Урд шөнө үнэгний нүд залгичихсан, худлаа худлаа чанга гэгч найруулсан кофе уугаад нойргүй хонолоо.
Өглөө 7 цагт түр зүүрмэглэж байтал зүүдэллээ гэнэ.
Хуучин bf-тэйгээ тааралдаж байнаа. Олон хүн цугласан хурал юм уу даа. Би тэрийг хараагүй болоод тэгэхээс тэгэх гэж өөр хүмүүстэй элдвийг ярьсан шиг хажуугаараа өнгөрүүлээд. Нөгөөх маань миний хажуугаар баахан эргэлдэж байснаа уур нь хүрэв бололтой яваад өглөө.
Тэгсэн хэдэн хар хувцастай нөхдүүд удалгүй намайг дуудаж байх юм гэнэ. Очлоо. Дугуйрч суулаа.
Тэгсэн нөгөөдүүл чинь миний нүцгэн зургийг гаргаад ирлээ хаха.
Нэг иймэрхүү зураг. Хамаг юмаа дэлгэчихсэн байвуул яахуу? Тэгсэн хэрнээ гар хөлдөө бугуйвчаа зүүхээ матраагүй хаха.
Зүүдэндээ бас өөрийгөө контролдож чадаж байнаа. Тархи руу нэг юм гялсхийтэл хатгах шиг болсноо царайгаа хувиргахгүй гэж байдгаараа хичээгээд дотроо бас бодож байна.
Юундаа ичдэг юм хүн бүхэн л иймэрхүү байдалтай байдаг биздээ. Харин итгэж өөрт нь зориулж авхуулсан зургийг дэлгэдэг өөдгүй новш. Тэрэнд л байх ёстой....
Дотроо бол иймэрхүү юм бодоод нүүрэн дээрээ жигшим ч үгүй нөгөөх хар хувцасны толгойлогч этгээд рүү хараад суулаа. Тэгсэн тэднүүс хэлээд байгаа бололтой юм. Мөнгө өгөхгүй, хүсснээр нь байхгүй бол энэ зургийг интернетэд тавьж олон нийтийн хүртээл болгоно гэх ухааны юм хэлж байнаа. Дээрээс нь бас үүнээс ноцтой зүйлс байгаа шүү юу хийдэг яадгийг чинь үзүүлий шүү гэж байна. Бодвол орондоо ямар байдгийг өнгөтөөр үзүүлэх бололтой.
Тархи руу ахиад л нэг юм гялсхийтэл хатгалаа. Тэгсэн ч өөдөөс нь тоохгүй хараад тэгээ тэг гэсэн аятай сууж байна гэнэ. Дотроо бол яадын тавьж л байна биз. Ийм сайхан эроочиг байна мэдүү гээд тэднүүстэй маргах ухааны юм бодож байгаа бололтой.
Нөгөө ex bf хаагуур ч юм хальт харагдаад нүүр бууруулаад өнгөрсөн хэхэ.
Тэгээд сэрчихлээ.
Сэрэнгүүтээ үргэлжлүүлээд бодоод...
Миний зураг нээрээ энд тэнд байж магадгүй шүү. Хэн мэдэхэв тэнэж явахад нэг баагий нууцаар зураг авсан ч юм уу эсвэл нөгөө хэн, бас хэн бичлэг хийсэн байхыг хэн мэдэхэв.....
За ямар хамаатайн гэсэн юм бодоод тэгснээ ямартай ч миний нэг нүцгэн зураг хуучин bf-ийн компьютерт байсныг саналаа. Хамт сууж байгаад устгах гэхэд тэр "Энэ чинь минийх, надад зориулсан юм устгахгүй" гэж зүтгэсээр байгаад устгуулаагүй, гэхдээ сүүлд нь муудалцаад түүнд хэлэлгүй устгаад хаячихаж л байсан. Устгахаас өмнө өөр газар авч хадгалсан эсэхийг нь бүү мэд. Хадгалсан байвал сайн л биз. Хөгширсөн хойно гараад ирвэл гоё хаха.
Тэгснээ нээрээ тэр хэрэв дургүй нь хүрвэл олон нийтэд тараагаад хаячихаж чадах л нөхөр дөө гэж бодсноор миний зүүдний үргэлжлэл the end


Comments
Post a Comment