Skip to main content

Миний лээ...


Тэр лугаа тун адил
Тэнгэр газар хоёр минь уу
Тэнцүүргүй байдгийн тул
Тэнд энд гэж тэнэсээр
Тэнцүүлэнхэн явна...


Блогоо бичихээ бараг больжээ. Зөндөө л сонинтой юм шиг, гэвч та нартай хуваалцаагүйдээ хүлцэл өчмөөр. 2016 оны турш л тэнэв. Явсан сууснаа тоолсонгүй, ямартай ч онгоцны буудал дамжин нисэх нь дасал болсон тийм нэг жил боллоо. 2016 ондоо ихэд баярлав, бараг сунаж мөргөсөн ч болохоор жил байв. 

Эрүүл мэндийн хувьд ихээхэн асуудалтай байсан бөлгөө. Гэхдээ 2016 оноос болсон юм биш, өмнөх жилүүдэд хуримтлагдсан зүйлс намайг ихэд зовоосон ч энэ ондоо бараг тэр бүхнээс ангижирч одоо сайхан байгаа.

Жилийн турш хураагдсан хэдэн мянган зурагны цөөхөн хэдийг оруулваас миний өнгө төрх нэг иймэрхүү...


Өндөр их хангайн шилд
Үүл цас будран байхад
Өнөд сэрүүн хүйтэн болно хэмээн
Өссөн дулаан нутагтаа харинаа...



Нэр нь үл мэдэгдэх хөшөө,
Sønderborg,  Denmark




Бээжин хотын нисэх онгоцны буудал. Хонуутаар байхдаа хужаа нарыг дуурайгаад заваандай болсон нь.
Энэ самрыг хужаа залуу надад өгсөн юм. Авахгүй гэсэн ч хүчээр дайлсан гэх үү дээ ккк.
Гэхдээ байнаа найрах арга чинь буруудсан шүү буруудсан, залуу минь хэхэ!




Энэ трико надад зохисонгүй, гутал ч зохисонгүй
Товчхондоо огтоос зохицолгүй зураг




Африкийн гэгээн өглөө. Энэ нэг тахир юм байнаа тэр бол дүүжин сандал.
Дээр нь суугаад ганцаараа баахан савалж тоглосон бөлгөө...




Нэг л мэдэхэд уулзана даа...






Амьдрал над гэгээг өгсөн
Адилхан бас сүүдрийг нь амсуулсан
Гэрэл сүүдэр хоёр
Гэгээн дууллыг бүтээдэг юм билээ...



Цэцэг навч дэлгэрч байна, цэлмэг нартай өдөр гоё!
Гэхдээ хувийн хашаагаа тогтой утсаар хамгаалах...




Веллингтон, Шинэ Зеланд. Монгол маягийн уул нурууд байгаа биз.
Цэнгэг агаартай хэдий ч салхины л нутаг. Юу л байна хүчтэй салхи л байна....




Аддас Абаба. Этопийн агаарын тээврийн компани транзит
зорчигчдоо үнэгүй хоолоор дайлдаг бөлгөө
Сайн авиа компани гэж дүгнэсэн шүү.




Улаанбаатар хот, Монгол улс.
Алдарт зураач Марзан Шаравын зурсан Ленин багшийн хөрөг зураг одоо ч бүрэн эхээрээ
Үндэсний Уран Зургийн Галарейд хадгалагдаж байна.



Бороонооор энэ хавиар зугаалаад амжсаан амжсан...





Германы Кёльн хот. Асар том хөлөг онгоц харангаа ганцаар зугаалах мөч.
Европын орнууд тэр тусмаа Герман, Дани надад таалагддаг бөлгөө. 



Өмнөд Африк. Онгоцны буудал дээр онгоц нисэхийг
харж суух яагаад ч юм хачин гунигтай
бас ганцаардсан мэдрэмж
төрүүлдэг...




Эх оронтой байхын аз жаргалыг холдох тусам л мэдрэх... 




Шархтай байх ч амаргүй шүү....



Хойт тэнгисийн мандал жирэлзэнэ, мяралзана....




