Skip to main content

Нохой жил чи яагаад иймийм???

Нохой жил арай л их адал явдалтай эхэлж байна даа. Энэ талаар ярихад маш олон юмыг алгасах хэрэг гарах нь, зарим нэг байгууллага, цаашлаад хувь хүний нэр хүндэд халдах болохоор хэхэ.

Хал балгүй өөрийнхөө тухай ярихад, бурхан минь миний харилцаа холбоо юу болж орхив оо. Чухал чухал захидалуудаа Спам фолдероосоо олдог болоод байна. Урд өмнө нь огт ингэж байгаагүй харин нохой жил гармагц л бараг бүх и-мэйлийнхээ спамыг тогтмол шалгах хэрэгтэй болж эхэллээ.

Юу л даа, санамсаргүй л эхлэсэн юм. Гэнэт л за ажлуудаа хийсэн үү, нөгөө бэлэн болсон матералуудаа өнөө шөнөдөө багатаагаад авъя гэнгүүт юу билээ гэж хагас манарч нтр. Тэгээд ажлын даалгаварууд мэйлээр явуулсан юм уу гэж асуучихаад гэнэт санаад спам руугаа ортол юу вэ, аль 10 хоногийн өмнө ирүүлсэн 3 зиплэгдсэн файл дурайж байх нь тэр.

Тэгээд яахавдээ шаварт унасан шарын эзэн хүчтэй, шөнөжин сууж байж нөгөө их ажлынхаа ард гарлаа. Ёххх бурхан минь. Лавтай 3 насаар хөгшрөв бололтой.

Тэнд бас хүнд явуулах ёстой сертификат татаж авах линк нээгдснийг мэдэгдсэн мэдэгдэл ирсэнийг бараг хагас сар би гуай мэдээгүй хэвтэж байж. Цаад хүн намайг энэ ч ажлаа хийлгээд таг боллоо найдлагагүй гар байнаа гэж бодсон байх даа. Аа бас хувийн чанартай чухал биш мэйлүүдийг яриад яахав. 

Тэгсэн яасан байх уу, сая өөр нэг хаяг руугаа ортол бас миний заргалдаж бичсэн захианы хариу аль хэдийнээ ирчихсэн дурайж байх нь тэр. (ажлын шаардлагаар ч гэх үү дээ хэд хэдэн хаяг зэрэг ашиглах хэрэг гардаг юм) Одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв, ямар ч гэсэн хий хоосон заргалдаагүй гэдгээ мэдэгдэхээр файлуудаа цуглуулж шидчихээд байж байна.

Энэ мэтчилэн хөл толгой нь олдохгүй юм болоод байх юм. Яаж л нэг ард нь гарна даа. Гэхдээ хөөрхөн нь бүгд сайнаар төгсөөд байгаа хэхэ.

Гар утас маань хүртэл гацаад, заримдаа олигтой sync хийж чадахгүй мэйлүүд нээгдэхгүй ч байх шиг. Бүр байгаад dropbox дотор байсан бүх урдын хурлын тэмдэглэлүүд, хавсаргасан материалууд бүр англи, араб, франц хэл дээр давхар орчуулуулсан миний хичээлүүд бүгд мэдэгдэлгүй устаж эдр. Хуулж аваагүй хүн чинь тэгээд нөөц хоосон гар мухар хоцорвоо хөөрхий. 

Ээ энэ тийн унжлагат нохой жил юуг л унжуулах гээд байгаа бол доо. Энд тэнд замбараагүй үсэрч тарж орхисон ажлаа цуглуулж авах гэж давхисаар хэл унжих гээд байна уу яана хэхэ.

За за засал хийлгэе, засал хийлгэе хохо. Хэрэг болдог л байгаа даа. /хэлээ гаргав/

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...