Миний "таньдаг" нэг хүүхэн байдаг юм аа. Таньдаг ч юу байхав дээ би түүнийг эчнээ мэднэ. Тэр бол намайг мэдэх ч үгүй. Уг нь бол сайхан хүүхэн л дээ. Тэгсэн ч амьдрал нь дандаа бүтэхгүй тал руугаа нээх навсайсан авгай хувцас өмснөө бас.
Миний мэдэхийн л хадмууддаа ад үзэгдээд хоёр хүүхдээ чирээд нөхөртэйгээ хамт амьдрах гэж зүтгээд мачийгаад явж байсан.
Хадам ээж нь бас тэрнийг үзэхгүй ээ. Нөхөр нь гэж нэг залуу тэрэнд хайртай эсэх нь мэдэгдэхгүй лав л тэвэрч халамжилж байхыг нь хараагүй.
Тэгсэн нөгөө хүүхэнтэйгээ энд ахиад тааралддаг байна шүү. Зайлуул харваас л бүтэхгүй явна лээ. Бас л тааруухан амьдралтай, хүн хүнд ад үзэгдсэн байдалтай арзайгаад байж байсан.
Хөөрхий яахаараа байнга л бүтэлгүй хүн хүнд ад үзэгдээд явж байдын бол гэж бодох ч шиг хэхэ.
Бас түүний ижил олон танилтайгаа энд нүүр тулаад явж байна.
Оросууд бас Тайванчууд нэг юмаараа адилхан юм билээ. Юу вэ гэвэл дэлгүүрт ч юмуу жигтэйхэн баяр баясгалантай явж байтал хаанаас ч юм нэг хүн үсэрч гарч ирээд таныг нэг сандалд урьж суулгаад амаа угаадаггүй дүүрэн нянтай залхуу завааныг чинь үзүүлээд өгнө дөө хэхэ.
За ер нь бол Солонгосын савангийн дуурь эднийхний тархийг бас сайн угааж байнаа. Монголоос ялгагдах юмгүй
Дээр нь бидний хэрэглэдэг, мэддэг олон бүтээгдэхүүнийг адилхан сурталчилаад байх юм гэхдээ л мэдээж Тайваньчуудын хэл дээр нь хэхэ.
Миний анзаарсан хэдэн зүйлийн зах зух нь нэг иймэрхүү...



Солонгосын савангийн дууриуд хаа сайгүй гарч байх шиг байгаамаа, Төвдөд бас байлдан дагуулж байдаг юм шиг байна лээ...
ReplyDelete