Номхон далайн эрэг дээр очоод ирлээ. Далай битгий хэл шалбааг харвал живж үхчих гээд байдаг тул жигтэйхэн хашир явсан гэж байгаа. Очоод хамт очсон хүүхнүүдээсээ алхам ч холдоогүй. Усанд сэлдэггүй юм аа гэхэд надыг живээд эхэлвэл орилно гэж тооцоолсон нь тэр хахаха.
Далай руу ороогүй байж живэхээ бодоод нээрээ хэхэ....
Далайн эрэг дээр нэг хүүхнийхээ гараас тас зуураад л суугаад байсан. Давалгаа ирж ганц нэг цохиод тэр бүрийд нь живж үхчих гэж байгаа аятай орилоод ийш тийшээ бүтлэлзэж сарвагнаад л суугаад байлаа. Тэгж тэгж эрэг дээр гарч элсээр баахан тоглосон.
Монголд бол хүүхдүүд цасаар тоглодог, энд бол элсээр тоглодог...
Монгол гэр элсээр барих гэж наян юм болсон, санаанд ерөөсөө хүрээгүй.
Иймхэн юм барьчихаж чадахгүй гэж өрийгөө голоод чадлаараа оролдоод сүүлдээ нурааж санаа амарсан хэхэ
Тэр хавийн газар үнэхээр үзэсгэлэнтэй, үзэх юм ихтэй байсан ч залхуу хүрээд олигтой зураг дараагүй. Далайн эрэгт очих гэж бэлтгэлгүй унтаад, өглөө трайнаас хоцрох шахан гүйж гарсан тул солих дотуур хувцсаа мартчихсан. Далайн эрэг дээр элсээр тоглож байтал нэг л бишээ... Юу билээ нөгөө юм ирчихсэн юм уу гэж гайхасхийгээд хамт явсан хэддээ ариун цэврийн өрөө явъяа гэсээр буцаж ресорт оронгуутаа шууд 00 руу гүйж ороод суутал доош паааааааалллллл гээд явчихсан... өөрт мэдэгдэх юм байдаггүй бүр гайхаад... ингэж айхтар сур харваж байхад мэдэгддэггүй би өвчин тусаа юу гээд тонгойгоод хартал нул элс хаха... Үндсэндээ дотуур өмдөө дүүрэн элстэй л яваад байсан байгаам...
Тэнд их сайхан шүршүүр байдаг юм билээ. Тийшээ орж элс, хөлсөө угааж аваад солих дотуур хувцасгүй хүн чинь яахав дотуураа юм өмсөлгүй гадуур хувцсаа углаж аваад л гараад ирсэн хэхэ.
Нээрээ дотуур хувцасгүй байх чинь биед их эвтэйхэн амар юм билээ штээ...
Замаараа нэг тосгонд буудаллаж танилцаж сонирсон. Муурын диваажин гэж алдартай юмуу даа надад бол муужгай нээх сонин санагддаггүй юм....
Бас нүүрсний алдартай уурхайн тухай музеэй байсан
Тэгээд л үндсэндээ муур муур муур...
яацын болоо гэж бодлоошт... хахахаха, митрэл, бөөн элс тээчэээл яваадээж
ReplyDeletehahaha um ni ireed tsagaan omd esuul shorttoi balarch gj bodloo sht kkkk.
ReplyDelete