Юм бүхэн учиртай гэдгээр үзвэл аливаа тоог цаанаас нь хувь заяа хүнд "хувиарлаад" өгчихдөг байхаа.
Өөр дээрээ жишээ авахад, би чинь их онцгой гойд тоонуудад "хувиарлагдаад" байдаг хувьтай хүн байгаа юм хэхэ.
5 тоо байна. Би 5 сард төрсөн, төрөх төрөхдөө зүгээр ч үгүй гэртээ 5 дахь хүүхэд нь тэгээд л ээждээ заримдаа томроод л би танд одон авч өгсий шүү гэхээр ээж өөдөөс зөрүүдлээд л тэгж ярихгүй ээ та нарын нэг нь байхгүй бол 4 болно штэ гэхээр нь би гүй ээ би л байхгүй бол 4 байхгүй юу гээд зүтгээд байдын хэхэ.
Зээ тэгш таван хүсэл нь
Эрдэм бүрэн гүйцсэн
Тэнүүн уужим хангай минь
Тэнгэрийн оронтой адил...
Аая...
Лав л багад эгч хүмүүсийн хөлийн хуруунаас хамгийн царай муутай нь чи юмаа гээд л намайг сайхан доош нь хийдэг байсан юмдаг. Хаа байсан 4 мөрвийг бодвол 5 чинь их сайхан тоо байгаам гэлүү хэхэ.
Дараагийн чухал тоо нь 13. Муу ёрын тоо гээд Америкчууд, Европчууд ч билүү үздэггүй. Би бол жигтэйхэн хайртай. Миний төрсөн өдрийн тоо "наддаа л хамгийн сайхан" хэхэ.
Дараагийх нь 801 яаая аймаар байгаа биз?
Найман зуун нэгүүлээ нам болж тоглох уу айн айн? Би чинь нэг нийгэмлэгийн яг 801 дэхь гишүүн гэжуугаа. За тэр харж байна уу? Надгүйгээр бол тэр "хампаанууд" нам болж тоглож чадахгүй нь байна шүү. хэхэ. Ийм л чухал хүн байгаа юмдаа би нь хаха.
Нам гэснээс хуучин ажиллаж байсан газрын дарга маань нэг нам байгуулаад /Ямар нэртэй нам гэдгийг бүр таг мартсан байна/ надыг нь гишүүнээр элсүүлэх гэхээр нь би том толгой гаргаад элсээгүй. Манай ажлыхан бүгд дургүйцэж байсан ч би зөрүүдлээд "ямар намд элсэх нь хүний хувийн эрх та нар найман зуун нэгүүлээ нам болж тоглох гээд байна уу, би л лав тоглохгүй" гээд элсээгүй. Ажилчид бүгд элсэх ёстой дарга заавар өгсөн гэхээр нь тэгвэл би ХУ намын гишүүн гэж худлаа "буудаад" зугтаачихсан хаха.
Одоо бол 1 гэсэн тоон дээр яваад байна. Аз уу эз үү? Энэ чинь 2011 он тэгээд би сургууль дээрээ 001 дугаартай оюутан /тэр ч аргагүй мэргэжлээрээ ганц оюутан нь юм чинь хэхэ/
Тэгээд 1 ноймрын автуусанд суудаг. Өөр автобус байхгүй. Дээр нь бас ам бүл 1 сивийн сивийн синглэ гэлүү хаха.
Тооны учир начраа гэж нэг иймэрхүү. Тооны бэлэгдэл энээ тэрээ гээд солиороод явчих гээд байна орхиёёёёё....
сонинийн тэгээд эмэгтэй хүмүүс биднар яагаад ийм юманд ач холбогдол өгөөд байдаг юм болоо ккккк
ReplyDelete