Хэд хоног сураггүй болсон маань гарчигтай холбоотой. Говь руу ухасхийгээд ирлээ. Одоо ямар говь нь юм бол оо газрын зургаас харахад Хашаатын говь шиг байна.
Хамарын хийд орсон юм үндсэндээ. Сайншанд, Эрдэнэ, Улаанбадрах, Өргөн гэдэг 4 сумын нутаг дамнан байдаг гэсэн дээ.
Аялал сайхан боллоо. 10 сард энерги хамгийн ихээр цугладаг, дээр нь бид билгийн тооллын шинийн 3 билэгтэй сайн өдрийг тохиолдуулан аялахаар шийдсэн тул бөөн бөөн энерги л авлаа даа ккк. Хотоос гарахдаа бөөнөөрөө мөнгөө нийлүүлж хэрэглэх будаа, сүү, арц, архи зэргээ авсан билетээ ч бөөнөөрөө авсан тул биечлэн хөөцөлдөж гүйх хэрэг гарсангүй ээ.
Галт тэргээр хийсэн аялал дажгүй болж замдаа ууж идэж ярилцаж явсаар оройн 8 цагт Сайншандад бууж шууд л Хамарын хийд явна гэсэн нэг жолоочтой тохироод хийдийн ойролцоо гэр буудалд буух, маргааш орой буцтлаа машинаар нь үйлчлүүлэхээр болсон.
1 цаг гаран давхиад удаж төдөлгүй Хамрын хийдийн ойролцоох гэр буудалд ирж 1 хүний 5 мянган төгрөгөөр хоноглох боллоо. Маш заваан байх гэж бодож байтал сансныг бодвол гайгүй ээ. Гэхдээ л нөмөрч унтах хөнжил, хучлага нь олон хүний гар дамжсан сайхан байхгүй нь тодорхой. Бүхлээрээ унтцгаагаад маргааш өглөө үүрээр жолооч маань ирж аялалаа эхэлсэн.
Нар мандахыг "Мээм овоо"-н дээр очиж харсаан. Говийн нар мэлтэсхийгээд л сайхан мандаж байна лээ. Би ч бүтэн жилжингээ унтаж нар мандахыг жилдээ 1 харвал их юм гэдэг хүн сайхан энерги авч нүдээ аниад л зогсоод байсан ккк.
Цаашаа хөдөлж Хамрын хийдэд очиж ёс заншлыг нь гүйцээж энерги авч, газар хөрвөөж хэвтэж гарахдаа хэдэн зураг даруулаад машиндаа суугаад лам нарын бясалгал хийж байсан олон агуй, чулуу, эхийн умай бүхий газарт очсон. Харьцуулах нь нүгэл байх л даа гэхдээ Төвхөн хийдийг бодвол бартаа саад бага, эхийн умай нь уужим нэг зэрэг 2-3 орчим хүн багтаад байж болох юм шиг байгаан. Хүмүүс урд нь давчуу байсан нь одоо томроод байна гэцгээж байна лээ. Тэнд өвчин авдаг чулуу, хад байдым байна лээ бөөр нуруугаа баахан нааж аваад.
Тэндээс хөдлөөд нэг газар ирсэн. Чулуужсан модтой үзэсгэлэнтэй газрыг жолооч маань үзүүлсэн нь тэр. Тэндээсээ гэр буудал руугаа буцаж буудлын хойхоно байх Өвгөн суварга, хамрын хийдийн дацан дуган зэргээр орж сонирхсон ч ном уншуулаагүй ээ. Тийм төлөвлөгөө байгаагүй. Харин өвгөн суварга гэсэн том цогцолбор нь машид таалагдсан. 13 удаа шагай хаяж үзэхэд надад 9 морь бууж ихэд билэгшээсэн. 7-с дээш морь буувал ажил үйлс нь сайн 13-с дээш бол машид сайн гэсэн байлуу даа. Манайхан зарим нь хөөрхий морь тэмээгээ ялгахгүй тэмээгээ тоолж надад шоолуулсан гэж байгаа хэхэ.
Буцаад буудалдаа ирж хоол унд захиалаад түр амарч авсан бөгөөд хоол нь харин нилээн үнэтэй байна лээ шүү. Бидний айрагны гэдэг аягаар ногоотой шөл 5 мянга, буудлын үнэтэйгээ адил гэсэн үг хэхэ. Хамарын хийдийн ойролцоо хамгийн хэцүү асуудал нь бие засах газар. Үнэндээ тэнд бие засах газар байхгүйтэй адил. Байгаа хэд нь цоожтой байсан гээд бод доо. Үнэхээр хэцүү харгадаж байна лээ, хаа сайгүй нойлын цаас салхинд хийсч, хог новш овоороод
Амарч авсан бид аялалаа үргэлжлүүлж машиндаа суугаад бас баахан давхиад Ханбаянзүрх хайрхан буюу Хүслийн хар ууланд очиж хүслээ шивнэсэн. Урд нь очиж байсан хүмүүс их сайхан болжээ шаттай болж, тохилог болж гэхчлэн ярьж байна лээ.
