
11-р сар аль хэдийнээ дууссан гэдэгт ерөөсөө итгэж өгөхгүй одоо 11 сарын дунд үе, удахгүй 12-р сар гарахаар... гээд бодоод байхымаа.
Ямар хүн гэхээрээ цаг хугацааг дандаа ухрааж, өнгөрсөн сардаа амьдраад байдын бүү мэд.
Ойрын үед жаахан бухимдуу байгаа, заримдаа уур хүрээд бүх юманд дургүй хүрэх.
Ялангуяа хичээл дээр ороод л ширээ дэрлээд унтмаар санагдаад, багш нарын ам ангалзаад байхыг харахаар л дургүй хүрнэ. Юу яриад байдгийг нь хэн мэдэх вэ дээ. Оюутнууд жишээ тайлбарыг нь бичиж авдаггүй болохоор надад бол олон дуугүй хүний дунд багш л ганцаараа бла вла мла.. ам нь л хөдлөнө...
Хэдэн хуудас эссэ бичиж, дүгнэлтийг нь гаргах гэж төлөвлөөд дотроо бол бүх юм нь багтаад тэгсэн хирнээ бичиж дуусгахгүй юу ч юм хойш татаад болдоггүй.
Удахгүй шинэ жилийн баярт орно л гээд захиалгаа өгчихсөн ч юу өмсөж яаж очих талаар бодсон юмгүй дараа сард болох юм төсөөлөөд, уг нь бол дараа ням гаригт л даа.
Заримдаа би дуусчихсан шиг бодол төрөх, учир нь хүсэл мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө дуусдаг гэдэг.
Өөрөө өөртөө онош тавиад архаг ядаргаанд орчихсон шиг байна гэвэл олон хүн савж унах байлгүй дээ.
Comments
Post a Comment