Бага нас минь номон дунд өнгөрсөн хэдий ч яагаад ч юм Анна Каренинаг олж уншаагүй өнгөрчихсөн байсан.
Уншаад жигтэйхэн харамсал төрж, өдий хүртэл яагаад уншаагүй юм бол оо, арай эрт олоод уншчихсан байхгүй яаваа... тэгсэн бол... гэж бодсон шүү.
Миний хувьд Анна бол жинхэнэ эмэгтэй хүн, бүсгүй хүнээс гарч болох бүхий л араншин түүнээс гардаг.
Хардалт, үзэн ядалт, ухаангүй сохор дурлал, хайр дурлалынхаа төлөө бүхнийг золиослох "чадвар" гээд л... Ямар ч чадалтай, ухаантай, боловсролтой, хүчирхэг, баян, эсвэл бүр эсэргээрээ байлаа ч гэсэн эмэгтэй хүн бол эцэсийн эцэст "эмэгтэй л хүн" байдгийг Анна Каренинагийн дүр илэрхийлж чадсан санагддаг.
Энэ бүтээлээр олон кино хийгдсэн байдаг. Бага байхдаа Vivien Leigh-ийн бүтээсэн Анна Каренинаг үзээд Аннаг жигтэйхэн буруутгаж, уучилж чадахгүй, хэдийгээр амиа алдсан ч гэсэн арай л "дутуу" санагдаад жигтэйхэн дургүй хүрч байж билээ.
Алдарт Герта Гарбо-ын тоглосон Анна Каренинаг үзээгүй ч энэ жүжигчинг Гарбо-с хэдэн хувь илүү тоглосон байх гэж боддог.
Эх зохиолыг нь уншсныхаа дараа Sophie Marceau-ын бүтээсэн Аннаг үзээд маш сайн дүр болж гэж үнэлсэн. Дотоод сэтгэлийн "шаталт" сайтай тоглосон нэг л "өвөрмөц" дотор "сэрвэгнүүлсэн" Анна.
Sean Bean ч гайхалтай тоглосон.




Unshih geed avtsan amjaagui l yavna gej
ReplyDeleteуншаагүйшд хаана байна ... унший байз ... оросых бас их сайхан кино байдаг ... Софигийх бас таалагдсан ... оросын Жестокий Романс бас их гоё кино шүү тэ ... хүүхэд байхдаа үзээд нихх уйтгарын санагддаг байжүлээ ... саяхан үзсэн чэн их сайхан санагдсан бүгдээрээл бүсгүй хүний тухай юм да
ReplyDelete@Gutalchin: Эмэгтэй хүн бүрийн уншвал зохих ном гэж бодогддог шүү хэхэ.
ReplyDelete@Oyuka: Олон удаа хэвлэгдсэн ном байх шүү энэ Анна Каренина.
ReplyDelete