Skip to main content

Шинэ жилд орох нь



гээд л лаг лаг гарчиг тавиад бичээд бичээд явчий :)

Шинэ жилийн үдэшлэгт орох гэж байгаа охид хүүхнүүддээ зөвөлгөө өгч өөрийн туршлагаасаа хуваалцдаг хэрэг.

Нэгэн зүйл: Шинэ жилд орохын өмнө хамгийн түрүүнд өмсөх даашинзаа бэлдэнэ гэдэг нь ойлгомжтой. Миний хувьд шинэ жилийн үдэшлэгт орохдоо аль болох өөр, өөр хувцас өмсч очихыг боддог. Зураг хөрөг авхуулаад сүүлдээ дурсаж суухад ч гэсэн өөр харагдах утгаар энэ нь дээр. Охиддоо аминчлаад хэлэхэд хувцсан дээрээ анхаарах хэдэн гол зүйл байгаа шүү.
Охид хүүхнүүд маань шинэ хувцас тэр бүр өмсөөд байдаггүй, найзууд, эгч дүүсээсээ гуйх буюу зарим нь прокатнаас хүртэл хувцас авдаг даа. Гэхдээ хичнээн загвар сайтай гоё хувцас байсан ч гэсэн урьдчлаад нэг удаа өмсч үзээд тайлах биш тэр хувцсаа биедээ таарч байна уу босч сууж, бүжиглэхэд саад болох юм биш биз гэдгийг нь сайн анхаарах нь зүйтэй. Охид өмсч үзэхдээ өмсөөд толины өмнө эргэлдээд л таарч байвал болж байна гээд тайлчихдаг. Уул шугмандаа тэр хувцастайгаа үдэшлэгт 3-8 цаг босч сууна гэдгээ мартдаг гэдгийг би өөрийн гашуун туршлагаасаа олж мэдсэн хэхэ. Мөн дээр нь энгэр, суга хэсгээрээ хэтэрхий ил задгай, хамаг юм ил гарсан эвсэл хормой нь шалаар нэг гэрийн бүрээс адил  хөглөрсөн бол танд бас дахин зовлон нэмж байнга санаа зовох, эвгүй байдалд орох эрсдэл дагуулна гэдгийг сана. Эцэст нь биедээ яг таарсан, хамгийн гол нь ямар нэг санаа зовох асуудалгүй хувцасыг л сонгох нь зөв.

Удаах нэгэн зүйл: Мэдээж гутал.
 
Хөлд эвтэйхэн байхаас гадна халтирч унах эвсэл сугарч унаад таныг насны онигоонд хийхээргүй найдвартай гуталд өөрийгөө тушаах нь зүйтэй. Тэр гутал л таныг олон хүний нүдний өмнө "үүрч" "дүүрч" явна гэдгийг мартаж болохгүй шүү. Хэтэрхий өндөр гутал өмсчихөөд өвдгөө өрөвдөлтэй нугалаад майжиг яайжиг гээд дэнжигнээд явж байгаа хүүхэн сайхан биш харин муухай л харагдана шүү дээ :)

Дараах нэгэн зүйл: Одоо үс засалт, нүүр будалт:
 MAKE UP
Хүүхнүүддээ зөвлөхөд үүнийг үг дуугүй чаддаг хүнээр хийлгэсэн нь хавьгүй дээр юм билээ. Нүүр будалт, үс засалтаа өөрөө хийх гэсээр хожигдож очдог хүүхнүүдийг алийг тэр гэхэв. Гэхдээ үсчин гоо сайхны газрууд ихэнхидээ аймшгийн баг зураад хаячихдаг болохоор аль болох энгийн тэгсэн хирнээ чамин будалт хийлгэх нь зөв. Циркийн алиалагч шиг эсвэл ший янгууны жүжигчин шиг будаж шунхдсан хүүхэн эсрэг хүйснийхээ хүнд аятайхан харагддаггүй гэдгийг олон хүний амнаас сонссон хөөн би :)

Бас нэгэн зүйл: Бас бусад анхаарах зүйлс. За эхлээд хиймэл юмнаас нь эхлэе :) Хумс, сормуус парик гэх мэт хиймэл зүйл чинь танд нилээн дараа болно.
 
Баян авгай нарын хийлгэдэг шилэн хумс, булган сормуус энэ тэрийг яриагүй харин жирийн бүсгүйчүүдийн хэрэглэдэг нэг удаагийн наадаг хумс, сормуусыг хэлж байна л даа. Юмыг яаж мэдэх вэ наадаг цавуугаа биедээ ойрхон авч яв. Тийм ч овортой зүйл биш учраас танд төдийлөн дараа болохгүй л болов уу. Нэг найз маань нэг хөөрхөн охинтой танилцаад тэгсэн удалгүй нөгөө охин нь халамцаад нэг харсан хиймэл сормуус нь духан дээр нь очоод наалдчихсан сүнсийг нь зайлуулах шахаж байсан гэдгийн хэхэ.

За дээр нь хэлэхэд зураг хөрөгөө авхуулахдаа инээж байхаа мартав. Залуу насаа инээмсэглэлээр чимж байвал нас ахисан хойноо өнгөрснөө дурсаж суухад би яагаад залуудаа ийм баргар байсан билээ гэж бодож суухгүй амар хэхэ.

Цааш нь бичмээр байвч гарч хүнтэй уулзах хэрэг гарсан тул ингээд дуусгая.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...