Skip to main content

Тэртээд одсон чамд...





Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ

Чиний дуртай дуу байсан даа гэж итгэж байна. Энэ дуунд гардаг шиг л амьдарч явлаа чи...

Уучлаарай...

Хэзээ нэг цагт чиний тухай ингээд дурсамж бичиж суух юм гэж бодоогүй л явж дээ...

Өнөөдөр эргээд санахад цас бударсан өвлийн үдэш хичээлээ тараад ганцаараа алхаж явдаг асан тэр цаг үед хол газар суудагч чи надад бас хань болдог байж... Тараад ганцаараа харанхуйд алхахаас айж байна, хурдан ирж тосч авч байгаач гэхэд минь "Очноо, удахгүй нэг нартай сайхан өдөр очно, тэгээд чамайг машинаараа чинь хүргэж, тосч байна чи харин битгий Марк-2 хараад зогсоод байгаарай би Ландаар очно шүү" гэж хэлж намайг их инээлгэж байсан чинь санагдах.

Уучлаарай л гэж хэлмээр санагдах юм... Хариас нутагтаа ирэх хүчтэй шатгаан чинь байж чадаагүйдээ, чамд анхаарал тавьж байгаагүйдээ, намайг гэсэн сэтгэл байсан үгүйг чинь төдийлөн анзаарч байгаагүйдээ... үгүйдээ сүүлийн үест зүрх сэтгэлдээ юу хадгалж явааг чинь, ирээдүйн зорилго, бодол мөрөөдлийг чинь хуваалцах, ойлгох, сонсох гэж цаг зав гарган тухтайхан ярилцах сэтгэл гаргаагүйдээ уучлаарай л гэмээр байна.

Итгэмээргүй л санагдах. Эргээд бодоход чи бид зөндөө л ярилцдаг байж. Дурлалдаа шатаад хороололоос 13 хүртэл алхдаг байснаа, 10 жилд охидын хайр татсан "од" хөвгүүн нь байснаа, 72 дэлгүүрт талханд оочерлож алалцдаг байснаа, дэлгүүр гарахад нь ээж нь мөнгөө алдаваа гэж захиж захиж гаргадаг байсныг... тэр бүхнээ магадгүй ганц надтай л хуваалцдаг байсан байх...

Дотогшоо зантай, хүнд хувийн асуудлаа төдийлөн ярьдаггүй ч зөв бодолтой залуу байлаа чи.

Хэн ч албадаагүй би өөрөө л явсан юм
Хэрсүү ухаандаа нутгаа л бодсон юм
Ийм л амьдрал үзэх гэж би тэмүүлсэн юм
Эргэж очоод нутагтаа үүрд амьдарнаа...

Эргэж ирээд нутагтаа үүрд амьдрах байлаа чи... Аавдаа хань болж дүү нартаа ахын ёсоор түшиг болж, зорьсондоо хүрч бодсон зүйлсээ амжуулах байлаа... 

Чамд зориулж худалдаж авсан цамцыг өмсөх ёсгүй хүн байж. Шингэж буй наран зүг далайн ус туучин эргэж харалгүй ганцаар алхаж явсан зураг шигээ үүрд яваад өгч...



Гомдмоор ч юм шиг... Хүрээд ирээ эх орон чинь чамайг хүлээж байна гэхэд минь очноо удахгүй гэсээр хэзээ ч ирэхгүйгээр харь холд явсанд чинь гомдмоор ч юм шиг. 

Харийн тэр нутагт чамайг тэгтэл татах шалтаг байсан л юм байх даа. Мастераа хамгаалчихаад нисээд ирэх боломж чамд байсан. Том юмтай болоод очно, очоод компаниа байгуулна, өөрийн бизнесээ эхэлнэ, хэнээс ч гуйхгүйгээр бүгдийг өөрөө босгоно... энэ бүхэн чиний дотроо бодсон бодол, мөрөөдөл байж л гэж бодогдох.

Хэзээ ч эргэж ирэхгүйгээр одсон чиний тухай хэндээ ч ярих билээ дээ...

Ум сайн амгалан болтугай.

Comments

  1. mmm, emgenel ilerxilie. Saixan dursamj uldeesen byxen setgel zyrxend nasan turshid orshdog...

    ReplyDelete
  2. omg, yamar haramsaltaim be. hunii nutagt yavchaad l irehgui bn daa gej bodson chin hezee ch irehguigeer yavtsan bn : ((((

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...