Skip to main content

Зочид буудлаар хэссэн нь: Цуврал-4

Pearl International Hotel

Малайзын Куала Лумпурт байх энэ буудлыг миний очсон хурлын зохион байгуулагчид захиалсан байсан бөлгөө. Вьетнамаас ирсэн охинтой нэг өрөөнд орох байсан ч эхний өдрөө тэр охин ирээгүй тул ганцаар хонох хэрэг гарсан билээ.

Энэ зочид буудал нь нилээн дээхэн үед баригдсан, маш олон хүн хүлээн авдаг, Нэг давхартаа хоол, пиццаны газар, 7 буюу Eleven, Starbucks кофе шоптэй байсан ба зүүн тал болон хойд талаараа шууд худалдааны том төвтэй залгаа, 2 давхартаа бас дэлгүүртэй том зочид буудал байсан.

ҮНЭ ХАНШ: Зохион байгуулагчид зохицуулсан болохоор мэдээгүй ээ гэхдээ миний тааж байгаагаар 150-300 мянган төгрөгний хооронд байхаа.

Монгол зочид буудалтай харьцуулах аргагүй л дээ. Ачаалал нь аймаар, аймаар. Хүн гэж пиг, хаанаасаа ч тийм их хүн ирдэг юм байгаан. Гэхдээ миний анзаарснаар Азийн улсуудад явж байхад зочид буудлын үйлчлүүлэгчдийн бараг тал хувийн тухайн улсын иргэд эзэлж байх шиг байдаг юм. Тайвань гэх мэтэд харж байхад ер нь өөрийн иргэд нь амралтаараа, эсвэл ямар нэг зохион байгуулалттай арга хэмжээ хийх бол зочид буудал захиалдаг юм билээ.

Манайхан шиг хөдөөнөөс ирээд хамаатныдаа унтаад байна гэж байдаггүй байх. За яриандаа эргээд орьё. 

ХООЛ УНД: За энэ ч ярвигтай байсаан. Ямар ч байсан юм олж идээд л байсан, Монголдоо голж шилж загас магас, тахиа, жимс амттан сонгож иддэг байсан хүн тэнд талх голдуу өглөөний цайнд идсээн /хэлээ гаргав/

Миний ганц дуртай будааны зутан харин байж байна лээ. Тэгээд хоол нь надад таалагдаагүй. Энэтхэг, лал шашинтнудад зориулсан тусгай цэстэй, за зочид буудал нь угаасаа тэдэнд зориулж давхар тоноглосон л доо. Тэгээд карритай голдуу хоолоор үйлчилдэг болохоор идэх хэцүү байсан. Лалуудын хоол руу давхиж очоод Наан олж идсэн ч амт нь огт таалагдаагүй.

Монголд зөндөө янзын жимс тавьсан байдаг байсан бол энэ зочид буудалд халуун орон гэхэд жимсний сонголт муу байсан шүү. Дашрамд Малайзчууд манайд алим энэ тэр ургадаггүй Хятдаас экспортолдог гэж надад ярьж байсан.

ҮЙЛЧИЛГЭЭ: Манай Монголыг гүйцэхгүй ээ. 2 хүний ортой өрөөнд ороход Алчуураас бусад угаалгын өрөөний хэрэглэгдэхүүн нь 1 ширхэг үнэн балай хэхэ. 1 саван, 1 шампунь, 1 биеийн саван өгнө. Энд байхдаа зочид буудлаар баахан хэссэн, хамгийн муугаар шалгаруулсан Залуучууд буудал хүртэл хангалттай оо, саван, шампунь бэлтгэж өгч байсан болохоор ачааны нэмэр гээд бүгдийг нь орхицон байсан хүн их санасан газар юу билээ л болсон хэхэ.

Веб сайт дээрээ гаднаа усан сантай, 2 давхартаа фитнесстэй гэсэн ч очиход байгаагүй. Усан сан нь ажиллахгүй, фитнесс байх 2 давхар нь дэлгүүр болсон байсан

Уг нь цэвэрлээд л байгаа шиг байсан гэхдээ онц гэж хэлж чадахааргүй л байсан. Нэг л хайнга, сүүлд мэдэхнээ хэдэн бараан царайтай малай эрчүүд цэвэрлэдэг байсан байна лээ. 

