Мөрөөдөл янз янз. Биелэх нь ч байна биелэхгүй нь ч байна. Минийх ер нь ирэнхи нь биелэсээн.
Гэхдээ бас хүсэх юм хүсэхгүй юм гэж ондоо байх хэрэгтэй бололтой.
Ухаан нь хүүхэд байхдаа би нэг хэсэг зузаан гэгчийн харааны шил зүүсэн эрдэмтэй хүн болохыг мөрөөддөг байв. Хараагаа муутгах гэж номоо хэвтэж уншиж муншиж тэнэгтээгүй байгаа даа аахахахаха. Тэгсэн одоо яасан, мөрөөдөл биелээд хараа муудтал үнэн тэнэг байнаа. Нүд, шүд, хөл чанга байхын жаргалыг одоо л үгүйлж хэрэгтэйг нь мэдэрч байх шиг. Нүд муудахаар дагаад хөл баримжаагаа алдаад эхлэх шиг. Санаа дагаад ч тэр үү хэхэ.
Аа бас харааны шил ухаантай эрдэмтэй хүн байхтай нэг их уялдаагүйг ойлгоод явж байх ахуйдаа хамаг үс нь халцраад унасан Гадаад Хэргийн Яамны ажилтан хүүхнүүдийг хараад "Ямар гоё юм ийм болтлоо зовж зүтгэж байж ийм ажилтай болдог байх нь" "Ийм болохсон" гэж нэг хальт мөрөөдөж үзсэн. Тэгсэн яасан. Хэрэгтэй хэрэггүй олон ажил, дагалдаж ирэх асуудлуудаас болж өтгөн сайхан үс маань туг тугаараа унаж, худалч хүнд уртаашаа гуравхан ширхэг үстэй үлдэж хоёрыг нь хоёр чихнийхээ ардуур нэг нэгээр хийж, үлдсэн ганцаа ар дал руугаа хийсгэж эхлэв ээ
Өглөөд толинд үсээ самнаж зогсохдоо гялайж гялтайх хуйхаа хараад өөрийгөө өрөвдөх ч шиг.
Ер нь тэгээд мөрөөдөл ингэтлээ биелэхийг мэдсэн бол эзэмшил арал ч болтугай мөрөөдөж суухгүй яав аа ааахахахаха.
Одоо тэгээд атаархалд суурилсан мөрөөдөл л харгадах өнгөн дээрээ амархан биелээд байна уу даа гэж бодчихсон сууж байна. Дараагийн удаа ядаж хөл дүүжлэх хувийн унаа мөрөөдье хөөе!
10н жилд шил зүүдэг найзууд гоё харагдаад толгойгоо эргүүлэн барин шилийг нь зүүсээр байгаад хараагаа муутгаад лазер хийлгэсэн шд хаха, хойшид хэрэгтэй юм мөрөөдөж байя хэний янаагүй
ReplyDelete