Монголчууд "Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол" гэдэг билээ.
Энэ нь нэг талаар зөв мэт боловч нөгөө талаар үхсэн хүний дэр болох нь амьд хүний гэрч байхаас долоон дор аж...
![]() |
| Үзэсгэлэнтэй сайхан банкир бүсгүй... Гэхдээ түүнд дааж явахад дэндүү хүнддэх зүдгүүр бий... |
Ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун явж асан бүсгүй нэг л өдөр гэнэтийн тохиолдлоор хүчирхийллийн гэрч болсноор амьдрал нь овонгоороо эргэж нэг бүдэрвэл долоо бүдрэхийн үлгэрээр дараа дараалсан авч чадахгүй хаяж чадахгүй зүдгүүрт тохиолдлуудад ээрэгдэнэ.
Урдын амьдралдаа эргэн орж, юу ч болоогүй мэт бүгдийг өөрөөсөө ангид байлгахыг хүсэвч хяслантай нь тохуутай амьдрал түүнд тийм боломж үл олгоно...
Эцсийн эцэст энэ бүх тамлан юу юунаас илүүтэй бүсгүйн хувиа бодсон, бусдын зовлонг үл ойшоож зөвхөн өөрийн амар тайван, аюулгүй, эсэн мэнд байхын хүслэнд ээрэгдэж энэ бодлынхоо улбааагаар хэн нэгэнд тохиолдсон тамлалын хажуугаар нүдээ аниад өнгөрдөг хэнэггүй зангаас нь үүсэж буйг ойлгох хүртэл үргэлжилнэ...
Гарчигнаасаа эхлээд сэтрхийлгэж, энэ MayRowan чинь чив чимээгүй байж байж юу болов гэж айлгаж, цочирдуулсан бол хүлцэл өчье. Сүүдэр ший ярьж байна ард түмээн...
Муу ёр энэ тэр зөгнөснгүй зүгээр л кино үзчихлээ. Өмнөд Солонгосын найруулагч Jang Cheol-soo-ийн Bedevilled киноны нэрийг Тамлан гэж өөрийнхөөрөө буулган үзэв.
![]() |
| Эцсийн эцэст хэлбэр нь өөр ч тамланд хөвж яваагаараа тэд адил... |
Миний хувьд санамсаргүй тохиолдлоор энэ киног үзсэн, үзээд надад төрсөн бодол гэвэл мэдээж дээр дурдсанчлан "Амьд хүний гэрч байхаар үхсэн хүний дэр байх" нь зөв ч бас хэрэв энэ бодлоосоо үүдэн асуудлыг сунжруулаад байвал бүр хүнд үр дагвар гарах юм даа гэсэн бодол.
"Бусдын зовлон гэж энэ ертөнцөд үгүй" гэсэн үг байдаг, хэрэв гол дүрийн царайлаг бүсгүй арай илүү зөөлөн сэтгэлтэй, бусдад тусладаг байсан бол найз бүсгүйх нь хувь заяа арай өөрөөр эргэж болох л байсан.
![]() |
| "Хүчирхийлэлээс зөвхөн хүчирхийлэл л төрнө" гэдэг нь киноны үндсэн мессеж |
Найруулагч хийгээд тоглосон жүжигчдийн талаар интернетээс та бүхэн илүү их, бүр хангалттай дэлгэрэнгүй мэдээлэл олж авч чадна байх.
Энэ кино нь 2010 онд бүтээгдэж Канны кино наадмын үеэр нээлтээ хийсэн ба тухайн ондоо Олон улсын болон Өмнөд Солонгосын кино наадмуудаас Шилдэг кино, Шилдэг гол дүрийн жүжигчин, Шилдэг шинэ найруулагч, Шилдэг кино гэхчлэн нилээн их шагналыг нь "түүсэн"
Мөн Солонгосын Бокс-Оффисын шилдэг кино жагсаалтыг тэргүүлж мөнгийг "хүүлж" буй кинонуудын нэг юм.
Эцэст нь хэлэхэд энэ бол аймшигт-сэтгэлзүйн драм шүү. Хүчирхийлэл дарамтын талаар үзэхийг хүсдэггүй үзэгчид алгасвал зохино.



english ner ni u be
ReplyDeleteBedeviled гээд Youtubees хайгаад үзээрэй.
ReplyDeleteyooo ene yostoi evgui kino, aimaar aimaar.
ReplyDeleteХарин тийм ээ. Дотор арзайм
DeleteКиног үзлээ. Солонгосын ийм мөрдөлт жоохон эвгүй хүмүүсийн үзэх дургүй чиглэлийн кинонд дуртай надад таарсан блаа. Ийм киногоор л солонгосчууд гэж хэн бэ гэдгийг мэдэх боломж. Новшийн
ReplyDeleteБи дотроо нөгөө манайхаас очсон хэдэн бор хүүхнүүдийн маань зарим нь хөдөө тосгонд хаягдаж иймэрхүү байдлаар амьдарч байгаа байхдаа гэж бодсон шүү.
Delete