Ядаж байхад Вьетнам охин явж оронд нь Индонез охин орж ирсэн нь лалын шашинтай байж таараад би жаахан сэжиглээд хэхэ. Яагаад гэхээр угаалгын өрөө нь лалуудад зориулсан ус цацруулагчтай. Тэр нь нэг гуурс шал хавьцаагаас гарч ирсэн өлгөөтэй байх л даа. Лалууд бие засчихаад усаар угаагаад хамаг бохир нь шал, суултуураар нэг цацардаг гэсэн ойлголт надад төрсөн тул их сэжиглэнээ. Дээр нь тэр гуурсаараа угаахаар ус нь буцаад гуурсан дээрээ очиж асгараад байнгын бакетрийн агуулах гэж бодоод болку байсан. Аз болж 1 л хоноод нөгөө охин явж амарсан даа.

Зочид буудал бол байнгын хөл хөдөлгөөнтэй. Зөвхөн үйлчлүүлэгчид ч биш, худалдааны том төв тул хүний хөл ёстой тасрахгүй, гэхдээ 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүр, хоолны газар байхгүй юм шиг билээ.

Манайхан доошоо орж бөөнөөрөө хоол идцгээдэг байсан ч би нээх нийлэхгүй өдөр идчихдэг бас харшил сэдрээд байсан тул аль болох амрахыг л боддог байсан.

Өрөөндөө орж ирээд дарсан зураг. Ор нь дажгүй л тухтай юм билээ. Даарах болов уу гэсэн гайгүй, өрөөний охин
заавал агааржуулагчаа асааж унтах гээд, би болохоор халуунд дуртай халууцах гэж бараг мэддэггүй болохоор
дотроо дурамжхан байсан ч хөнжилдөө шургаа л таг



Цонхны хавилдаа очиж байгаад дарсан. Хувцасны шүүгээтэй
зурагттай, за юм юмтай

Өглөөний цай, хар кофе
хайртай будааны зутантайгаа

Тарвас, лийр, хулуу гэсгээд жимсний сонголт нь
дуусах юм билээ



Шинэ жил болох дөхөж байсан тул чимэглэл хийсэн байсан



Starbucks Энд нэг орж Tirmasu идэж Latte уусаан, уусан. Нэг залуутай "болзсон" хэхэ. Гэхдээ зүгээр л цуг
идэж ууснаас цаашгүй ээ. 


За энэ ардах супермаркет нь. 1 Малайз Ринггит буюу мөнгөн тэмдэгт манайхаар 500 орчим л гээд тооцоод үз дээ.
Янз бүрийн жимс байдаг л юм байна лээ.

Жимс ногоо нь гэхдээ яг ямар хэмжээгээр ингэж тооцсныг яг таг анзаараагүй. Янз бүр л байх шиг байсан.

Энэ иддэг л юм байхдаа би нэрийг нь яг оноож чадаагүй.
Ногооноороо бол монголд зарагдаад л байдаг юу билээ?


За энэ хав хар өндөг. Яадаг юуны өндөг болохыг ойлгоогүй хэхэ.

Борцолсон загас л гэж ойлгосон. Айхтар үнэр танартай дэлгүүр

Усны амьтад бол ёз ёзоороо байна лээ.


Амьдаараа хэхэ. Сонгоод л шууд аваад явах юм байлгүй

Энэ нэг ид шидтэй хятад эрүүл мэндийн цай л гэсэн. Санамсаргүй явж байгаад дэлгүүр дотор аягатай цай манайхны аматлгаа болгож өрдөг шиг л эгнүүлээд тавьцан байхаар саваагүйтээд нэгийг аваад ууцан чинь нилээн үнэтэй 2 Ринггит болдог байгаа хэхэ Дараа нь найзуудтайгаа нийлж бүр оригоор нь авч уусын. 


Өрөөнийхөө цонхоор Куала Лумпурыг тольдохуй...


Өрөөнд хөргөгч байсан ч мини бар байгаагүй, бодвол биднийг ороход хэрэггүй гээд зохион байгуулагчид хасуулсан байх. Цай, кофе, ус нь бусад буудлын адил ч кофе нь илүү гашуун. Нээрээ Липтон цай өгдөг байсан шүү.

Өглөөд хоолонд ороход хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан, хүн их багцаалвал 200-300 орчим ч юм уу ер нь заримдаа багтахгүй шахам гэхдээ хурдан хурдан хооллоод  тус тусын ажилдаа гарна. Үйлчлүүлэгчид нь зогсоо зайгүй таваг хураана. Энэтхэг, лалуудыг хаана ч явсан би үнэрээр нь ялгаад аль болох холхон зогсохыг хичээдэг байсан. Хэт их карри идэхээр тийм тэсэхийн аргагүй үнэртэй болдог байх нь л гэж таасан шүү.

