Нэр бүхий нэг блогчинтой хэдэн үг солих хооронд зарим нэг дурсамж сэргээд ирсэн.
Мартах гэж хичнээн хүссэн ч мартагдахгүй зүйл гэж бас байдаг.
Уг нь мартаад орхивол хичнээн амар. Хэдэн жилийн өмнө дөө. Яг шийдэж ядсан учраа олж ядсан нэг өдөр санамсаргүй хоёрхон мөр ишлэл олж уншаад амьдралаа бараг шийдчихсэн хүн дээ...
Хол байгаагаар нь дутаж,
Ойр байгаагаар нь илүүддэг хорвоо гэж....
Хамт байгаагаараа, хайрласанаараа, бүхнээ зориулснаараа би илүүдээд байгаа юм байж, салж сарниж одсоноороо тэр нь илүүтэй санагдаад байгаа юм байж гэдгийг тэгэхэд ойлгосон. Тэр мөчөөс эхлэн түүний бичсэн зурваст хариу өгөхгүй, уулзах гэсэн хүсэлтэнд хариу өгөхгүй үндсэндээ усанд хаясан чулуу шиг л сураг тасарсан. Юу гэж бодож үлдсэнийг нь бүү мэд.
Одоо харин би холын холд байгаа. Тэр надаар дутаж яваа болов уу үгүй болов уу????
Comments
Post a Comment