Нэг тоглоомын нэр санах гээд чаддаггүй ээ. Би уг нь тоглоомонд муухан, компьютер тоглоомонд донтоод байдаг гаруудыг ер нь бол ойлгодоггүй л хүн дээ. Гэхдээ заримдаа өөрөө хөөрхөн хөөрхөн тоглоом байвал хаа нэг тоглочихоод байдаг байлаа. Залуудаа шүү дээ хэхэ...
Нүх шахах, Покердох гэх мэтийн амар хялбар тоглоомыг яаж ийгээд тоглож дөнгөдөг гэдгээ л хэлж байна. Тэрнээс Red Alert энэ тэрд бол ёстой паг. Дүрэм мүрмийг нь ч ойлгодоггүй юм. Тэгэхэд бэлтгэлийн дүү бацаан бол естой үнэн галзуу тоглож алдаж байгаа юм чинь.
Харин амьдралдаа тоглож сурсан ганц "аймаар" "лаг" тоглоомыхоо нэрийг ерөөсөө санадаггүй.
Яагаав дээ ганц мэргэн буудагч ч юм уу дайчин ч юмуу нэг юм л дороо эргэлдээд тасралтгүй буудаад, пуужиндаад, автоматаар галлаад дөхөж ирсэн онгоц, танк, дайснуудыг устгаад байдаггүй юу.
Яагаав дээ ганц мэргэн буудагч ч юм уу дайчин ч юмуу нэг юм л дороо эргэлдээд тасралтгүй буудаад, пуужиндаад, автоматаар галлаад дөхөж ирсэн онгоц, танк, дайснуудыг устгаад байдаггүй юу.
Тэрийг бол би овоо тоглодог байсан байхгүй юу. Бүр дүрдээ итгээд улайраад сууж байхыг хажуугаас харсан нэг хүн "Хнннн муу эм дайнд хөөрнө" гэж дооглож байсан удаатай.
Гэхдээ 12 дугаар шат ч билүү нэг харанхуйд гар буутай үлдээд хэд пан пан хийлгээд сум нь дуусдаг түвшин дээр очоод дандаа "мажийгаад" өгдөг байсан санагдана хэхэ. Тэрийг яаж гэтлэхээ мэддэггүй, зааж өгөх хүн ч байдаггүй болохоор хэдэн сумаа пан пан хийлгэж дуусчихаад дороо эргэлдсээр байгаад "алуулсан" ч юм уу "олзлогдсон" ч юмуу духа болдог юм. хэхэ. Тэрнээс цааш юу болдог нь ёстой чөтгөр бүү мэд. Ганц ч удаа дуустал нь тоглож "Улсын баатар" маатар болж байгаагүй, бодвол ганцаараа хамаг "дайсныг дараад" "дархан цолоо мандуулаад" "Алтан таван хошуу"гаар шагнуулдаг байх гэж бодоод байгаа юм хэхэ.
Тэр тоглоомын нэрийг яаж ч оролдоод цээжилж чаддаггүй, санадаггүй. Уг нь их амархан л юм байсан санагдаад...
medal of honor bhaaa
ReplyDeleteБиш ээ биш. Тэрнээс бүр амархан тоглоом байгаа. Нэрийг нь ёстой санадаггүй ээ хэхэ.
ReplyDeleteoooooooo teguul eostoi boo med.Nad shig bas Uhaan sanaagaa uutsiimuu yatsiin :-)
ReplyDelete2 uulaa bas togloj boldog mon u? hujaa togloom geed kasset hiij baigaad togoldog ih olon ue davdag barag 30 muchin ue baidag mon u? conter ene tertei ch bilu bi bas sanahgui bnaa. nz ohintoigoo niilj ih l togoldog bailaa
ReplyDelete