Нээрээ 2 давхарт нь спортын барааны огцом хуга хямдрал явагдаад Адидас, Пума, Поло гэхчлэн хямдраад л байсан. Гэхдээ ороход цүнх түжчихээд байсан тул зураг аваагүй.

Жишээ нь эр хүнй Поло подволк, ханцуйтай эрэгтэй цамц 10 рингит байсан санагдана. Эмэгтэй хүний цамц подволк энэ тэр хямдарсан байсан ч дороо дуусчих юм билээ. Пүүз бол ёз ёзоороо. Гэхдээ цаагуур чинь нэг тийм сонин, пиавар шиг пүүз моодонд ороод байгам биш үү? Монголд хүмүүс өмсөж байхыг бараг хараагүй харин тэнд голдуу тийм загварын пүүзнүүд байх юм билээ. Адидас энэ тэрийн үйлдвэр Малайзад байдаг юм байлгүй.

Гадуур дотуур явсан тухайд тусдаа тэмдэглэл болгож болох юм. Зочид буудал миний санаж байгаагаар голын 6 лифттэй бас 2 давхарын худалдааны төвд орох лифт, урсдаг шаттай байсан санагдана.

Аа нээрээ хамгийн хэцүү зүйлийг хэлэхээ мартчихаж. Тэр нь интернет. Манай өрөө 27 давхарт байсан ба өрөөндөө бол бараг интернетэд орох боломжгүй, нэг бол кридорт эсвэл үүдэндээ очиж байж л холбогддог байсан. Үнэндээ энэ нь намайг ёстой залхаасаан. Орой болохоор кридор дүүрэн манайхан сууцан интернетэд орох гэж оролдоол хэхэ.

Хоёрдугаарт үнэр. Ёоо баруун тийш явахаар муухай үнэртээд юу вэ гэж боддог байсан сүүд мэдэхнээ супермаркетын л үнэр байсан байна лээ. Сонин сонин хурц үнэртэй жимс, бас загас нтр нь холилдоод манай өлөн гэдэснээс нэг их дутахгүй л үнэртэнэ хэхэ.

Гуравдугаарт тамхи: Миний очсон Малайз, Сингапур зэрэгт тамхины хууль нь манайхаас арай өөр юм уу энэ зочид буудалд бол хэдэн хаалганы цаана ойролцоо байх Бангладеш, Япон эрчүүд тамхи татаад зовооноо. Кридороор нэг үнэртэнэ. Гадуур явахад ч татна, Сингапурт ч ялгаагүй. Харин хаа очиж дотор татахгүй нь сайхан. Тэр үед л муулаад байдаг Эрдэнэчимэг эдрийн тамхины хууль улам чангараасай гэж бодож байсан шүү. 

ДҮГНЭЛТ. 5 онооноос 4.5 оноо

Хэтэрхий ачаалалтай, үнэртэй интернетийн сүлжээ муу зэргийг эс тооцвол энэ буудал шиг дотроо юм юмтай том зочид буудал нэг их элбэг биш байх. Мөн байршил сайтай гэж хүмүүсээс сонсож л байлаа, миний хувьд цаанаасаа унаа гаргаад өгсөн тул сайн мэдсэнгүй.

Ихэр цамхаг энэ тэр нь нэг их хол биш юм билээ. Гол нь худалдааны төв, үйлчилгээний газрууд л хүмүүсийг татах хамгийн хүчтэй хэрэгсэл нь. Аа нээрээ гражийн давхартаа хүртэл үсчин, массаж гэх мэт үйлчилгээтэй. Уг нь хөлдөө массаж хийлгэе гэсэн ч цаг давчуу байснаас амжаагүй жаахан харамсаад байгаа. Тэр нь ч нилээн үнэтэй 30 минут орчим нь манайхаар бол 40 мянга хавьцаа байв уу да.

Comments

  1. аанхаа .. гоё газар үзсэн байна .. тухайн газрынхаа түүх дурсгалын юмыг үзүүлдэггүймуу?? үзүүлээчдээ өөрөө бас очиж судлаачээ
    бай байн очоод байх биш сайн судлаж авах хэрэгтэй..
    лал шашинтай охиноос юунаас сэжиглэдийн .. харин ч сайн ярилцаж сурлцах хэрэгтэйшдэ..

    тэр хав хар өндөг ччинь цуунд дарсан өндөг л байх даа экэ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...