Галзуу найзуудаа гэж...
Би нь бусадтай адилхан найзууддаа хувийн амьдрал, жаргал зовлонгоо хуваалцаж уйлж дуулаад, нимгэн дээлээ хувааж, нэхий дээлээ уралцаад яваад байж чаддаггүй хүн. Найзууд маань эр эмгүй надаас эмээдэг ч юм уу миний нүдэнд бүтэлгүй харагдахаас айдаг, аль болох болж байгаа бүтэж байгаа гэдгээ үзүүлэхийг хичээгээд байгаа юм шиг санагддаг хэхэ. Тэдэндээ ингэ тэг битгий унжийгаад бай, одоо наадхаа дуусаад тэгээрэй, алий болгон арчаагүй явах гэсэн юм тэгээч ингээч, тийм юм хийвэл дээр гэхчлэн хадам ээж шиг хатуу ширүүн ханддаг хүн байна би.
Мангар ширүүн найз байна уу?
Тэгсэн хирнээ надтай хаа хамаагүй хүнд бол хамаг байдгаа дэлгээд, зовлон жаргал, хайр дурлал, я..... за хадуурах гэж байна хамаг байдгаа тооччихдог хүн дээ, гэхдээ зөвхөн эрчүүдэд хэхэ.
Харин миний найзуудын ихэнхи нь эрчүүд, эрчүүд эрчүүддээ надад халдаж тэр бүр чаддаггүй "томоотой" эрчүүд хэхэ.
Уг нь жигтэйхэн хүүхэмсэг "алдар нэрээ мандуулсан" гэхээр ч яагаад ч юм надад тэр зангаа тэр бүр гаргаад байж чаддаггүй.
Хүн харахад бол нэг их амраг хайртууд аятай тааралдаад тэвэрч үнсэнэ, хажууд ирж суугаад ярианы далимд энд тэндээс илж таалаад муухай харцаар шагнуулна. Тэр бүхнийг хажуугаас харсан хүн надыг нь энэ нэг бүтэхгүй явдалтай гар байна гэж хардаг шиг байгаан.
Харин ууж идэж дуусаад найз нь харилаа, явж унтлаа гэхэд найзууд маань болгоомжтой яваарай гэх эсвэл хүргэж өгөөд, дөхүүлж өгч чаддаггүй юм аа гэхэд таксины мөнгө ч болохноо өгөөд үднэ, ардаас эсэн мэнд энх тунх харьсан эсэхийг асууна...
Бидэнтэй хамт сууж байсан дуугүй ноомой, эсвэл манай найзуудыг завхай, хүмүүжилгүйгээр нь дуудаад, хажууд нь суухаас айж ичиж байгаагаа зарлаад байдаг хүүхнүүд л тэдэнтэй маань иймээ тиймээ юм болсон дуулддаг дараа нь хэхэ. Харин хожим нь бол тэр хүүхнүүдээ барагтай л бол дахиж авчрахгүй хаха.
Ингээд бодохоор сонин ч юм шиг...
Comments
Post a Comment