Наадамдаад дууслаа. Энэ жил маш олон сум тэгш ойгоо тэмдэглэж байгаа гэж байсан тэрний нэг нь манай сум.
Хуртай, нартай сайхан наадлаа.
Сумын наадам чинь улсын наадмаас илүү хүртээмжтэй, ард иргэд эрх тэгш баярлаж чаддаг баяр байх юм даа.
Иймэрхүү зургууд дарлаа.
Голдуу машин явуут дунд л дарсан зургууд даа.
Наадмын хуушуур олж идсэн, наадам эхлэхийг харсан гээд ойрын хэдэн жилд үзэж хараагүйгээ харж, баяслаа шүү.
Тэгсгээд залгуулаад сургуулийн ой тохиож ангийн андуудтайгаа уулзаж ууж идлээ, гавьсагүй сугарч үлдлээ хэхэ.
Багын хайр майр байдаг хүмүүс их л дурсамтай доргио байдаг бололтой юм. Надад тийм юм байхгүй болохоор ангайж, эвшээж суусан шигээ байж байгаад чимээгүй гараад ирсэн.
Гэрт хүн амьтан нэг их хөлхсөнгүй гэхдээ л мэр сэр зочид ирж, дайлж цайлах, хоол унд аялуулах ажилд дайчлагдсан.
Одоо харин утгаараа амарч авна л гэсэн хүн сууж байна.
Дээр үед ганц удаа сумын наадамд явж үзээд дөнгөж очоод л өмдөө ураад, машины тэвшин дээрээс буулгүй нэг өдөржин наадсан түүхтэй.
ReplyDeleteЭнэ жил ногоо сайтай, сайхан л зун болж байгаа юм байна эх оронд минь
Дөнгөж саяхан л хөдөө яваад, цээж дүүрэн амьсгалаад зогсож байсан чинь одоо буцаад л зөндөө хол ирчихсэн, зураг хараад санаа алдах хмм. Амралтаа утгаар нь сайхан өнгөрүүлээрэй.
ReplyDeleteСэтгэгдэл үлдээсэн та бүхэнд маш их баярлалаа :)
ReplyDeleteТус бүрт нь хариу бичтэл ороогүй шиг байна.