Интернетээр тэнэж яваад Google chrome гэж нэг юм байдгийг мэдэж авлаа штэ. Энэ чинь хэдэн он бэ зүгээр... Өдий болтол энийг мэдэхгүй би нээрээ....
Амралтын өдөр хэдэн асуулгаа боловсруулах гэж гавтгай гамбир болтлоо суув, болж байгаа ч юмуу үгүй ч юмуу бүү мэд, за яадаг ч байсан өөрийнхөөрөө хийгээд явж байхаас.
Хүн амын тооллогод хамрагдсан тухайгаа хүн амьтанд цаг алдалгүй зарлаж нэг санаа амрав. У сан удалгүй мессенжерт орж ирж байна
Нэг иймэрхүү яриа болов
У: Чи яахаараа тооллогод ордог билээ
Би: Яадгийм, Монгол улс надаар дутаад байна
У: Гүй ээ энэ чинь одоо юу болж байна, амьтан хүртэл тоолох байсан юм уу?
Би: Амьтан байтугай эрхтэн хүртэл тоолно гэж мэд гургалдай минь....
...Маргаашаас гарч хүн амьтантай уулздаг юм билүү гэсэн юм бодож байгаа. Сүүлийн хэд хоног ханиадтай хүзүү хоолойгоороо холбогдож хийж чадахгүй хичээлээ бүү хэл хийж чаддаг хэдэн зүйлээ ч хийхээ байсан.
Өнөөдрийн хувьд нэг иймэрхүү.
Comments
Post a Comment