Skip to main content

Зочид буудал хэссэн нь: Цуврал-3

Он дамжиж бичнэ гэж хэн мэдлээ хэхэ.
Нэгэнт эхэлсэн юм дуусгахаас өөр яалтай...

Түрүүчийн бичлэг юу гээд дууслаа? Аа тийм. Тэгэхэд бид нар Улаанбаатар зочид буудалд ороогүй юм аа. 11 сар хэдий ч пиг хүнтэй гээд сул өрөө байхгүй гэсэн.

Монгол чинь одоо тийм их гадаадууд ирдэг аялал жуулчлалын хот болсон юм уу?

Ямар учиртайг мэдэхгүй гэхдээ гадаадууд их байнаа, их байна хэхэ.

За тэгээд Улаанбаатар бүтэхгүй тул арай гайгүй үнэтэй, хотын төвдөө байдаг буудал хайх хэрэг гарч байгаа юм. Нээрээ зэрэглэл нь "орон нутгийн" байх ёстойг бичихээ мартаж. Манай төсөл хариуцагч фин хүүхэн өөрөө "Олон Улсын" зэрэглэлтэй буудалд бууна гэхээр нь Туушинг санал болгосон ч тэд өөрөө Blue Sky Tower-г сонгож буусан байсан. 

Хотын төвд, тэгээд үнэ ханш нь "International" зэрэглэлийн Туушин гэх мэтээс хямд гэж миний сонгосон нь Пума.

БУУДЛЫН ҮНЭ: Пума хэдийгээр Залуучууд, Цэцэг зочид буудлуудаас арай л үнэтэй байсан ч үнэ дагаж чанар гэдгийг бодитоор мэдэрсэн бөлгөө. Тав тухын хувьд урьдах хоёр буудлаасаа хамаагүй илүү. Дээр нь яг талбайн зүүн талд болохоор юм юмандаа ойр.

Өвлийн цагийн хуваарьт шилжсэн байхад нь орсон ба 1 хүний энгийн өрөө нь VAT буюу НӨАТ нэмэгдээд өдрийн 170.000 орчим байв.

Миний орсон нэг хүний энгийн өрөө
Эднийд нарийхан ор байдаггүй байхаа.


Миний орж байсан буудлуудаас хамгийн том өрөөтэй нь эднийх.
Бараг багахаан диско хийчимээр уужим саруул өрөөнүүдтэй

Угаалгын өрөө нь бас их цэвэрхэн, тохилог бас зайтай

Эко зочид буудал гэж би хувьдаа дүгнэсэн. Тэр жорлонгийн татуурга нь
хэрэглэгч өөрөө татах усныхаа хэмжээг мэдэж зохицуулах боломжтой.
Хоёр давхар товчтой, татах товчыг дараад усаа татагдаж байх үед
голын товчыг дарж зогсоож болно  гэхиймуу хэхэ


Ариун цэврийн өрөө болон унтлагын орны дэргэд "Манай дэлхий дээр нэг өдөрт зочид буудлын цагаан хэрэглэлийг
угаахад зориулж маш их ус үрдэг, иймд та эх дэлхийгээ хайрлаж онцын шаардлагагүй бол цагаан хэрэглэл
алчуураа угаалганд өгөхгүй байхыг хүсье" гэсэн утгатай бичиг хадсан байсан.
Яг тэр бичгийн зургийг аваагүй юм шиг байна. Гэхдээ надад юм бодогдуулсан тул аль болох алчуураа
цэвэрхэн хэрэглэж, угаалганд өгөхгүйгээ илтгэж буцааж эвхэж тавьдаг байсаан хэхэ.


Эдгээрийг ч өдөр бүр шинэчлээд бүгдийг 2 ширхэгтэй тавьж өгдөг байсан
Бусад жишээ нь Цэцэг гэх мэт зочид буудалд бүр нэг ч үлдээгүй болсон цагт л сольж өгдөг
байсантай үүнийг харьцуулшгүй.

Оройд ядарсан амьтан ирж энэ Липтоныг өтгөн гэгч нь найруулж уугаад унтдаг байв.
Ханиад, харшил яг эхэлж байсан тул чөлөөт цаг гармагц зочид буудалдаа ирж, орндоо шигдэж унтсаар таарсан



Хатан туул цэвэр ус

Ажлын ширээ. Өргөөн урт энэ ширээн дээр оройдоо ойр зуурын юм хийнэ.
Ядарсандаа болоод юм хийх ч тэнхээгүй байсаар бараг таарсаан


Мини бар
Санаж байгаагаас Сникерс $2 гэхчлэн үнэлсэн байв уу яав


Бүгдийг нь америк доллараар үнэлсэн байсан санагдана

Оройдоо хөөстэй усанд хэвтэж алжаал тайлдаг байв.
Харшлын гаралтай ханиад бараг Астам болох дөхсөн тул үнэндээ
дэн дун байсаар арай гэж ажлаа дуусгасан бөлгөө


