Skip to main content

Posts

Нохой жил чи яагаад иймийм???

Нохой жил арай л их адал явдалтай эхэлж байна даа. Энэ талаар ярихад маш олон юмыг алгасах хэрэг гарах нь, зарим нэг байгууллага, цаашлаад хувь хүний нэр хүндэд халдах болохоор хэхэ. Хал балгүй өөрийнхөө тухай ярихад, бурхан минь миний харилцаа холбоо юу болж орхив оо. Чухал чухал захидалуудаа Спам фолдероосоо олдог болоод байна. Урд өмнө нь огт ингэж байгаагүй харин нохой жил гармагц л бараг бүх и-мэйлийнхээ спамыг тогтмол шалгах хэрэгтэй болж эхэллээ. Юу л даа, санамсаргүй л эхлэсэн юм. Гэнэт л за ажлуудаа хийсэн үү, нөгөө бэлэн болсон матералуудаа өнөө шөнөдөө багатаагаад авъя гэнгүүт юу билээ гэж хагас манарч нтр. Тэгээд ажлын даалгаварууд мэйлээр явуулсан юм уу гэж асуучихаад гэнэт санаад спам руугаа ортол юу вэ, аль 10 хоногийн өмнө ирүүлсэн 3 зиплэгдсэн файл дурайж байх нь тэр. Тэгээд яахавдээ шаварт унасан шарын эзэн хүчтэй, шөнөжин сууж байж нөгөө их ажлынхаа ард гарлаа. Ёххх бурхан минь. Лавтай 3 насаар хөгшрөв бололтой. Тэнд бас хүнд явуулах ёстой сертификат...

Пицца

Удаан хийсэнгүй шүү. Нэг хэсэг бараг 7 хоног бүр хийж гэр орныхноо хуйлруулдаг байв даа. Одоо залхуу болсон гэж юүхэв. Аль болох худалдаж аваад идчих санаатай болжээ. Нөг...

Ийм нэгэн явдал

Хүйтэн байна хүйтэн байна. . . Утсандаа татсан, хэрэглэдэг бас хааяа ашигладаг аппуудаа тоолж үзлээ. 1) Нислэгийн билет хайх, мөн авиа компаниудын апп нийт-11. (CheapOair, Skyscanner, AirFrance г.м ихэнхи...

Хуучнаа дурсахуй...

2017 оны намар, өвөл миний гар утасны дуранд.... Хуучнаа дурсаж хэдхээн зураг оруулав. Намар чи ирж явна... Будапештийн орон сууцны хорооллын гудамж Марко Поло чинь Итали хүн байсан юм даг уу Ром хотод очоод гэнэт нээх танил нэртэй таарахад л санаж эдр... Аяран. Миний дуртай Турк умдаан Истанбулын бороотой үдшийг санана... Шүүрээ унаад нисээд явлаа, би нь... Тэнэж тэнэж ядарч ирэхэд тухтай ор, дэр олдох нь урд насны бас нэгэн буян, энэ насны жаргал :P Бареслонд очоо л бол Хөлбөмбөг... өөр юу ч биш Францын клони байсан улсаар зорчиж хотоор аялахын цагт франц хэлэнд бүдрэв Унаагаа юүлэхийн цагт Энэ муусайн хөөрхөн юмнууд хорхой хүргээд... Герамны нэгэн дэлгүүр Хамтлаг юм байна л гэж ойлгосон бөлгөө Африкийн тэнгэр дор ахиад л ажиллах үе, амсийх зуур хааяадаа цонхоор харж нутгаа санах  Хэвтэр хийгээд хивэх хүнстэй бол би баян... Хойт тэнгис хүйтэн байна даа... Данийн хил орчим ...

Гэрээ санахуй...

