Skip to main content

Шөнө дундын мэнд

За олон түмэн та нар минь сайн сууж байна уу? 

Миний бие нь туйлын сайн бөгөөд онцын өөрчлөлтгүй яг л хуучин хэвээрээ, хуучин хэлбэрээрээ /юу ч гэсэн үгийн/ амьдран суугаа бөлгөө.

Өдөр тутмын амьдрал, ажил хийгээд биед онцын өөрчлөлтгүй. Сүүлийн бичлэгээсээ хойш бас нэг ухасхийж хил даваад ирсэн юм байна.

Явсан суусан газрын сонин гэвэл ядаргаагаа тайлах гэж ажлын дараа хэд хоног харийн газар, байшингийн мухар олж хэвтэж,  хэтэвчээ хоослон сэгсрээд ирсэн бөлгөө.

Их иддэг зуршлаа л болихсон гэж бодоод байх юм, юу гээч хамаг мөнгө хоолонд л явсан байх юм хэхэ.

Хүмүүстэй адил өлсөөд эсвэл хоолоо хасаад тэнэж сураагүй идэж байгаад л үхнэ гэсэн заримтай хөөн би нь.

Сүүлд очихдоо үзсэн харсан зүйлсээс шинээр олж харсан, илрүүлсэн зүйл гэвэл цаагуур чинь үүргийн наймаа байсаар байгаа юм байна хөөе. Хил даваад баахан саван шампунь чирж зардаг улс байнаа байна. Мөнхийн хэрэглээ юм уу даа. 

Хоёрт гэвээс манай монголчууд гадаадад таарахаараа бие биенээсээ зугтааж нуугдаж явдаг занг би сайн ойлгохгүй юм. Би ч өөрөө зам зуур монголчуудтайгаа нээх яриад байдаггүй дуугүй замаа хөөгөөд явдаг нь үнэн гэхдээ л монголчуудаа хялайж хардаггүй арай ч тэгж улаан цайм зугтаадаггүй хэхэ. Танихгүй байж зугтаана гэж юу ч гэсэн үгийн. Монгол жижиг болохоор дараа тааралдаад наль шаль хийнэ гэж боддог юм уу хайшаа юм бэ дээ.

Тухайн үед бодож байсан ийм хоёр зүйлийг яг одоогоор санаж байна. Ямарчигсан намайг бичлэг хийхгүй байсан ч миний блог руу орж ирсээр байгаа та нартаа баярлалаа.




Comments

  1. Mongolchuud gadaadad taarahaasaa bie bieneesee ichdeg yum bish uu, hehe.

    Bi bas iimerhuu baidald orj bailaa. eh hel mini saihan sonsogdood l duhuud ochihoor neeh haraagui tsarailj ene ter. kkk

    odoo ch dasaad, uuruu zugataah ni ch haishaa yum, mgl hun bna daa gej bodood l ungurdug bolson. hehe

    ReplyDelete
  2. taarahaasaa bish taarahaaraa shuu. sorry

    ReplyDelete
  3. би ч мөрөө хөөгөөд л явдаг дөө, учиргүй зугтах нь ч хайшаа юм хэхэ,, өө тийн хэт мөрөө хөөгөөд хүн хар харахгүй өнгөрөх нь байдаг болохоос, дараа нь бөөн уурласан хүмүүстэй таарна ккк.. Монголд байхдаа төрсөн эгчийгээ гэрийнхээ урд харахгүй өнгөрөөд орой нь эгч гайхчихсан сууж байсан тал бол байнаа байна ккк

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...