Skip to main content

Гарчиггүй

Бичлэг бичихээс залхуу хүрээд... залхуу ч гэж дээ тэр бүр амжихгүй байна.

Нүдээ хайрлах үүднээс компьютер дээр бага суухыг хичээж байгаа ч тэсэхгүй балайн хэхэ.

Та нараар сонин юу байна? хуваалцаач?

Надаар нь тайван сайхан, намаржаад, ажиллаад явж байна бла бла бла...
Сүүлийн үеийн сонин гэвээс нэг судалгаан дээр түр туслаж ажиллаж байгаа. Харж байхад бас сонин л үр дүн ажиглагдаж байна.
Одоо нүүрс түлсэн өрхийг албадан нүүлгэнэ гэх, тэгээд гэр хорооллын бүх айлыг хааш нь нүүлгэх болж байна?
Судалгаанд гэр хорооллоос оролцогчид бүгд нүүрс түлдэг гэж хариулсан байсан мод бас түлнэ гэхдээ арай гайгүй гэсэн нь. Надад лав шахмал түлш, аргал, хөрзөн бусад нэмэлт түлш хэрэглэдэг гэсэн хариултыг бөглөсөн асуулт таараагүй. Дээр нь ихэнхи айл дан бүрээстэй гэрт амьдардаг гэсэн байна. 4-5 ханатай гэрт 3-11 хүн багтаж амьдарч байна цаана чинь. Ийм айл маш олон. Ганц бие хүмүүс нь бол айлд л амьдардаг юм байна.

Бас нэг ажиглагдсан зүйл нь өрх толгойлсон эмэгтэйчүүд.... Ямар олон эмэгтэй өрх толгойлж гэр хороололд амьдардаг юм. Тэгээд дор хаяж 2-3 хүүхэдтэй байх юм.

Эрчүүд ихэнхи нь ажил хийдэггүй гэсэн хариултыг сонгосон нь хачирхалтай. Бүр ид залуу насны эрчүүд ч ажил хийдэггүй, нэмээд ямар нэгэн өвчинтэй эсвэл тусламж хэрэгтэй гэнэ. Нэмэлт мэдээлэл хэсэгт үүнийгээ бичиж үлдээнэ.

Ямартай ч энэ мэтээс харж байхад ард түмэн маань төрөөсөө тусламж дэмжлэг үнэхээр их хүсч, асуудлаа шийдүүлэх арга зам хайж байгаа юм байна, сонсдог газар гэж байна уу???????

 Тогоо айлаас өндөр үнээр авдаг шийдүүлмээр байна, тог цахилгаан ерөөсөө байхгүй,  группд орох юмсан, тэтгэвэрт гарсан ч хоёулаа өөрт таарсан ажил олж хиймээр байна, айлд амьдрах хэцүү байна....

Энэ мэтийн хүсэлтийг нь сонсдог шийдээд өгдөг газар гэж үнэхээр байдаг болов уу?

Comments

  1. oo zondoo um bichsen chn orsongui shuu. nudee hairlaad gheer chn davhraa hlguulsiin boluu gj bodloo hehe. zaza jking shuu. nadaar nam tvn daa uulzah bsin bol erthen helku dee.

    id ajillah nasni hirnee ajil hh dur sonirholgui, amidralin erch huchgui, idevhigui, zalhuu, zavaan zaluus bas bdin bilee. huneer tejeelgeel hevtej bh sanaatai. eruu ovdog n niilcheegui, hol gar n buren buten bjiij l unen butku zaluuchuud bas bdin bnlee.

    orh tolgoilson emegteichuudiig aguu gej helehees oor ug alga daa. uneheer mundag, amidralin hundiig amidralin achaag gantsaaraa uurch yavaa uls shu de

    ReplyDelete
  2. Гуталчин маань манайхаар айлчлаад гарч. Зургийг нь үзсэн бүр нуруу турууг нь хүртэл нүцгэнээр харцан шүү хэхэ.

    Сонин сайхнаа бичиж байгаарай турьхан гуталчин мээн

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...