Skip to main content

Давалгаанд өртөв

Грэйн амьдралын 50 сүүдэр киног үзсэн тухайгаа тэмдэглэе.

Кристиан Грэй шиг залуу тааралдвал анхны харцаар
сүрхий сэтгэл татагдах нь юу л бол

Өмнө нь олон хүн энэ киноны талаар маргаан өрнүүлж BDSM сурталчилсан, сурталчилаагүй, сэтгэцийн өөрчлөлттэй үгүй гэхчлэн зөндөө цэц булаалдаж байхыг харж байлаа.

Мөн гэмт хэрэгт уриалан дуудсан шинж чанартай, үүнээс болж хүчингийн хэрэг гарсан тухай мэдээлэл ч та нарт хүрсэн байх. 

Энэ киног үзэхийг санал болгосон хүн ч байсан ба түүнийхээр бол би BDSM-ийн тухай ойлголттой болох нь чухал цаашлаад бүр энэ киноноос суралцаж амьдралдаа хэрэгжүүлвэл зохилтой байсан юм байхаа хэхэ. /хэлээ гаргав/

Энэ хүүхэн нь төрөлхийн муруй мөртэй юм уу
эсвэл тэгж жүжиглэсэн үү ойлгогдсонгүй


За тэгээд киногоо бас л санамсаргүй явж байгаад үзлээ. Өмнө нь номыг нь уншаагүй, утгыг нь дуулаагүй байсан болохоор киноны үйл явдал миний хувьд цоо шинэ байлаа л дээ. Монгол хадмалтайгаар "Шилдэг кино" сайтаас үсэн гэдгээ хэлэхээ мартаж. Үзээд нээх их цочирдсонгүй, бас тэгтэл сэтгэлд хүрсэнгүй. Таалагдсангүй.

Новшийн кино л гэж дүгнэлээ. Хэцүү бэрх зүйл гарсанд биш харин бараг дэмий юм үзэж цаг барсандаа л. Сүртэй ч юм сунжирсан ч юм... Киноны дундуур зүгээр шийдчих юмыг яасан ч тэнэг байдлаар сунжруулдаг юм гэж бодож тэвчээр алдчих гээд байлаа л даа.

Минийхээр бол Кристан Грэй бол зүгээр л аймхай амьтан. Юм бүхнээс үхтлээ айдаг, алдаа гаргачих вий гэж айдаг, хэн нэгнийг хайрлахаас, хайрлуулахаас айдаг, бас бүх бие сэтгэл зүрхээ дэлгэж "жирийн нэгэн" болохоос л тэр үхтлээ айдаг.

Настя буюу Анастасиа бол минийхээр ганцаардсан бүсгүй. Тэр яахав өөртөө тохирох биений нөгөө талаа хайж байгаа. Тэрнээс түүнд Грэй шиг баян, алдартай, эсвэл баг зүүж бусадтай харьцдаг амьтан хэрэг байхгүй. 

Эцсийн дүгнэлт гэвэл ер нь эмэгтэй хүн асуудлаа эртнээс харж аль болох түргэн шийдэх хэрэгтэйм байна гэсэн бодол. Нөгөө талаар биеэ антомио сайн мэддэг байх хэрэгтэй. Мэдээж яаж ч бодсон хэвийн амьдарлд BDSM хэрэгжүүлнэ гэж үлгэр. Хэрэгжүүлдэг юм аа гэхэд кинонд гардаг шиг Настя шиг маргааш нь цовоо нь аргагүй босоод, шатаар үсчээд буугаад ирнэ гэж худлаа.


Ямар ч хөхрөлт, няцралт, өвдөлтгүй BDSM үзүүлж байгаа болохоор
өсвөр насныхан итгэж турших нь арга ч үгүй юмдаа...


Бидний бие төмөр биш. Ялимгүй сэтгэл дундуур байхад яаж хямардаг билээдээ. Хэвийн харьцааны дараа ч эвгүйрхэх, хөхрөх бол наад захын асуудал. Тэгэхээр элдэв порн киноны жишээг хараад биеэ тэднийхтэй жишиж төсөөлөх хэрэг байхгүй, тэд чинь тодорхой хэмжээгээр мэдээ алдуулагч, хар тамхи хэрэглэж байж л зураг авалтанд ордог.

Гэрэйгийн амьдралын 50 сүүдэр ч ялгаагүй эцсийн эцэст амьдрал дээр байх боломжгүй "ЭЕЛДЭГ BDSM" үзүүлж байна гэж би бодлоо. Бодитоор бол мэдээж нэг ийм тохиолдлын дараа бушуухан шиг түргэн дуудах хэрэг гарна байхдаа. 

Та нар үзээд ямар бодолтой үлдсэн тухайгаа бичээрэй.

Comments

  1. үзсэн дажгүй л кино шиг санагдсан ..
    гэхдээ чиний энэ бичлэгийг уншаад би тэр аймарр зүйл ньтэгэж их хөхрүүлжхэцүү байлгадаг талаар бол мэдсэнгүй ээ ..
    нөгөө твилайт киноны улаан фэн зохиолч бүсгүйтэр номноос сэдэвлэж уг зохиолоо бичсэн ..
    дажгүй хөөрхөн л кино..
    сэксийн скенүүд нь дажгүй ..
    зураг авалтсайн болсон боловч дэндүү хавчиг зайд киног гаргадаг ..
    зүгээр нэг өрөөнд авагдсан үйл явдал болохоор жаахан уйтгартай санагдсан ..
    жаахан хайр дурлал сэтгэлийн хөдөлгөөнийг нэмээд өгцөн бол ..
    дундуур нь явж байсан Беонсегийн дуу гарч бйагаа нь тасархай байлаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...