Skip to main content

Happy New Year!

Цаана чинь шинэ жил болох гээд байна шүү дээ. Надад зав гардаггүй ээ. Ухаарлын гэдэг 7 хоногууд нь дуусаад тэгээд улирлын шалгалтууд эхэлчихсэн. Одоогоор талыг нь өгчихөөд байгаа. Маргааш 2 шалгалттай, нөгөөдөр буюу 30нд сүүлийн шалгалтаа өгнө. Юун шинэ жил, сүлд мод, бэлэг сэлт гэсэн хүн л ном тэврээд гүйгээд байна.
 
Зарим шалгалт дээрээ халтирч унах дөхөөд л хэхэ. Ямар сайндаа ээж намайг чи одоо нөгөөдөр л ухаан ороод өө шинэ он гарлаа гээд баярлаж эхлэх юм байна даа гэж байна хэхэ. Тэр сүүлийн шалгалт нь алдарт Англи хэлний шалгалт, орой 5 цагаас. Алдарт гэдгийн хувьд гэвэл чадаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй ч гэсэн Англи хэлний хичээлдээ би их ач холбогдол өгдөг хүн байгаам. Ма багш ч бас сайн багш, гэхдээ хичнээн сайн багштай байлаа ч гэсэн надад бол нөлөө байхгүй л дээ. Англи хэл сурах гэж оролдож эхэлснээсээ хойших үүх түүх, их сургуулийнхаа англи хэлний багш нарыхаа тухай, надад хэл зааж байсан хүмүүсийн тухай, энэ хугацаанд тохиолдсон паянгуудаасаа ярих гэвэл мөд дуусахгүй хэхэ.

Одоо хүсч байгаа юм гэвэл шалгалтуудаа өгч дуусаад нэг сайхан тас няс бүжиглэмээр бүр тасартлаа ууж идмээр санагдаад байна. Он гарах болчихсон болохоор онгорхой газар, надтай хамт бүжиг танц эргүүлээд явах завтай хүн гэж ч байхгүй байхаа.

Он гараад бүх юм цоо шинэ болчих юм шиг хүлээгээд байна хуучнаараа, бахь байдгаараа байвал онцгүй тэ?

За ямар ч байсан бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе!




Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...