Уг нь би тэнд дараагийн төслөө бичье гэж бодсын
Уршигтай ханиаднаас болж бие муудсаар чадсангүй... эдр

Орой зурагт харж хэвтээ байдал хэхэ


Ядарч өмсөж явсан майк, мөрнөөс дэмжигч арьс маханд
 айхтар шигдсэн байсан нь сорвижих шахсныг баталгаажуулсан нь

Аан за одоо буудлын хоол.
Ногоотой банш, арай гэж барсан хэхэ



Хүйтэрсэн, өвөл нэгэнт эхлэсэн тул өглөөд хөнгөн мах,
халуун хоол иддэг байсан бөлгөө.
Шарсан загас


1 давхарт байх Энэтхэг хоолны газар ажил хэргийн яриа өрнүүлсэн
Миний хамгийн дуртай Энэтхэг зоог. Энэтхэг кофе, Наан

Тахиа, Загасны махтай ногоотой шөл,
өглөөний хоолонд


Өвөл эхэлж байсан болоод ч тэр үү хүн цөөхөн байх шиг байв
Өглөөд 10 хүрэхгүй бараг 5-6 хүн л хоол иддэг байсан
Зарим нь буфетаар үйлчлүүлдэг байсан ч байж мэднэ.


Жимсний цуглуулга. 


Миний орсон Монголын зочид буудлуудаас анх удаа өглөөний цайны цэсэндээ загас
оруулсан нь эднийх.
За байз буфет өглөөний хоолоор төлбөртэй үйлчилдэг гэл үү яалаа. Өөрөөр хэлбэл буудалд буухгүй ч гэсэн
өглөөд ирээд буфетээр үйлчлүүлээд гарч болно.

Тахианы мах, ногоотой шөл


Нэг өглөө нилээн оройхон сэрээд


Үнэлгээ. 5-с 5
Бусад буудлуудтай харьцуулахад хамгийн цэвэрхэн, цэлгэр том, бас тав тухтай нь. Ор нь маш өргөн тул нэг буланд нь би тогжийгоо л байдгаараа эвхрээд огтоно шиг юм л унтдаг байсан хэхэ

Монгол маань хүйтэн сэрүүн уур амьсгалтай тул янз бүрийн хорхой шавьж байхгүй амар бага зэрэг хүйтэн, өрөөнд зэвэргэн байсныг эс тооцвол нэг их өөлж гоочлоод байх зүйл байгаагүй ээ.

Байршил, байршил. Яаж ийм гоё байршилтай болсон юм гэж эзнээс нь асуумаар л байлаа хэхэ.

Урд нь хурал, уулзалтаар эдний хурлын зааланд орж байсан болохоор байршил сайтай нэг ийм буудал байдаг гэж мэддэг болсон байсан нь хэргээ гаргасан шүү хэхэ.

ХООЛ УНД: Сайн. Харшлаасаа болоод аль болох бага, илчлэг өндөртэй харшил өдөөчихгүй юм идэж уухыг л чармайж байсан. Тогооч нар нь өөрсдөө зогсож байгаад өндөг шараад өгч байгаа харагдсан ч би шарсан өндгөнд дургүй тул нэг ч удаа амсаагүй ээ. Жимс, тараг, зууш гэхчлэн ер нь янз бүрийн юм байсан ч хүйтэрсэн байсан тул тиймэрхүү юм идэхэд хэцүү байв. Тиймд энэ удаад хоол ундны зураг бага байгаан.

ӨРӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: Маш сайн. Тав тухыг дээд зэргээр хангаж өгч байсан. Ор нь тун эвтэйхэн хэхэ. Үйлчлэгч нар нь харин бусад буудлаас илүү "ил гарч" байсан. Манай давхрыг цэвэрлэдэг үйлчлэгч бүсгүйтэй би олон удаа бараг өрөөнөөс гарах болгондоо тааралдаж мэнд мэдээд л өнгөрч байсан. Өмнөх буудлынхаа үйлчлэгчдийг "амьдаар нь" хараагүй ээ.

Эцсийн дүгнэлт гэвэл гадна дотноос айлчин ирвэл ПУМА-г санал болгоно. Бүх талаараа таалагдсан учраас. Анхаарал бага зэрэг сарниад жаахан чанаргүй бичлэг болов бололтой.

Comments

  1. puma l er n dajguiee, yag hotiin tuvd haashaa ch alhaad orhcihdog. Une n ch bolomjiin. zaluuchuud tsetseg arai l bishee hu. Bi ch End ochih humuus Puma-d zugludug, uruunuud n ch goyo, tselger tom, tseverhen, nar tusdag.

    ReplyDelete
  2. Харин тийм байна лээ. Одоо Туушин ашиглалтанд ороод гадныхан их орж байгаа шиг билээ. Гэхдээ Пумагаас хамаагүй үнэтэй юм билээ 400 мянгаас эхэлж байлуу даа.

    ReplyDelete
  3. мундаг буудал л юм байнадаа кэкэ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...