Skip to main content

Наадам?

 

Хотол түмнээрээ сайхан наадаж байна уу?

Би нь наадам найр болж хөөрцөглөсөнгүй. Улаанбаатарт ирээд хэд хоног гэртээ амарлаа. Сайхан хоол идсэн шиг налайж хэвтлээ.

Наадам ч болдгоороо боллоо, би гарсангүй, дэлхийн аварга ч болоод дууслаа би үзсэнгүй.

Сонирхсонгүй.

Энэ жил харин манай сум, сургуулийн ой давхцаад тэнд очиж нэг наадна, бас зураг дарнаа гээд “Занацан” сууж байна.

Сонин содон гэвэл  Windows Live Writer суулгаад шууд энэ постоыг бичиж байна. Уншсан номынхоо тэмдэглэлийг ч оруулчихмаар байна.

Наадмын хуушуур гэж тэгтэл сүйд болж давхисангүй, ах эгч хоёр харин гэртээ хуушуур хийж өглөө. Өнөөдөр өөрийн гарын хоолыг хийлээ.

Гэрээс огт гарахгүй байгаагаа өөрөө тайлбарлаж чадахгүй байх юм. Юунаас болоод юм бүү мэд гарахаас нэг л зүрхшээгээд байх шиг.

Гадуур дотуур гүйх ч сонирхол алга, нийлдэг нөхөд ч үгүй юм шиг. Гэр зуур ажилаа хийсэн шиг, ийш тийш элдвийн захиа бичиж ирээдүйн ажил, төслийн төлөвлөгөөгөө бодсон шиг амарч байна.

Хэд хэдэн төсөл санаандаа боловсруулаад л байгаа, Боломж нь байвал хийнэ дээ. Тэгж байгаад би зүгээр сууж чадахгүй л хүн юм. Санаснаар биш ч гэсэн сажилснаараа яваад бодсон зүйлдээ хүрээд зах зухаас нь ч болов атгаад, хазаад, зуугаад, заримыг нь бүр амтлаад амжих л юм.

Нэг найз маань хэлж байсан юм энэ MayRowan айр муу санаатай чив чимээгүй байж байгаад л боломж болгоныг олоод авцан байдаг дээшээ ахиад л юм амжуулаад яваад байдаг гээд.

Тэр нь муу ч юм уу сайн ч юм уу мэдэхгүй, гэхдээ би ер нь аль болох боломжийг хайж олох, юм хийж бүтээх, зүгээр ангайж суух биш өөрийн боломжоо өөрөө хайж бүрдүүлж өөртөө зам гаргахыг хичээдэг. Санаанд хүрэхгүй байгаа ч зарим нэгтэй харьцуулвал хоосонгүй ээ.

Дор хаяж хэнээр ч шахуулалгүй шаардуулалгүй сануулга авалгүй, өөрөө өөрийгөө албадаад шинэ про, апп туршаад үзэх эсвэл ном унших, албадаад зориуд явж шинэ соёлтой танилцах гэхчлэн аль болох өөртөө юм “зааж өгөх” гэж боддог нь миний зарчим.

Гэхдээ байнаа, би яагаа ч үгүй байна лээ. Сая нэг хүний архив болгож хадгаласан зүйлсийг хараад дуу алдлаа шүүдээ. Гавьяат цолтой багш хүн хийсэн ажил, бүтээл, шавь нарынхаа зураг хөрөг гээд бүгдийг аль соц нийгмийн үеэс л эхлээд сайхан архивлаад үлдээсэн байна. Үзээд л за ийм хүн ч Гавъяат авахаас яахуу гэж дуу алдав. Гарын уртай ч хүн юм, бүтээл ч хүн юм, нямбай ч хүн юм. Сүүлдээ би бүр за хятад цустайм биш байгаа юун айхтар нямбай чимхлүүр хүн бэ гэж гайхлаа.

Оролцсон бүх хурал, зөвөлгөөн, арга хэмжээнийхэ нэрсийг хүртэл сайхан жагсаагаад бичиж. Гэтэл би яажээнэ? Жилд хичнээн хэлэлцүүлэг, хурал, хуулийн төсөлд санал авах зөвөлгөөн, төр, олон нийтийн чухал уулзалт, чуулган, соёл, спортын арга хэмжээ…  өч төчнөөн зүйлд ордог билээ. Тэр бүхнийхээ нэрийг үнэндээ мартахаас цаашгүй ээ. Цаашид нямбай нь аргагүй тэмдэглэх хэрэгтэй юм байна гэж санав шүүдээ.

За таминь, энэ постыг уншиж байвал та нар тэгээд өөрөө өөртөө архив үүсгээрэй. Зарим нэг нь аль эрт архив үүсгэсэн байх л даа гэхдээ л өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм байна шүү. Нийгэм, ажил, олон нийт, гэр бүл гэж сэвж давхисаар яваад эцэст нь яг өөрийн гэсэн архивгүй, өөрийн гардаж хийсэн ажил үйлс, бүтээлийн ямар ч танилцуулгагүй хоцрох хүн надаас эхлээд байгаа байх шүү.

Сануулчихъя хө!

Comments

  1. Бага байхын л Наадам надад хамгийн уйтгартай баяр санагддаг байж билээ. Учир нь ах эгч нар эмээг дагаад хөдөө явчихна, дүү бид 2 хотод аав ээжтэй үлдээд, ээж хуушуур хайраад аав бөх өө үзээд, ганц нэгэн хамаатан манайхаар ирээд л нэг тийм уйтгартай л өдрүүд хүүхэд насны дурсамжинд байдаг болохоор үнэн дээ одоо ч надад наадам бусад баяр шиг догдлол төрүүлдэггүй.

    Зарим хүмүүс нээрээ бүр төрөлхийн л нэг тийм нямбай, цэгцтэйгээр хамаг зүйлсээ нямбайлан хадгалаад байдаг шүү. Та өөрөө ядаж л намайг бодвол архивтай хүн байна, тийм юм чинь бүр тоймлоод гоё архивтай болох амархан байх аа, амжилт ;)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...