Нутаг руугаа явнаа энэ долоо хоногтоо багтаагаад.
Хүмүүс аль хэдийнээ амарч зугаалаад дууссан байхад миний амралт одоо л эхлэх гэж байна штээ ямрав хэхэ.
Нутагтаа очиж сэнгэнэсэн сайхан агаараар цээж дүүрэн амьсгалж хэд хоног унтаж идэж, айраг гүзээлж байгаад ирнэ дээ. Уул хадаар болж өгвөл алхаад байх санаатай хэхэ. Компьютерээ орхиод явнаа. Хэд хоног ч гэсэн гар хуруу, нүд, нуруугаа амраая.
Уг нь гар утсаараа майлаа шалгаад, ФБ энэ тэр лүү ороод байж болдог байсан тэгсэн гадагш яваад иртэл зураг оруулж болохоо байчихаж, тохиргоог нь өөрчилчихвүү яав.
Гэртээ хариад таргалж байгаад л ирэх байхдаа эсвэл эсрэгээрээ хэдэн кг хаячихвал гүймөн сайхан байна даа хэхэ. Тэр зүгийн тэнгэр мэдэг гэлүү?
Нэг сайхан амттай хоол хийж гэрийхнээ дайлмаар гэтэл материал авч амжихгүй санаанаас цаашгүй л хүн байна хэхэ.
Өнөөдрийн байдлаар бол би Монголд ирээд гэрээсээ гаралгүй яг 4 хонож байна кккк. Гэрээсээ ганц ч удаа хамраа цухуйлгаагүй гээд бод доо.
Нутаг сайхан байнаа, хүмүүс Улаанбаатрыг утаатай, бохир заваан гэдэг, би ч тэгж боддог, гэтэл халуун, бүгчим, саун шиг л газар байж байж иртэл юу вэ? Хамгийн цэнгэг агаартай нь Улаанбаатар юм биш үү хэхэ. Америкт байдаг Монголчууд маань "хэзээ л нэг сэнгэнэсэн салхитай намраа үзнэ дээ" гээд санааширч байхыг зөндөө дуулж, харсан, гэхдээ Америк чинь халуун орнуудыг бодвол хамаагүй сэрүүхэн амьдрахад хүндрэлгүй сайхан цаг агаартай газар штэ.
Халуун газар байх ч үнэн тамтай шүү. Тээврийн хэрэгсэлд нь зорчих үедээ цонхоор харахад моддын навчис салхинд хөдлөөд, хүмүүс алхаад, бороо орох шинжтэй нэг л сайхан өдөр харгадаад, гараад сайхан алхаад явна даа гэж боддог. Яг буугаад гарахаар..... хмм бүх юм мартагдааский....
Тээврийн хэрэгсэл нь л хамгийн сэрүүхэн тааламжтай, сийрэг агаартай нь байдаг юм. Зочид буудал, айл өрх, албан байгууллага нь бас сэрүүхэн л дээ гэхдээ л байнга хиймэл агаараар үлээлгэж амьдрах чинь балай уйтгартай юм билээ.
Нутагтаа ирээд ганц ч удаа амьтанд хазуулаагүй, бас амьтанд хазуулаад эдгэхгүй зовоосон шарх, сорви, элдвийн харшил одоо арилж надыг нэг амрааж байна. Халуун газар шарх эдгэхгүй, биеэ байнга маажаастай, шүүс гоожуулсан эрээн цоохор юм л явдаг байлаа штэ хэхэ.
Сэнгэнэсэн сайхан салхиар цээж дүүрэн амьсгалахын жаргалыг бүгчим газар давчдаж үзсэн хүмүүс л мэднэ дээ.
Хөдөө явахаараа бүр илүү цэнгэг агаараар амьсгалана даа.



haluun gazar unen hogiin tee.
ReplyDeleteza shn amraad boon erch huch duuren irerei