Улс төрийн хэргээр шоронд хоригдсон бүсгүйгээс үлдсэн дурсгал.
Жоханесбург, Өмнөд Африк.
Нельсон Манделагийн хэрэглэж байсан эд зүйлс
хамтран зүтгэгчидийн түүх гэхчлэн
 олон зүйлийг эндээс харж болно




Just Christmas. Айл хэсч архи гуйж ууж байх үе санагдах....




Москвагаас Европ руу нисэх нислэг байх. Санахгүй байгаа ч харин энэ хоолны амтыг санаад байна.
Ялангуяа тэр хар талх, цаана нь байгаа боодолтой боорцог бол маш идэнгитэй хэхэ.



Шотландын нийслэл Эдинбург хотын Иога төв
Иог энэ тэр сонирхдоггүй ээ би нь...



Португалийн нийслэл Лисабо хот. Алдарт улаан дээвэрт байшингууд цаана нь жижиг Христийн хөшөө...
Бразилд байдаг хөшөө маягийн гараа алдалсан хөшөө ба алдарт Васко Да Гама гүүр....




Сахалтай, уулын төрхөөсөө болж цагдаагийн хараанд
өртөж шалгуулсныхаа дараа пасспортоо 
бодлогширон ширтэх эрчүүд.
Яагаад ч юм тэднийг Чечень байгаасай
гэж бодож билээ...
Эр хүн гутарваас уулын чулуу хагарна...
Шереметьево Аэропорт,
Москва.




Бээжингийн нисэх онгоцны буудал. Хэд ч очиж хэд ч хонов...
Гэхдээ надад таалагддаг бөлгөө.





Ертөнцийн хамгийн урд захад орших улсын нийслэл хот.
Амар амгалан, аз жаргалтай хот.





Тэгшхэн будаж чадахгүй ээ. Далбийтал будсан хумс хэхэ.




Урд насны ерөөлөөр зургийг нь дарах л учиртай төрж...




Галт тэргээр явах завшаан тохиосонгүй. Гэхдээ харин буудалд очих завшаах бол гарсаан гарсан



Недарланд, өөрөөр хэлбэл Г/Холланд....
Европт амьдарвал энэ улсад л амьдрана гэж бодсон шүү
Яагаад ч юм бүү мэд дээ...



Энэ бол хотын захын дүүрэг. Дэлхийн нөгөө бөөрөн дээр байх энэ хотод
байх чамгүй аюултай....




Жилийн өмнө яг өдийд идэж суусан хоол маань.
Загас идэхиймсан....




Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь хө
Хүрэн зүрхний уяа юу даа хө...
Катманду хот, Балба. Тэртээх суваргат уулын бэлд утаа үл мэдэг суунаглах нь
тэнгэрт дуудагсан нэгнээ униар болгон илгээж
буй хэрэг л..


Үүлгүйхэн тэнгэрэй
Үндэр майхан hайхандаа
Үнгэй голой Дангина
Илдам гээш нь гайхалтай...

Comments

  1. uu yasan goy yum be. ene zuragaa neeg goy il zahidal shig yaj oruulaad bnaa, zaaj uguuch hehe.

    bas yasan ch goy ih gazraar yavdag yum be. oird ongotsond suugaagui, suuhiimsan, sonin sodon gazar uzhiimsan, muruuduv...

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Зурагнуудаа оруулаад тэгээд дурын зургаа идэвхижүүлээд (сонгоод) гарч ирсэн тохиргоо дундаас X-Large гэдгийг нь сонгоод дараа нь Add caption дээр дараад тайлбараа бичихээр ингээд зурагнаасаа салахгүй цагаан хүрээтэй болж тайлбар нь гарч байгаа юм.
      -Аялалын хувьд энэ бол зөвхөн зурагнууд шүү дээ. Мэдээж цаана нь асар их ажил, мөнгө, адал явдал бас дарамт, хов жив бүр заналхийлэл ч бий хэхэ. Монголчууд хүний хэрэгт оролцох дуртай болохоор байнга явдаг суудаг ажил хийхээр өөлж гоочилж шүүмжилж бараг л чулуугаар цохиж алах шахнаа.

      Delete
    2. яасан их явдаг хүн бээ кк, би ч бас онгоцонд суух юмсан

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...