluus bdag ch ter n mash tsoohondoo, gadnaa neg l ih nom unshdag neg l olon surguuli togsson humuus bdag hirnee yag tulaad ireheer ih buduuleg, setgehui n doroi sanagddin. naad zahin umig ch medku bgaa ni uneheer ichmeer sanagddi sht.
zooz baahan hun muulchlaa hehe.
Би ч ялгаагүй нүдний шил зүүсэн лаг эрдэмтэн болохыг маш их мөрөөддөг байсан. Хараагаа муутгах гэж телевиз үзээд, гагнуурын оч битгий хар гээд байхад харах гэж оролдож хүртэл байсан сургуульд орохоосоо өмнө хэхэ. Одоо нүд муудсан чинь тэрэн шиг там гэж байдаггүй юм байна.
ReplyDeleteЗалуусын боловсролын түвшний хувьд залуус маань ууж идэхэд л их цаг гаргадаг, идэвхтэй оролцдог хэхэ. Би ч ялгаагүй гэхдээ нас харьцангуй ахмад гэж өөрийгөө өмөөрдийн.
Харин Азийн бар улсын залуус сурахаа түрүүнд тавьдаг санагддаг.
Тийм залуустай улс гүрэн хөгжихөөс яахав
chi zaagaal ogchooch teguul tegeed youtube der tavimaar l bn shd ;-)
ReplyDeleteБи ч одоохондоо шилэн нүдгүй байгааг бодоход юу ч сураагүй туучий юм байна ш дээ. Даан ч тийм байх аа. Нэг л болкуу байсын.
ReplyDelete