Сайхан байнөө өнөөдөр. Сайн унтаж, амарч бас саунд сууж, дугуй унаж ядаргаагаа тайлсан хүн чинь аргагүйшдээ ккк. Бүр онгироод сайхан эрээн плать, богино шорт энэ тэр өмсөж гуя хасаа гялалзуулангаа задгай усан бассейнд сэлэх талаар бодоод амжив. Нээрээ би сэлж чаддаггүй шдээ, яанаа.
Саунд сууж байхдаа баахан хүүхэн харж гөлрөөстэй өөрийгөө харьцуулж шинжээстэй хаха. Турмаар байдаг, жаахан тураад эхлэнгүүт ходоод гэдсээрээ биш тэрний дээхэнтэй байдаг юмаараа турж уур хүргээд болдоггүйн.
Хүн хүний биеийн онцлог л гэж хаанаас ч билээ уншсаан. Тэгсэн ядаж байхад нэг фитнесс мисс саунд ороод ирсэн. Хонго, гуя хас, нуруу, гэдэс бүх юм тансаг аа тансаг. Харин цээж рүү нь харахаар "за турах, фитнесс биетэй болох талаар бодоод ч хэрэггүйн" доо гэж санах. Юу ч гэмээрийм дээ 90 настай эмээгийнх тийм байдаг байх гэмээр хав хар унжсан бөөн арьс л тэр хавьд нь яваад байх юм. Биеэн дэхь өөх нь байхгүй болохоор тийм болдог гэсэн тэгээд таргалахаар хэвэндээ ордог юм болов уу гэж гайхаад өнгөрсөн.
Хажууд нь юм юмтай хүүхнүүд нүцгэнэрээ хамаагүй гоё харгаддаг юм байна. Би бүр нөхрүүдэд нь атаархаж нтр.
Тэгээд манай монгол хүүхнүүдийн онцлог нь жирэмслэлт, төрөлт арлишгүй ул мөрөө үлдээдэг. Японд харж байхад төрсөн эсэх нь ерөөсөө мэдэгдэхгүй эмээ нар, эхнэр хүүхнүүд л яваад байдаг Монголд бол шууд л тодоос тод.
Хоол хүнс, уламжлалт дэглэм, эмнэлэг гээд олон юмнаас шалтгаалдаг байхаа. Япончууд жирэмсэн үедээ таргалахыг огт зөвшөөрдөггүй гэсэн, Монгол бол эрхэлж идсээр дэлбэрчихээд төрдөг болохоор тэр байхдаа.
Comments
Post a Comment