Учрах хорвоод чамайгаа хараад
Уярал хайрын дуугаа дууллаа
Алаг дэлхийд хослон жаргах
Ариун журмын хань минь билээ...
"Нандин эрдэнэ" киног анх гарч байхад би хэдэн настай байснаа санахгүй юм гэхдээ л ухаан орчихсон 5-6 настай байсан байхаа. Зохиолч Дэмбээгийн Мягмар гуайн энэ зохиолоор тайз, дэлгэцийн олон уран бүтээл гарсан байх. Ямар ч байсан манай суманд нэг урлагийн бригад ч юм уу ирээд сургуулийн урлагийн зааланд "Нандин эрдэнэ" жүжгийг тоглоход ээж намайг дагуулж очоод үзүүлж байсныг сайн санадаг.
Нэг их цахираа хоолойтой залуу хадам ээжээ эмнэлэгт муу байхад мөнгөн бөгжийг нь авчхаад л "Энэ мөнгөн бөгжийг би авъя, энэ муу Ханд авгай ингээд үхэг гэлүү тиймэрхүү зэвүүн юм хэлээд л /мэдээж арай өөрөөр хэлсэн байх л даа би орчин үеийн сэтэхгүйгээр хэлэв хэхэ/ нөгөө мөнгөн бөгжийг нь өндөрт өргөн харуулж байсан юмдаг.
Тэр залууг би Цагааны Цэгмэд гуйн Төмөрхуяг байсан болов уу гэж яагаад ч юм боддог.
Үзсэн хүмүүс хадам ээжийг нь эмнэлэгт хэвтэж байгаа үзэгдэл дээр нүүр нь час улаан болж гавар түрхчихэж гэж шивэр авир хийхийг нь би бас дуулсан юм байлгүй сүүлд нь гэртээ тэр жүжгийг дуурайж тоглоод нүүрэндээ битүү гавар түрхээд хорсож нулимс асгараад баларч л байлаа хаха.
Кинондоо эргээд ороход надад жүжигчин Бат-Өлзий ах ерөөсөө таалагддаггүй, одоо бодоод байхад энэ Нандин эрдэнэ киног нь үзээд л тэр хүнд дургүй болсон шиг байна. Сүүлд нь ямар ч гоё дүрд тоглож байсан ёрөөсөө таалагддаггүй онцгүй л залуу гэж хараад хэхэ.
Эгч дүү хоёр бүсгүй нь үнэхээр хөөрхөн. Эгч бүсгүйд нь тоглосон бүсгүй мэргэжлийн уран нуграач, энэ киног гараад удаагүй байхад гадаадад гарсан гэж дуулсан.
Дүүд нь тоглодог бүсгүй "Ирж яваа цаг" гэх мэт кинонд дүрээ үлдээсэн, их даруухан сайхан Монгол төрхтэй жүжигчин, "Амин мөр" кинонд бас тоглосон байсан билүү дээ.
Youtube сайтаас энэ киноны бичлэгийг саяхан үзээд ямар сайн тоглоо вэ гэж бодсон.
Ялангуяа тэр төгсгөл хэсэг нь.
Дүү охины аз жаргалтай инээд, баяр хөөртэй сайхан залуус, тэр үеийн цэвэрхэн сэлүүхэн Улаанбаатар хот гээд л...
Амьдрал үргэлж сайхнаараа гэж энийг л хэлэх байх гэсэн сэтгэгдэл төрсөн хэхэ.
Энэ үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан кино шүү. Ийм нэгэн нандин эрдэнэтэ болох юм сан.
ReplyDeleteСайхан кино ярилтгүй. Лхамхүү гуайн жүжиглэлт бас нэг содон уур амьсгалыг бүрдүүлж өгдөг. Нандин эрдэнэтэй болохоороо марталгүй бичлэг бичээрэй хэхээ.
ReplyDeleteТэгнэ ээ заавал бичнэ.
ReplyDelete