Тэр лугаа тун адил
Тэнгэр газар хоёр минь уу
Тэнцүүргүй байдгийн тул
Тэнд энд гэж тэнэсээр
Тэнцүүлэнхэн явна...
Блогоо бичихээ бараг больжээ. Зөндөө л сонинтой юм шиг, гэвч та нартай хуваалцаагүйдээ хүлцэл өчмөөр. 2016 оны турш л тэнэв. Явсан сууснаа тоолсонгүй, ямартай ч онгоцны буудал дамжин нисэх нь дасал болсон тийм нэг жил боллоо. 2016 ондоо ихэд баярлав, бараг сунаж мөргөсөн ч болохоор жил байв.
Эрүүл мэндийн хувьд ихээхэн асуудалтай байсан бөлгөө. Гэхдээ 2016 оноос болсон юм биш, өмнөх жилүүдэд хуримтлагдсан зүйлс намайг ихэд зовоосон ч энэ ондоо бараг тэр бүхнээс ангижирч одоо сайхан байгаа.
Жилийн турш хураагдсан хэдэн мянган зурагны цөөхөн хэдийг оруулваас миний өнгө төрх нэг иймэрхүү...
![]() |
| Өндөр их хангайн шилд Үүл цас будран байхад Өнөд сэрүүн хүйтэн болно хэмээн Өссөн дулаан нутагтаа харинаа... |
![]() |
| Нэр нь үл мэдэгдэх хөшөө, Sønderborg, Denmark |
![]() |
| Энэ трико надад зохисонгүй, гутал ч зохисонгүй Товчхондоо огтоос зохицолгүй зураг |
![]() |
| Африкийн гэгээн өглөө. Энэ нэг тахир юм байнаа тэр бол дүүжин сандал. Дээр нь суугаад ганцаараа баахан савалж тоглосон бөлгөө... |
![]() |
| Нэг л мэдэхэд уулзана даа... |
![]() |
| Амьдрал над гэгээг өгсөн Адилхан бас сүүдрийг нь амсуулсан Гэрэл сүүдэр хоёр Гэгээн дууллыг бүтээдэг юм билээ... |
![]() |
| Цэцэг навч дэлгэрч байна, цэлмэг нартай өдөр гоё! Гэхдээ хувийн хашаагаа тогтой утсаар хамгаалах... |
![]() |
| Веллингтон, Шинэ Зеланд. Монгол маягийн уул нурууд байгаа биз. Цэнгэг агаартай хэдий ч салхины л нутаг. Юу л байна хүчтэй салхи л байна.... |
![]() |
| Аддас Абаба. Этопийн агаарын тээврийн компани транзит зорчигчдоо үнэгүй хоолоор дайлдаг бөлгөө Сайн авиа компани гэж дүгнэсэн шүү. |
![]() |
| Улаанбаатар хот, Монгол улс. Алдарт зураач Марзан Шаравын зурсан Ленин багшийн хөрөг зураг одоо ч бүрэн эхээрээ Үндэсний Уран Зургийн Галарейд хадгалагдаж байна. |
![]() |
| Бороонооор энэ хавиар зугаалаад амжсаан амжсан... |
![]() |
| Германы Кёльн хот. Асар том хөлөг онгоц харангаа ганцаар зугаалах мөч. Европын орнууд тэр тусмаа Герман, Дани надад таалагддаг бөлгөө. |
![]() |
| Өмнөд Африк. Онгоцны буудал дээр онгоц нисэхийг харж суух яагаад ч юм хачин гунигтай бас ганцаардсан мэдрэмж төрүүлдэг... |
![]() |
| Эх оронтой байхын аз жаргалыг холдох тусам л мэдрэх... |
![]() |
| Шархтай байх ч амаргүй шүү.... |
![]() |
| Хойт тэнгисийн мандал жирэлзэнэ, мяралзана.... |
![]() |
| Улс төрийн хэргээр шоронд хоригдсон бүсгүйгээс үлдсэн дурсгал. Жоханесбург, Өмнөд Африк. Нельсон Манделагийн хэрэглэж байсан эд зүйлс хамтран зүтгэгчидийн түүх гэхчлэн олон зүйлийг эндээс харж болно |
![]() |
| Just Christmas. Айл хэсч архи гуйж ууж байх үе санагдах.... |
![]() |
| Москвагаас Европ руу нисэх нислэг байх. Санахгүй байгаа ч харин энэ хоолны амтыг санаад байна. Ялангуяа тэр хар талх, цаана нь байгаа боодолтой боорцог бол маш идэнгитэй хэхэ. |
![]() |
| Шотландын нийслэл Эдинбург хотын Иога төв Иог энэ тэр сонирхдоггүй ээ би нь... |
![]() |
| Португалийн нийслэл Лисабо хот. Алдарт улаан дээвэрт байшингууд цаана нь жижиг Христийн хөшөө... Бразилд байдаг хөшөө маягийн гараа алдалсан хөшөө ба алдарт Васко Да Гама гүүр.... |
![]() |
| Бээжингийн нисэх онгоцны буудал. Хэд ч очиж хэд ч хонов... Гэхдээ надад таалагддаг бөлгөө. |
![]() |
| Ертөнцийн хамгийн урд захад орших улсын нийслэл хот. Амар амгалан, аз жаргалтай хот. |
![]() |
| Тэгшхэн будаж чадахгүй ээ. Далбийтал будсан хумс хэхэ. |
![]() |
| Урд насны ерөөлөөр зургийг нь дарах л учиртай төрж... |
![]() |
| Галт тэргээр явах завшаан тохиосонгүй. Гэхдээ харин буудалд очих завшаах бол гарсаан гарсан |
![]() |
| Недарланд, өөрөөр хэлбэл Г/Холланд.... Европт амьдарвал энэ улсад л амьдрана гэж бодсон шүү Яагаад ч юм бүү мэд дээ... |
![]() |
| Энэ бол хотын захын дүүрэг. Дэлхийн нөгөө бөөрөн дээр байх энэ хотод байх чамгүй аюултай.... |
![]() |
| Жилийн өмнө яг өдийд идэж суусан хоол маань. Загас идэхиймсан.... |
![]() |
| Үүлгүйхэн тэнгэрэй Үндэр майхан hайхандаа Үнгэй голой Дангина Илдам гээш нь гайхалтай... |

































uu yasan goy yum be. ene zuragaa neeg goy il zahidal shig yaj oruulaad bnaa, zaaj uguuch hehe.
ReplyDeletebas yasan ch goy ih gazraar yavdag yum be. oird ongotsond suugaagui, suuhiimsan, sonin sodon gazar uzhiimsan, muruuduv...
Баярлалаа. Зурагнуудаа оруулаад тэгээд дурын зургаа идэвхижүүлээд (сонгоод) гарч ирсэн тохиргоо дундаас X-Large гэдгийг нь сонгоод дараа нь Add caption дээр дараад тайлбараа бичихээр ингээд зурагнаасаа салахгүй цагаан хүрээтэй болж тайлбар нь гарч байгаа юм.
Delete-Аялалын хувьд энэ бол зөвхөн зурагнууд шүү дээ. Мэдээж цаана нь асар их ажил, мөнгө, адал явдал бас дарамт, хов жив бүр заналхийлэл ч бий хэхэ. Монголчууд хүний хэрэгт оролцох дуртай болохоор байнга явдаг суудаг ажил хийхээр өөлж гоочилж шүүмжилж бараг л чулуугаар цохиж алах шахнаа.
яасан их явдаг хүн бээ кк, би ч бас онгоцонд суух юмсан
Delete