Skip to main content

Relationship status...

Урд шөнө юу зүүдэлснээ санадаггүй ээ. Агаар сийрэг байхад зүүдэлсэн зүүд тодоос тод байдаг юм биш үү?

Халуун газар бүгчимдэхээр зүүд хүртэл давчдаад байгаа юм биш үү.

бла бла бла.... гээд үргэлжлүүлэх гэхээр бичих юм олддоггүй ээ. Хүн хөгшрөх тусмаа бичих юм олддоггүй юм шиг байна. Танил тал, хийдэг, явдаг, иддэг суудагийн хүрээ нь хумигддаг юм уу дааа...

Ганц бие бол тэгээд л бүр бичих юм олдкү хэхэ. Хосоороо бол яаж эрхэлсэн, муудсан, гомдсон, баярлснаа бичээд байж болж байна. Хос гэснээс миний бие нь FB-ийг аль 2008 оноос хэрэглэж эхэлсэн юм тэрнээс хойш өдий хүртэл бараг ганц өдөр ч алгасаагүй зоолттой байж байгаан. Гэхдээ ганц ч удаа in a relationship, open a relationship байж үзээгүй зоолттой Single. Одоо бүр ичээд эхэлсэн хэхэ. Их л олон удаа хүмүүс надаас "чи ягаан" уу гэж асууж байсан гэхээр ичих нь аргагүй хэхэ.

Одоо худлаа үнэн хувийн статусаа in a relationship дээр тавиад үздэг юм уу гэж бодохоор бас найзууд олон юм шалгаагаад унахаас тээршаагаад байна. 

PS: Надтай Facebook дээр in a relationship хийх хүн байвал холбогдоорой гэвэл мөн алав аа хэхэ

Comments

  1. hahaha yagaan uu bhdaa yahav dee, guu yahuu dee single yavjaagaa l hun bgaaz, hend gai bolsiin yer ni gsn hehe.

    nas yavahaar chn harin ch olon taniltai bolhiim bishuu?! hmmmmm yu bilee

    ReplyDelete
  2. ooooooooonananannananannanananannanananan
    unjiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
    nadtai bol chi ;-9
    Neeree minii Fb profile deer
    -divorce
    getsen shaajeelee shd kkkkkkkkkkkkkk

    ReplyDelete
  3. hahaha mishee chi neeree tenegtnee, divorce bhdaa yahuu dee

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...