Нэгэн зүйлийг мартсан юм шиг бодол эргэцэн өнгөрснөө хичнээн ухаж төнхсөн ч хариу олсонгүй.
Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних
Яаж би, Амитаба шиг орон цаг, өөрийгөө үгүйг ухаарах...
Яаж би, яаж би... яаж би амьдралыг илүүтэй хүсэх, өнөөдөртөө шунан дурлах вэ?
Өнөөдрийг хүртэл хийж ирснээ харахад сэтгэл хангалуун ч үүнээс цааш газар үгүй гэдгийн адилаар үүнээс цааш хүсэл үгүй гэдгийг мэдэх гунигтай...
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчсан шувуу адил анир алдрах вэ?
Ганцаараа байх тусмаа улам ганцаараа баймаар санагддаг ээлжит өдрүүд арай ядан урсан өнгөрч, нүдэнд өртөх бүхэн төвөгтэй санагдах, дурсан санах бүхэн гунигтай санагдах, угтан ирэх бүхнээс зугтаамаар санагдах...
Даянчийн амьдралаа ахиад л үгүйлэх...
Яаж би, Амитаба шиг үүлс бүрхэж мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би, Амитаба шиг үхэл гэгч амьдаас илүү агуулагатайг мэдрэх вэ?
Яаж би, яаж би үүнээс илүү аз жаргал гэж байдгийг олох вэ, яаж би яаж би үхэх цагтаа дурсан санах учрал гэж байдгийг мэдрэх вэ, яаж би яаж би үзэн ядалт гэдэг хучаад өнгөрөх дулаан хөнжил мэт тухтай гэдгийг харцаараа ойлгуулах вэ? яаж би яаж би....

Comments
Post a Comment