Хоног өдөр өнгөрсөөр, шүлэг ер бичсэнгүй
Хоосон бодол эргэлдэж, сэтгэлд цас орсоор
Хань минь холын холд, бодол минь уйтай
Хайрын сэтгэл дулаан, гадаа цас орсоор... гэж шүлэг байдаг шиг л сүүлийн үед бичих маань эрс багссан байна.
Арай өөр юм бичээд л яваад байна, сая хоёр ч илтгэл бичлээ. Сэдэв нь хоорондоо ерөнхийдөө төстэй л дээ гэхдээ ер нь халшрах шинжтэй. Дэмий балай юм бичихдээ идэвхтэй хир нь яг мэргэжлийн дагуу сэдвээ сонгоод илтгэлээ бичих гэхээр тойрч зугатаагаад байх.
Та нар ингэдэг үү? Эссэ ч юм уу бичих гэхээр халширмаар санагддаг бол надтай адилхан юм байна.
За энийг л дуусгаад сэтгэл амар, стрессгүй хэд хоног амрая даа гэтэл дахиад л бичих хөөцөлдөх асуудал ургаж гарч ирнэ, гэтэл миний өөрийн чадвар санасанд хүртэл ахихгүй л байх шиг.
Залхуу зангаа яая даа, залхуурлаа гээд одонгоор шагнаж, том шагнал өгдөг бол би өдийд энгэр дүүрэн одон зүүсэн багтаагүйг нь бүр өмдөндөө хүртэл зүүхээр их одон медаль авах байсан байхаа хэхэ. /Хэн тэгж байна гэж үү? Яагаав хойд Солонгосын генералууд л энгэртээ зүүгээд илүү гарсныг нь өмдөндөө зүүдийм байх чинь билээ./
Аая нээрээ таминь ээ, би блогчин найзаасаа бэлэг авсан шүүдээ. Яагаав нөгөө "Үрээ морио унахдаа, үг хэлтэй байснаа санана аа" гээд сэтгэл гэгэлзтэл бичээд байдаг блогчин байдаг даа. Түүнээс нилээн адал явдалтайгаар, хөгтэйгээр бэлэг авсан.
Маш их баярласан шүү хөөрхөн өө, Өчигдөр хотоос гарч амралтанд очоод ирэхдээ бэлгийг нь бариад л явсан хүмүүс багагүй гайхаад хөөё наадах чинь юу вэ, аан андуурлаа гэцгээгээд байна лээ хэхэ.
Блогчин гэснээс миний андууд хаачваа? Гуталчин найз минь сураг тасраад гурвуулаа болсноо дуулгаснаас хойш цаг зав нь таарахгүй байна уу эрхэм үүргээ биелүүлээд завгүй байна уу чимээгүй болчихож.
Панда найзыгаа Жиргээд дагасан шүү, мань хүн намайг таньж байгаа ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй. Гэснээс Жиргээд Улаан Малгайт энэ тэр гэсэн нэр яваад байх юм арай манай блогчин найз биш байгаа гэж горьдоостой.
Гилийн хатан, Дамдаа гээд томчууд маань бас хаачив аа?
Тэмээчин бүсгүй маань л тогтмол бичиж байна, гандан буурахгүй таван жилийн байтуай тавин жилийн гавшгайч өгчихмөөр шаргуу бичиж сонин сайхнаа хуваалцаж байгааг нь уншаад л мишээгээд яваа.
Хажуу листэнд байгаа блогчдынхоо бичлэгийг шинэчлэгдэх бүрт нь тогтмол уншиж байгаадаа.
За ээлжит дэмийрлээ өндөрлөе, зураг үз зураг үз.
![]() |
| Энэ ширээ 2 сая 750 мянга |
![]() |
| Монгол буйдан байхаа мартаж |
![]() |
| Энэ ч бас |
Тайлбар бичихээс залхуурлаа. Бөмбөгөрийн хажууд энэ жил шинээр нээгдсэн Тавилга Хаус шүү. Мишээл явахаас залхуурсан хүмүүс энд ороод тавилга харж болно байх.












harin tiimee Damdaa g yaj iim udaan blogoos alga boljiinaa gaihah yum unshaal yavj bg bhdaa. Damdaa minii ergej ireerei plz :)
ReplyDeleteНадад медаль өгсөнд баярлалаа. Ер нь бол гавьяат авна гэж бодож байгаа шүү :)
ReplyDelete