Skip to main content

Сонирхол

Эмэгтэй хүмүүс ихэнхидээ өөр хоорондоо төстэйдүү эрэгтэй хүнд татагддаг байх. Харин миний сонирхлыг татаж байсан хүмүүс хоорондоо огт төсгүй юм шиг ээ. За тэгээд намайг ямархуу эр хүнд дуртай байсныг мэдмээр бол наашаа сууцгаа. 

За энэ бол Оросын чөлөөт бөхийн хүнд жингийн домогт аваргуудын нэг А.Иваницкий. Багадаа аавынхаа цуглуулсан номууд дундаас энэ хүний  намтрын "Шийдэх даваа" гэсэн номыг нь олж уншаад ёстой салахгүй дурласан хүн дээ. Гэхдээ хүнд нь биш номонд нь хэхэ. Тэр номонд байсан зургууд нь их бүдэгхэн байсан болохоор гол баатрыгаа ямархуу төрхтэй хүн байсныг сайн тогтоож чадаагүй ч жинхэнэ сайхан эр хүний шинж бүхнийг агуулсан хүн байна гэсэн бодол толгойд бат шингэсэн байсан. Саяхнаас зургийг нь хайж олж үзээд үнэхээр сайхан эр байжээ гэж боддог болсон. Миний хүндэлж явдаг эр хүн дээ.



За дараагийх нь энэ. Дүрсгүй шар Мээдээ хэхэ. Өмнөх хүнээс  тэс өөр байгаа биз? Миний ид шилжилтийн насанд Камертон, Сараа Мараа нь жинхэнэ од болж байлаа штэ. Юун наадам  , юун цагаан сар хэхэ. Сэрүүлэг, Дээдсийн хүрээлэн мэтийн сонин нь эд нарыг л бичдэг байсан. Тэр одууд дундаас гадаад төрх нь хамгийн их таалагддаг нь энэ сөөсгөр шар. Гэхдээ дурласан, шохоорхсон биш зүгээр фен нь гэсэн л үг.
Одоо бол халзраад надтайгаа адил хөгшрөөд хажуугаар гарсан ч тоож харахааргүй болсон байхаа хэхэ.


Энэ хүнийг хараад таньж байна уу? Цагтаа цуутай од байсан Оросын Пуужин Павел Буре. Энийг олж харах гэж хоккей үзсээр байгаад хоккейд гүймөн их дуртай болж байж билээ. Инээх нь яагаад ч юм Сумъяабазар аваргатай их төстэй санагддаг байсийм. Ингэхэд би Орос эрчүүдэд нугасгүй болох гээд байна шүү хэхэ. Гэхдээ зүгээр таалагддаг л байсан гэж байгаа...



90-д оны сүүлээр байхаа манай суманд нэг хэсэг Хятад, Хонгконгийн телевизийн суваг гаргадаг болсон. Тэр үед муу хар цагаан зурагтан дотроо үсэрч орох нь холгүй Хятдын кинонуудыг үздэг байж билээ. Тэр үеэс л энэ жүжигчний тоглосон гоё гоё кинонуудыг үзээд өвөрмөц дүр төрх нь их таалагддаг болсон байсан. Хоёр эхнэртэй сэргэлэн залуугаас эхлээд цуцашгүй тулалдаанч хөзрийн хаан гээд нууцлаг хирнээ золбоолог, нэг тийм хөдөлгөөнтэй сэргэлэн дүрүүд бүтээсэн сайн жүжигчин шүү. Чон Юн Фат.



Дахиад л кино жүжигчин. Гэхдээ урд хөршийн биш хойд хөршийн теле сувгаар танилцсан хүн. Kyle MacLachlan буюу Agent Cooper. Twin Peaks  гээд гоё нууцлаг сериал гардаг байсын. Гол дүрийн хүүхнүүд нь жигтэйхэн хээнцэр, ярих, хөдлөх, тамиха татах, инээх бүр үнсэлцэх нь хүртэл тэр чигтээ урлаг. Харин энэ залуугийн эрүү л надад ёстой таалагддаг. Хамгийн сүүлд Show girls киног нь үзсэн тэрнээс бусад киног нь үзээгүй юм уу эсвэл анзаархаа больчихсон юм уу бүү мэд.

За тэгээд цааш бичээд байвал зөндөө урт жагсаалт болох гээд байна. Ерөнхийдөө харж байхад би  бусад охид шиг нүд хөмсөг энээ тэрээ гэж хардаггүй харин уруул, эрүү гээд нүднээс нь доохнуур харж, дөрвөлжиндүү эрүү, өвөрмөц уруултай бол надад таалагддаг шиг байна хэхэхэ


Харин одоо бол нэг иймэрхүү залуус таалагддаг болсон шүү.













Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...