Тэнд очиж хүсэл бүхнээ шивнээд тэгсээр нар гудайхын өмнөхөн машиндаа сууж Сайншандад хүргүүлж, Данзанравжаа хутагтын музейг үзлээ. 2000 төгрөгний тасалбартай цэвэрхэн хөөрхөн музеэй байна лээ. Миний сонирхолыг Саран хөхөө-д тоглож байсан жүжигчдийн хэрэглэл, хувцас л их татлаа. Дадишуари бүсгүй нь их гоолигхон дуу шүлэгт гардаг шиг л уран гоо байж гэж эрхгүй бодогдож байна лээ хувцасыг нь хараад.
Музей үзэж дуусаад машинаараа галт тэрэгний буудал хүргүүлж хотын зүг аяны жолоо залснаар бидний аялал өндөрлөсөн бөлгөө.
ingej yavaxad xed xonoj bna aa? xotoos ugluu xeden tsagt gardag ve? bi bas yavax sanaatai l sudlaad bgaa yum l daa. zardal ni niitdee xed bolj bna?
ReplyDeleteZurag avsan gsn murtuu 1 ch zurag taviaagyi bx yum. :P
Гар утсаа авч яваад цэнэг дуусаад Хийдээс гэр буудалд буцаж ирж цэнэглэсэн хэрэг л дээ. Хамт явсан хүмүүсийн аппратаар бас утсаараа ганц нэг зураг дарсан байгаа ккк.
ReplyDeleteХоног: Өглөө 9 цагт УБ-схөдлөөд оройн 8 цагт Сайншандад бууна, воказалаас шууд Хамрын хийд рүү машинаар явж очно. Маргааш нь аялал мөргөлөө хийгээд өдрийн 4 цагийн алдад Шандад буцаж оройн 9 цагийн вагонд суугаад өглөө 8 цагаас УБ-т бууна даа.
Үнэ хөлс: УБ-Сайншанд руу өдрийн цагаар явсан тул хатуу суудлаар явсан 8400 төгрөг.
Шандаас Хамрын хийд рүү жолоочтой 1 хүний 15 мянгаар тохирсон.Энэ нь Шанд-Хамрын хийдийн гэр буудал- маргааш өглөө мээм овоо-Хамрын хийд-бясалгалын агуй-чулуужсан мод-гэр буудал-Ханбаянзүрх хайрхан-Сайншандын воказал гэсэн маршрутын үнэ юм.
Гэр буудал нь 5 мянга хоол нь бас 5 мянга хэхэ
Буцахдаа шөнийн галт тэргээр ирсэн тул унтлагын вагонд 13.000-р сууж ирсэн.
Үүн дээр өргөлийн сүү, будаа, архи, ааруул замын хүнсний зардал үзэмжээр нэмэгдэнэ дээ.
За амжилт хүсье :)
Yasan saixan delgerengyi bichee ve, thanx. UB-s oroi 9-d garaad Shandad ugluu 8-d ochdog vagon bdag bolov uu? Tegexgyi bol Baasan garagt ajlaasaa chuluu avax xeregtei bolox ni. Xatuu suudal, untlagiin vagon 2 yamar yalgaatai ve?
ReplyDeletehttp://www.ubtz.mn/page?id=40 Эндээс хувиарыг харчих хө. Бид 16 цагийн вагоноор явах гэж байсан ч билет дуусаад өглөө явсан нь тэр. УБ-Замын-Үүдийн галт тэрэг 16.30-д хөдлөөд шөнийн 1 цагт Шандад буудаг юм байна лээ.
DeleteХатуу вагон гэдэг нь суугаад явахад зориулсан нийтийн вагон. Унтах ор олдож мэдэх ч хучлага байхгүй л дээ хэхэ. Бас нийтийн гэдэг утгаараа олуулаа явдаг
Унтлагын гэдэг нь нийтийн вагонтой төстэй ч гудас, дэр, хучлагатай, бас хүн бүрд ор ноогддог. Хэрэв цагаан хэрэглэл авч унтвал үйлчэгчээсээ 2000 төгрөгөөр авдым байна лээ.
bayarlalooo.
ReplyDelete