Skip to main content

Газрын зураг дээгүүр мөлхөх ину

Ээж маань газарзүйн багш байлаа. Тиймдээ ч манайд байшингийн хананд газарзүйн зургууд өлгөөтэй, бас тухайн үедээ маш ховорхон байдаг томоо гэгч нь орос атлас байдаг байлаа л даа. Газрын зурагт ч тэр бүр тэмдэглээд байдаггүй нууцлаг газруудыг хүртэл багтаасан тэр том атласыг би багадаа өдөржин ноолдог байв.

Одоо тэгсэн бас хаашаа ч явсан газрын зураг буюу Google map ноолдог хүүхэн болов оо гэж.

Учир нь хэд хэдэн чухал шалтгаан надад байдаг гэдгийг саяхан нээж илрүүлээд ээ хэхэ.

1) Эхний шалтгаан бол, би болбасу машид баримжаа муутай хөөн. Худалч хүнд урд хаалгаар гарч байраа тойроод ирэхийн хооронд төөрчихөөд байдаг хүн байгаам. Яаж ч оролдоод байршил цээжилж дийлдэггүй, байшин барилгад нүдгүй хүүхэд ээ. Малд нүдтэй хүүхэд гэдэг шиг барагтай л төөрдөггүй хүүхдийг манайхан газарч хүүхэд гэдэг байсан даа. Би бол тийм юм байхгүй тувтан төөрөөстэй. Тиймээс газрын зурагтаа л найдахаас өөр аргагүй. Аа бас өнөөг хүртэл хөдөө арилаагүй, хаалга байдаг зүгийг л урд зүг гэж ойлгоод байдаг болхи нэгэн болой.

2) Дэд шалтгаан болбасу ихэвчлэн 7-10 хоногоор аль нэг газарт очдог тул дата авч чаддаггүй хүн байгаам. Google map шиг Google data гэж дэлхийг хэрсэн юм гаргаасай гэж мөрөөдөөстэй. Нэгэнт дата байхгүй тул тэр дор нь хайлт хийгээд хүссэн газраа олчихно гэж худлаа. Аа харин миний утсан дахь гүүгл мап бол байршил тогтоочоо асаасан тохиолдолд оффлэйн ч гэсэн уншаад, газар зааж өгөөд байдаг болохоор над шиг хүнд бөөн бөөн завшаан. Муухан хөтчөөс дээр. Ямар ч сим хийсэн хэрэв интернеттэй үедээ нэг сайн уншуулж аваад гарсан бол  Google Map маань тэр хавийг "нохой шиг шиншилж" өгнө.

3) Гутаар шалтгаан нь мэдээж хэлний болон харилцааны бэрхшээл. Жишээ нь хятдад очоод яаж ч та та тунгаадсан хужаа нар ойлгоно гэж гонж. Өөдөөс арзайтлаа инээгээд эсвэл хүүхнүүд нь тачигнатал загнаад уурлаад байх нь тэр. Тэд яагаад тэгж энгийн дохио зангааг ч ойлгодоггүй уурлаад байдгийн учрыг өдийг хүртэл олоогүй л явна.

4) Дөтөөр шалтгаан. Хэнэггүй надад бол миний хаана юу хийсэн, хэзээ ямар нэртэй буудалд бууж байсныг өмнөөс маань нэгд нэггүй тэмдэглээд архивлаад бас болоогүй хаанаас хаа хүртэл тавхайгаа эргэтэл алхсныг хүртэл хадгалсан байх нь тэр. Ийм сайхан туслагчтай болсон хүн чинь дуртай байлгүй яахав. Аюулгүй байдал нтр хувийн мэдээлэл нтр гэх хүмүүс байх л юм билээ гэхдээ би бол тэгж боддоггүй харин ч намайг хамгаалах бас нэг боломж гэж хараад байдаг.

5) Хамгийн эцсийн шалтгаан гэвээс гэртээ сууж байхдаа дэлхийн хаана ч очоод сайхан зугаалчихаж болоод байдаг юм. Google Map-аа асаагаад л явж өгнө шүү дээ. Нэг хот сонгож ороод л зочид буудлуудын үнэ ханшаас авхуулаад тэр хавиар байх дэлгүүр хоршоог хүртэл алгасахгүй хэснэ гээд бодчих хэхэ. Гэхдээ мэдээж ихэвчлэн нэр хаягжилтийн орчинд л доо. Гэхдээ л надад бол томоохон амралт нүд нээх бас нэг боломж болдог юм өө.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...