Блогийнхоо загварыг өөрчлөөд хаясан. Надад бол сонин ч юм шиг учир нь олдохгүй ч юм шиг этгээд харагдаж байна. Бусдад ямар харгадахыг бөө мэээд...
Хүүхнүүд хайнга сэгсгэр болох юмсан гэцгээхийг би зөндөө сонссон, тэгсэн тэр гүчиндүүлцэн юм шиг сэгсгэр нь би өөрөө вайна. Гоё хүүхнүүдийн үс сэгсийхдээ хүртэл нэг л ондоо үнэн тачаангуй сэгсийх юм минийх болохоор бүр аймаар зулгаалгачихсан юм шиг эсвэл эв хавгүй сарлагийн саваг бөөгнүүлээд наачихсан юм шиг сэгсийсэн юм байна. Дээр нь надад үс ер нь зохихгүй талдаа. Халзан байвал зохиж магадгүй хэхэ.
Гэснээс өөрийгөө ингэж доош хийх нь зөв үү?
Манай ээж намайг нь ядаж өөрийнхөө зиндааг мэдэж бай, битгий өөрийгөө доош хийж бай гэж зөндөө хэлдэг юм. Би дээгүүр зиндааны хүн биш гэхдээ л өөрөө өөрийнхөө байх ёстой зиндаанаас сайн дураар буугаад хэрэггүй гэсэн утгаар хэлсэн нь тэр.
Тэгсэн би яаж байна? Байнга өөрийгөө чамлана, муухайгаа бусдад илэн далангүй хэлж зааж үзүүлнэ, үнэн бүтэхгүй.
Өөрийгөө хүндлэхгүй бол бусад хүн чамайг хүндлэхгүй гэдэг үнэн байхаа. Гэхдээ сурсан занг сураар боож болохгүй, би чинь живийн живийн жириййн хэтэрхий энгийн хүн байгаам.
Өнөөдөр удаан уулзаагүй найз охинтойгоо уулзсан. Мань хүн нөхөртэй болсон, хүүхэдтэй болсон, бас машинтай болсон, гэртэй болсон, дэлгүүртэй болсон, амьдралтай болсон.... болсон болсон болсон... байна.
Тэр хооронд нь би юутай болсон бэ????? хммммм хурдхан нөхөртэй болохоос, нөхөртэй болвол нөхөр бусадтай нь болгоод өгдийм бишүү????
Блогчин хүүхнүүд дээр харжээ байхад тэр "болсон" хүүхнүүд нь л илүү амьдраад байгаам бишүү айн????

ysn evgui sonin template ve? yundaa yaarsiin busdin amidral busdinh chinii zuragdsan zam, zaya toorog oor shuu dee. zamaaraa yavaa horvoog yahnuu gsn hehe. ter bugdiig chn beldej ogoh n bitii hel nemeed daraa bolood ooriigoo tejeelguuldeg har umnuud zondoo bn sht. single ch gsn amjilttai mundag yavaa busguichuud zondoo bn. yaarah hereggui ee Mayrowan min. halzan us zohiod bhdaa yahuu dee haha
ReplyDeleteBi lav single bgaadaa daa unen happy gej helehgui ch gsn busdaas dutaad bgaa gej ooriigoo bodohgui l bn. harin ch nohor huuhed geh tsagaa zovhon oortoo l zoriulj ooriigoo l hairlaj bgaa gej bodoj bgaa sht hehe. yertontsiin jam hoino neg hunii togoonii hun boloh l bhdaa ai horvoo gj haha
ReplyDeleteзочлоход зовлонтой болгочиж
ReplyDeleteблог энгийн байвал зүгээр ш дээ
энэ нэг IT коипаний танилцуулга шиг болчиж
өөр өөрийнхөө замаар гэлдрэх шиг сайхан юм үгүйи шүү дээ