Skip to main content

Яваад л ирэв

2017 оны эхний аялал, албан томилолтоо дуусгаад ирэв.

Зүүн өмнөд Азид очлоо. Алтан сүмээр гайхуулсан Сиам арлаар очиж албан ажлаа амжуулав. Гэхдээ нутгийн иргэд нь сиам нэрэндээ тунчиг дургүй юм байна лээ. Хужаа нар тэгж нэрлэсэн гээд л. Миний хувьд Сиамын ихэр гэж л мэдэхээс энэ талын мэдлэггүй явсан болохоор басчиг сонирхов.

Миний хамгийн дуртай байсан зүйлс нь: Массаж, мэдээж Тайландад очсон хүмүүс хамгийн түрүүнд Тай массаж хийлгэхийг зорих нь тодорхой. Эндээс явахад найз нөхөд, танилууд хаашаа явах гэж буйг минь сонсоод хоёр зүйл биеэр, нүдээр үзэхийг аминчилж захьсан юм.

Эхнийх нь Лэйдибой
Удаах нь Тайланд массаж тэр дундаа секс массаж хэхэ.

Лэйдибойг ч яахав энд тэнд мэр сэр харлаа. Гудамжинд нээх туранхай гулжигнасан гэхдээ аятайхан биетэй дамшиг явж байна лээ, өгзгөндөө харин их ээ том сликон шахуулсан байсан шүү. Урдаас нь харахаас санаа зовоод ойртож очоогүй.

Харин Тай массажыг нь нилээн хэд хийлгэсэн ч секс массаж гэдгийг "үзэх хошуу" дутлаа ээ хэхэ. Сураг сонсох нь ээ нэмэлт үйлчилгээ нэрээр байдаг гэхдээ голдуу эрэгтэйчүүдэд зориулсан байдаг ба хүүхнүүдэд хийдэггүй шахам л гэсэн.

Ердийн массажийг хэд хэд хийлгэж алжаалаа тайлаад амжив. Сэнгэнэсэн гавар, тансаг үнэртэнд оюуны алжаалаа тайлангаа массаж хийлгэж нухуулж биеийн алжаалаа тайлуулах сайхан байлаа.

Зөвөлгөө өгөхөд эрэгтэй массажист сонгосон нь дээр шүү. Эмэгтэй массажистууд хэтэрхий зөөлөн бас гар нь амархан цуцдаг болоод ч тэр үү гурилдах гээд байдаг санагдсан.

Дараагийн миний дурыг татсан зүйл нь элбэг дэлбэг хоол. Тайчууд хоол хүнсээр их арвин баялаг юм байна лээ. Гудамжинд мэлхийний мах шараад л зарна тэр нь бас дажгүй амттай гэж байгаа.
Жимс бол төрөл төрлөөрөө.

Нээрээ Америк найз дуу алдаад би хэзээ ч ийм олон төрлийн жимс, амттан харж байгаагүй ээ гэсэн шүү. Бас манайд аль хэдийн ороод ирсэн И-Март байдаг даа тэрний давхар хооронд урсдаг лифтэн шаттай адилхан шат тавьсан дэлгүүрийг шагшаад манай Америкт байхгүйшдээ гэж байна лээ. Би бол нээх итгээгүй ээ. Урд нь тийм урсдаг шаттай дэлгүүр харсан л санагдаад байхын хаана харснаа санадаггүй ээ. Тайваньд билүү Германд эсвэл магадгүй Португальд ч байж мэднэ. За энэ ч яахав.

Дургүй хүргэсэн зүйл гэвэл чихэлцэлдсэн олон хүн. Үнэн ядаргаатай санагдлаа. Өдөр бүр хаана ч гэсэн тийм чихэлцэлдээн дунд амьдардаг гэхээр шууд бухимдал төрж байгаа юм чинь.

Тайландчууд их сайхан найрсаг зантай зочломтгой хүмүүс юм байна лээ. Нээрээ мэдээлэл болгож хэлэхэд хааны нас барсан гашуудал нь ирэх намар хүртэл үргэлжлэх болохоор хар хувцас голдуу өмсдөг, албан ёсны арга хэмжээ энэ тэр нь гашуудалтай байгаатай холбогдуулаад хар хувцас өмсөхийг сануулж байсан шүү. Гудамж талбайд ч ялгаагүй. 

Мөн зааны янз бүрийн үзүүлбэр багассан бараг байхгүй болсон байх. Амьтан зовоохгүй ч гэл үү эрхийг нь хамгаалж байгаа ч гэл үү төрөл бүрийн үзүүлбэр зураг зурах тоглолт хийх энэ тэр нь байхгүй харин унаад зургаа авхуулж болох болсон шиг байна лээ.

За тэгээд Тайландад очвол үзэж харах юм дуусахгүй их сайхан орон байв.

Манайханд их найрсаг хандаж байна лээ, олон ч монгол тийшээ аялаж байгаа гээд онгоцонд цуг суугаад явна лээ. Та нар ч боломж байвал очоод амраад аялаарай даа.

Comments

  1. энд дээр тв-гээр хааны зурагруу нь гар хуруугаараа зааж болохгүй, өнгөлөг хувцас өмсөх хэрэггүй гээд гарч байсан

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Би хэдэн тод өнгийн пиджак, хослолоо өмсөж чадалгүй л ирсээн ккк

      Delete
  2. Сайхан газар байна лээ. Хоол унданд нь унаж тусч яваал ирсэн. Идэмхий болохоор.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...