Жамаараа өтөлж яваа нэгэн байна би. Гоо сайханд ордоггүй, брэнд мэрэнд нүүрэндээ нялдаггүй, зүгээр л байгаагаараа өтлөөд, гөхшрөөд, нүүр ам үрчлээтээд мөрөөрөө мөөмөө унжуулаад л нас ахиж явна.
Ингээд бичихээр майр гөхшин хүн шиг байгаа биз хэхэ. Гэхдээ хөгшрөх тусам өөрийгөө өөрөөсөө илүү нэгэнтэй биш өөрөөсөө дутуу нэгэнтэй илүү харьцуулж боддог болдог юм уу? Би лав тэгээд байна. Надаас илүү тарган, гөхшин миний үеийн хүүхэн харагдвал өө би энэнээс илүү л байна гэж бодно хэхэ.
Яадгийм, алийн болгон гутарч, мөрөөдөж амьдрах юм тэ.
Над шиг хүнийг урлагийн бүтээл болгоод хүмүүс шүтцэн л явах юм.
Ухаан нь хөдөөний нэг өвгөн "сахалтай хүн ухаантай байдаг, худлаа гэвэл Маркс Энглеьсийг хар, Максим Горькийг хар, Магсар намайг хар"...гэж агсан тавьдаг гэдэг шиг л над шиг гүзээ нь томбогор хүүхнүүдийг сэргэн мандалын үеийн уран зургууд, цаашлаад Пикассо, Рембрандт мэтийн аваргууд дүрсэлсэн байдагтай маргах хүн байхгүй байхаа.
Энэ бүхэн саяхан Пикассогийн үзсгэлэнг үзэж байхад төрсөн бодол хэхэ... Сайхан солиотой бодлууд байгаа биз?
Пикассо гэснээс мань хүний далд өгүүлэмж, сэтэхүй нь тэр юм уу эсвэл миний сэтэхгүй буруу тийшээ хазайсан юм уу бараг бүх зургаас нь би нэг тийм эротик агшин олж хараад байсан хэхэ.
Надад хамгийн таалагдсан зураг нь...
Аа бас Марк Шагал-ийн үзэсгэлэнг очиж үзсэн. Орост төрсөн, еврэй гаралтай энэ зураачийн нэрийг нь ч хүртэл мэдэхгүй байсан гээд бод доо. Маш их гайхсан, яагаад би мэддэггүй билээ гээд хэхэ.
Зургийн өгүүлэмж нь хөнгөн, бас хайр сэтгэлийг хөөрхөн дүрсэлсэн, орос үлгэрийн өгүүлэмж мэр сэр оруулсан байсан гэхдээ Пикассо шиг хүчтэй эротик дүрслэл бараг байхгүй юм билээ.
Цаашид уран зургийн үзсгэлэн үзэх боломж гарвал үзээд л үзээд л явна шүү. Намайг үзэсгэлэнд уривал дуртайяа хүлээж авнаа :) хэхэ PR...





Comments
Post a Comment