Skip to main content

Posts

Хулхидуулав уу эсвэл хардав уу????

За тэгэхээр надад нэг 5000 төгрөг байнаа. Би болохоор хуурамч гэж бодоод, хүмүүс хэн хуурамч гэж хэлсэн юм гээд байгаа. Нэг газар тооцоогоо хийх болтол хамт суусан хүүхэн маань 5000 төгрөгтэй би нь 20000 төгрөгтэй байж таараад тэр 5 мянгыг би авч бүхэл 20 мянгатаар тооцоо хийсийн. Тэрийгээ санах гэж дараа нь бөөн юм болсоон. Нөгөө газар л надад хулхи мөнгө өгчихөж гэж түмэн янзаар удтал бодож арай гэж хамт суусан охин өгснийг санаж байгаан. За тэр яах вэ яагаад хуурамч гэж бодсон бэ гэвэл. Өнгө нь нэг л бүдэгдүү цайвардуу байхыг хальт хараад шинэ болохоор тийм байна л гэж бодлоо. Дараа нь юм авах гээд түрийвчнээсээ гаргаад л нэг л биш санагдаад. Нимгэн бас тачигнаж дуугардаг. Нууцлал нтр нь бол зүгээр шиг байгаан. Тэгээд 1994 оных гэхээр ийм байдымуу гээд бүр гайхаад. Гэхдээ л хуурамч нь мөн бол гүйлгээ хийвэл өөрөө баригдаж, хаанаас авснаа тоочиж эрүүгийн хэрэг үүсгүүлдэг гэхээр бас төвөг санагдаад байгааа юмаа. Нөгөө охиноо чирж очно, тэрийг бас шалгана гэхээр. Тэр охин бо...

Утаатай Улаанбаатараас

Цагаан сар болох гээд бужигнаад байгаа бололтой. Гэтэл манайхан дөнгөж өчигдөр л ёлкаа хураалаашдээ ккккк. Цонхоор харсан хүмүүс ажилгүй арчаагүйг гайхсан уу эсвэл ингэж удаан ёлкдаж байгаад атаархсан уу мэдэхгүй ккк. Гацуур зассан хүн нь гадагш яваад аруун хоног болоод ирээд хураасан бөлгөө, за тэрнээс илүү цагаан сар болох гэж байгаа нь хураах шалтгаан болсон байх л даа.  Энэ Улаанбаатарын Утаанбаатарыг ээ... Миний нүд айхтар улаан байна гэнэ. Өөрөө мэдэхгүй ээж, эгч хоёр хэлэхээр л мэдлээ. Уг нь сүүлийн үед РС балбаж суухаас хөндийрөөд гадуур гүйж, дэлгүүр хоршоо зах зээлээр тэнэсэн шиг нүд амраад сайхан байгаа гэтэл юу вэ... Утаанаас болдог шиг байна. Агаарын бохирдол чинь нүдийг улайлгадаг уу хүмүүсээ??? Цаана чинь цагаан сар болох гээд гэр ахуйн бараа, боов шоовны дэлгүүр пиг ээ пиг. Цагаан сарын хормогонд энгийн хэрэглээ хүртэл чирэгдэж байна. Ухаан нь цагаан сард зориулалгүй 1 кг чихэр авчих гэсэн худалдагчид нь гайхаж ч байх шиг. Одоо хүмүүс арав хорь гуч дөчи...

Зүгээр суухаар нэг пост...