Тэнэж төөрч явсаар чамдаа буцаж ирлээ Тэвэрч халалглан угтах цор ганц хайр минь Халуухан биеийн элч, орь насаа өгсөн Хамаг сэтгэлийн итгэл, жигүүр болсон шүлэг минь... Нээрээ нутгаа санаж эхэлж байна даа... Гэрээс гараад бараг 2 сар өнгөрч. Энэ хооронд хэдэн улс дамжиж хэрэн тэнэсээр яг одоо 7 дахь улсдаа ирчихсэн байна. "Аз болж" дараагийн улс руугаа явах аялалаа цуцласнаар энэ оны эцсийн томилолт өндөрлөх тийшээ хандав. Тэгээгүй бол тэнэсээр бараг гэрээ мартсан Гэсэр хаан болох байжээ. Дайн дажин, өлсөглөн, үймээн бужигнаантай Лалын улсад ирнэ гэж огтхон ч төсөөлөөгүй явж байгаад гэнэтийн шийдвэр авч ирэх болсон маань оны онцлохоор тодорч мэдэх ч хувь заяаны төөрөг гэлтэй. Аль хэдийнээ мартаж орхисон араб цагаан толгойгоо сэргээх шаардлага ч тулгарах шиг.  Монгол бичгээ ч сэргээж чадахгүй байгаа хүн яаж ч Арабаа сэргээх билээ гэж бодож байгаа ч оролдоод үзвэл болохгүй юмгүй. Жилийн дараа гэхэд ядаж хүмүүсийн нэрийг уншихтайгаа болох байх гэж мөрөөдөх ч ши...

Бодов...

Монголчууд маань бие биенээ хэмэлж, бүгдийг сөрөг хандлагаар харах ч бас үсрэнгүй хөгжиж л байна даа. Улаанбаатартаа бол би төөрнөө төөрнө. Асар их шинэ барилгууд нэмэгдэж, асар олон юм өөрчлөгдсөн байхад би мэдэхгүй гэртээ шигдээд л. Нэг ах намайг загнаж байсан юм. Чи чинь дэлхийгээр тэнэдэг байж энүүхэн вокозалаа олоод ирж мэддэггүй хүн үү гээд л хэхэ. Үнэний ортой. Хөгжил дэвшлийг дагаад бодмоор олон юм байдаг. Манайхан ер нь гадаад үзэмж, гял цал байдалд асар их ач холбогдол өгдөг санагддаг. Нэг талаар сайхан ч нөгөө талаар тэр гял цал өнгө үзэмж нь эргээд хөрөнгө болж орж ирэхгүй нь жаахан тиймхэн. Бас туйлбаргүй нь хэцүүхэн санагддаг. Ухаа нь нөгөө ухаалаг автобусны картны үйлчилгээгээ улам сайжруулах биш дордуулчих гээд дэгэн догон болоод ч байх шиг. Би бизнесийн талын асуудал сонирхдог хүн биш. Гэхдээ манайхан бизнес хийнэ гэж туйлын амар хялбар хийгээд амгалан улс. За ерөөсөө бизнесмэн болноо гэнгүүт юу ч хамаагүй барьж аваад дамлах гээд үзчихнэ, эсвэл ямар ч хама...

Гуниг уйтгар хийгээд бодол...

Түм буман хүн хөлхсөн Японд ирэхдээ уйтгарлана, гуниглана бас дээр нь ухаарна гэж бодоогүй л юмсан. Киото хотод очсныхоо маргааш газарчилж яваа япончуудынхаа урилгаар нилээн эртний түүхтэй кофе шопт орсон билээ. Оронгуутаа үүдний дэргэдэх ширээнд суугаа нилээн ядарсан төрхтэй хоёр хүнийг хараад Японд бас орон гэргүй, ядарсан хүмүүс байдаг байх нь ээ гэж хальтхан бодоод л өнгөрсөн. Энгийн л нэгэн өдөр гэхдээ түмэн өнгөтэй Кофэгээ захиалж, хамт яваа улстайгаа тус газрын сонин сайхан, үүх түүхийг хэлэлцэн инээд ханиад болон суухдаа захиалсан зүйлсээ авсан өнөө хоёрыг хараад гэнэт л хачин ихээр гуниг төрж өнөө их баяр хөөр, сонирхол дорхноо замхран одсон. Ээж хүү хоёр юмсанж. Хальт харахдаа түүнийг нь анзаараагүй байж. Хүү нь ямартай ч өөрөө захиалснаа идэх чадваргүй, ээж нь бөгтөлзөж хүүгийнхээ ам руу хоолыг нь эгээ л ангайхайгаа хооллох эх шувуу адил бага багаар тасалж хазуулж, бас амыг нь арчиж жимсний шүүсээр амыг нь норгох завсар хичээнгүйлэн толгой сэгсэрч амандаа ...