Skip to main content

Шөнийн пост

Яанаа та минь...

Би гэдэг хүн блогоороо шагайх ч үгүй энд тэнд харайлгаж явахад өдөр бүр хүн амьтан манайхыг эргэж тойрч байгаа нь хажуугийн самбар дээр гэрэлтээд байх юм. 

Бүр санаа зовчихлоо...

За тэгэхээр өөрийгөө албадан байж бичлэг оруулж, сонин сайхнаа тэмдэглэж үлдээж байх л хэрэгтэй юм байна.

Сүүлийн өдрүүдэд халтайтлаа гадуур гүйлээ л дээ. Халтайсан нь халуун нарнаас гадна миний өөрийн тэнэглэлтэй холбоотой. Яасан гэхээр ингэсэн юм аа.

Нээх борлож эхэлмэгц цайдаг хүн болоод лимоны хүчлийг сүү мүүтэй хольж байгаад маск тавиад байваа. Үр дүн гэвэл нүүр зөөлөрсөн, бас нүх ч агшиж байх шиг дээрээс нь гөлчгөр болж ч байх шиг.

Гэхдээ л час улайгаад түлэгдсэн нь мэдэгдээд байхыг өнөөдөр л анзаарлаа. Нэмээд крем гэж нэг юм байна. Урд түрхсэн кремүүд харшил өгөөд нүд загтнаад байдаг байсан явж явж нэг крем автал дэндүү бор ч байх шиг. Уг нь өнгөөрөө л дөө гэхдээ л цаанаа л царай баргар харгадуулаад байгаа санагдах юм.

Ажил хөөцөлдөж гадуур тавхайгаа эргэтэл л гүйлээ хэхэ. Бүтэж ч байна бүтэхгүй ч байна. Ингээд гадуур явахаар ер нь өөрийгөө найз нөхөдгүй хүн юм гэж бодоод байгаашдээ. Хүн гуйж сураагүйг ч хэлэх үү ханиндаа гадуур гүйчих хүн санаанд орохгүй, хань татах хүн олох сонирхол ч төрөхгүй ганцаараа л навсгас навсгас гээд явж байгаа.

Энэ 6 сарын 20-с өмнө олон ажил нугалж аваад амьсгаа авчих бодол байна, мөн халаасны хэдэн төгрөг олох битүүхэн горьдлоготой халтуур хийх гээд 6 сардаа багтаж нэг хүнд 50 саяын төсөл бичиж өгөхөөр амлачихсан байгаа ваааахахахахахахахаха.

Бичихийг нь ч яахуу биччих байх л даа. Хөлс нь муу юмаа чааваас гэхдээ зүгээр суухаар зүлгэж суу, тэр төслийг бариад тэнцээд ажлын байртай болчих байх гэсэн асар том итгэлтэйгээр надаас 3 сар гуйж байгаам.

Хувийн амьдралын хувьд нам жимхэн. Сарампай болтлоо хүнд дурлаад, навсайтлаа хаягдаад, нэвсийтлээ уйлах юмсан гэж хэдэн ч жил бодсын, тэгээд нэг хүн дөнгөж таалагдаад эхэлмэгц миний ааш бол шууд л хөдлөж байгаам чинь. 

Тэвчихээ больжээ, юун үхтэл дурлах шууд л нөгөө хүнээ дотроо өмчлөөд хавь ойрын таньдаг таньдаггүй, мэддэг мэддэггүй хүн амьтантай хардаад бас намайг тоосонгүй ч гэдэг юм уу надад цаг зав гаргасангүй гэж бухимдаж уурлаж бушуухан ум хумгүй "нуугдаж" "зугтааж" асуудлыг шийдэх шийдвэр гаргаж сүйд болох бололтой. Тэгсгээд өөрийгөө анзаарч татаж бодож санахаа болих үүрэг өгсөн байгаа бөлгөө.

Өөр чинь сонин хачин юу байдаг билээ? Сониноос гар утас маань мсж бичихээс өөр үүрэг рольгүй брак болсон бөлгөө. Засуулах гэсэн ч шинэ утасны үнээр засуулах шинжтэй, шинийг авах гэтэл зоос зоос бас хувьсгалын тохиргоо бүрдэхгүй байгааг дуулгахад таатай байна хихи.

Гадуур охид хүүхнүүд шорт өмсөөд нүцгэн гуя хасаа гялалзуулаад гүйгээд байх юм, надад бол тийм зориг алга. Ноднин жил шорт өмсөөд гартал ээж за гоё байна гоё байна гэсэн харин аав Самбогийн бөх дэвжээнд барилдах гэж байгаам шиг л байна гэсийшдэ вааахахахахахаах. Өнөөдөр гудамжинд явж байхдаа үүнийг санаж ганцаараа баахан инээлээ.

За шал хөндлөн юм бичихэд Самбо гэснээс жүдо бөхийн үндэсний шигшээгийнхэн чинь айхтар уудаг, шоуддаг гарууд бололтой байна лээшдээээ. Яагаад ингэж бодсон гэвэл өнгөрсөн жил би ердөө 2-хоооооонннннн ллллл удаа бааранд ороход 2-ланд нь эрэгтэй эмэгтэй бөхчүүдтэй тааралдаж, хавь ойрынхон үндэсний шигшээгийхэн байна гээд шивэр авир болж байхгүй юу. Олимпийн медальтнууд ч дунд нь явжээлээ. Ааая ингэж бичиж болж байна уу, нэг нь уншвал ирээд "алчих" юм биш байгаа яанаа /хэлээ гаргав/

Энэ жил ер нь шороотой зун болох юм биш байгаа гэсэн хардлага төрөөд байна шүү. За гэнэт бичлэгээ өндөрлөхөөр шийдэв... Дараагийн бичлэг хүртэл баяртай...



Comments

  1. Ene zun delhii dayar ih haluun zun boloh yum yariad bhiin

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...