Гадаа сүүлийн үед нэг сонин байнаа. ккк. Жишээ нь гэнэт ес эхлэсэн гэдгийг сануулж хүйтэрч хамар хөлдчих гээд тэгснээ гэв гэнэт хавар болсон юм шиг санагдаж нозооруулаад ч байх шиг.  Хавар болохоор миний хувьд нэг тийм сээтэгнүүр болчихдог юм ккк. Сээтэгнэж гавих ч үгүй дээ хөөрхий. Үс гэзгээ сайхан янзлаад сэтгэлд таарсан юмаа өмсөөд алхаж байхад ч хавар үнэхээр сайхандаа. Утсанд байгаа зурагнуудаасаа оруулъя. Сайн хүн явснаа, муу хүн идснээ гэдэг дээ. Би ч угаасаа сүүлийнхт нь багтнаа ккккк. Янзан бүрийн аарцтай прог. Намайг амсахаас өмнө алт эрт дууссан байваа... Ундаанууд... Надад ер нь хийжүүлсэн ундаа таардаггүй ханиад хүрчихдэг юмаа. Манай ээж "ус" л гэдийн сироптой ус гэж үнэн шүү ккк Жимснүүдхэн... Тарвас, хан боргоцоноос баахан идсээн.... Энэнээс идэж амжаагүй байх шүү. Идсэн бол санаанд үлдмээр ккк Хар мөөгтэй пүнтүүз. Энэнээс харин гэдсээ дүүртэл чихсэн шүү.  Нилээн аргуу цээж хорсгосон эд байна лээ. Идсэн.... Амт нь...

Зах орсон өдөр

Шинэ он гараад 10 хонож байхад сураг тасарсан нөгөө MR чинь хэхэ. Өнөөдөр Нарантуул орлоо. Анх хот орж ирээд удаагүй байхдаа Бөмбөгөр, Нарантуулаар их ордог юм хумаа цуглуулаад их л идэвхитэй үйлчлүүлэгч байсан санагдах юм. Гэтэл нэг мэдэхнээ тийш зүглэлгүй 5 жил болчихсон юм уу даа. Багшийн дээдээс цааш 13 явах зам миний хувьд маш их дурсгалтай зам. Мөн ч олон хоног баярлаж, гомдож, бодолд дарагдаж бүр уйлж хүртэл алхсан зам. Утаанбаатартаа байсаар байтал тийш зүглэлгүй бас зөндөө л удчихаж. Автобусны цонхоор хальт харахад барилга байшин нэмэгдэж, өнгө төрх нь өөрчлөгдөөд би танихад хэцүү болжээ. Хуучин дурсамжаа дурсах гэвч бүдгэрэн арилж, бас анхаарал өөр юманд төвлөрч байсан тул тэгсгээд л мартагнасан даа. Нарантуул ч өөрчлөгдөж. Гэхдээ л яаж ор тас өөр болохов байнаа байна... Авсан бараагаа гартаа барьж олон хүний дунд чирж явах амаргүй байсан тул аль нэг лангуунд түр хадгалуулчихъя гэтэл нэг ч хүн зөвшөөрсөнгүй. Зай муутай, үгүй ээ үгүй. Цаашаа бол, өөр хүнээс ас...

1 сарын 1-ны өдөр 2014 он

Оны эхний өдөр нэг иймэрхүү өнгөрлөө. Унтаж сэрээд хэвтэж байтал гэрийхэн "Чамайг босохоор талбай орох гээд хүлээгээд байна" гэсэн тул "гялс, манс" босч нүүр амаа угаачихаад л гараад давхилаа. Орцноос гараад үүдэнд байсан Lexus-ыг ахынхаа машинтай андуурч онгойлгохоор хаалгыг нь татсныг харвал энэ жил нилээн будлиу байх бололтой хэхэ. Машинд суугаад явахаасаа эхлээд зураг дарсны заримыг оруулав. Явуут дундаа л сарнисан байсан ч хамаагүй дараад байлаа. Үр зулзгаа тэвэрсэн хосууд хаа сайгүй... Машины цонхоор... Энэ модон дээр ард түмэн овоорч байна лээдээ... Талбай руу ороход... Ард түмэн маань тэнд цугласан байв. Хийх юм, үзэж харах зүйл байсангүй ч үр зулзгаа дагуулаад том жижиггүй очсон байлаа. Гадаа ч сайхан дулаахан байна лээ. Цас хайлж хавар шиг л... Хүүхдээ тэвэрсэн эхчүүдэд амрах сандал маш ховор. Талбайд хоёрхон сандал байсан дээр хоёуланд нь хүүхдээ тэвэрсэн ээжүүд... Хүүхдээ тэвэрч унтуулангаа олон хүний ...