Skip to main content

Oh unhappy day


Би ер нь их хартай сэжигч хүн, тэгсэн өнөөдөр бүр ямар гээч юмыг буруу хийчихэв гээ л баахан юм боллоош. Өглөө босоод урд өдөр хийсэн юмаа янзлах гэсэн ширээний комп будаа. Асдаггүй баахан оролдоод боож үхэн алдаад хажуугаар нь бас хэдэн юм угааж гүйж байсан ванны өрөөнд халтирч унаад хавирга, эрүүгээ ташраар нь хуглангаа алдсан. Орилох дуунаар ээж аав 2 гүйлдэж ирээд босохгүй гэдсээ дараад сууж байгаа намайг ээж чирж гаргах гэж үзээд байгаам хэхэ

2 хичээлдээ муу авсан хичээлээ хийх боломжгүй ямар хэцүү юм гэж баахан үглэж байгаад ерөөсөө саад болж энийг хий тэрийг хий гэх хүнгүй бас ном дэвтэр булаацалдах хүнгүй амар гээд Их Дэлгүүр лүү гараад давхицан.

14 цаг гэж очоод өчигдрийн хийснээ ахиад эхнээс нь бичээд хажуугаар нь гэдэс өлсөхийг тоохгүй одоо ингээд 16 цаг дөхүүлээд хуушуур аваад идчий гэж төлөвлөөд notebook-ээ нүдээд сууж байтал хажууд суусан эгч одоо хаалаа гэнээ цаана чинь тэгж зарлаад байна гэж хэлдийн. Тэгсэн байхгүй Их Дэлгүүр түр цагийн хувиар гаргацан 16-с хаадаг болсныг нь би яаж мэдэхэв.

Буцаад л гэр лүүгээ. Ирээд ёолж ёхлож элдэв юм болж байж арай гэж хэдэн хуудас юм бичиж амарлаа.

Тэгээд сүүлийн үед би юу хийлээ, ямар асуудал тарилаа гээд бодсон мессенжерт орж ирсэн хүмүүсийг ихэнхийг нь уурлуулаад зарим нэгтэй нь бүр муудаад гаргацан дээр нь бас хэдэн найзаасаа ядуурсан оюутан намайг энэ шинэ жилд даачих гээд гуйцан байгаагаас боллоо гэж дүгнээд сууж байна хэхэ.

 Комп дээр хичээлээ хийнгээ хажуугаар нь мессенжер, майл энэ тэрээ шалгаж суухад найзууд орж ирэхээр нь би нээх л хайнга аан уун гээд харьцаад байсан бүгд чи одоо ямар хачин болчхоо вэ гээд уурлаад хэхэ...

Тэгсэн орой нэг найз мессеж бичээд шинэ жилээр тусалж чадахгүйнээ гэхээр уухай тас зүгээр зүгээр гээд. Үнэгүй юм гэж байдаггүй гэдэг шиг хүнээс санхүүгийн тусламж гуйгаад туслуулчихвал хариуд нь бөөн бөөн азгүйтэл бүтэлгүйтэл дагаж ирэх юм байна гэж хардаад байгаа юмуу хаашаа юм хэхэ

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...