гэдэг нэртэй савангийн дуурь үзэж байгаа.
![]() |
| Мэдээж мэс заслаар "боссон" ч гэсэн энэ их хөөрхөн хүүхэн байнаа. Маш их таалагдсан. Эрлийздүү төрхтэй |
Ms.MR нь сүүлийн хэд хоног интернетээс хангүг драмууд түүж үзээд таг болсон. Үүр цайтал элдэв кино үзэж байна.
Англи субтитртэй үзэхээр бас сонирхолтоймаа.
I miss you кино саяхан миний үзэж дууссан, зурагтаар гарч хүмүүсийг хуйлруулаад байгаа Yellow Boots-ыг гүйцэхгүйм байна гэж би дүгнэлээ.
Гэхдээ бас хөндсөн сэдэв нь бодууштай, санаа авууштай үг хэллэг, сонирхолтой шийдэл байнаа байна.
Утга агуулгыг нь товчхон яривал мөрдөн байцаагчийн буруутай үйлдлээс болж эцэг нь хүн амины хэрэгт татагдаж, хэлмэгдэж улмаар нас бардаг. Охиныг нь сургууль, хавь ойрых нь алуурчны охин гэж адалж, хүн бүхэн цэрвэж байх үеэр нэгдсэн улсаас эцэг дээрээ ирсэн хүү танилцаж нөхөрлөдөг....
Гэвч хүүгийн эцгийн балгаар тэд хамтдаа барьцаалагдаж, барьцаалагч этгээд охиныг хүчирхийлдэг бөгөөд охин буцаж ээж дээрээ, гэртээ очих аргагүй болж зугтаадаг.
| Мөрдөн байцаагч Ханы хүүхэд насны дүрд тоглосон хүү их хөөрхөн байсан. Харин насанд хүрсэн энэ дүрд тоглодог залуу нэг л инээдтэй санагдаад.... |
14,5 жилийн дараа тэд дахин учирч, охины ээж болон найз залуу нь охиныг таньдаг боловч охин урдын амьдралаараа амьдрах хүсэлгүй, бүгдийг тэр чигт нь үлдээж цоо шинээр амьдрахыг хүсдэг. Гэвч тийм боломж олддоггүй....
Бичихээс залхуурчихлаа.... Хөндсөн сэдвийн хувьд өсвөр насанда хүчирхийлэлд өртсөн охид ямархуу хувь заяаг туулж, яаж зовж шаналдагийг гаргаж тавихыг зорьсон гэж товчхоон дүгнэж болно байх.
Ямар ч их нулимс урсдын... яасан ч амархан уйлдын жүжигчид нь. Заримдаа ч залхмаар бүр худлаа ч санагдмаар их уйлахымаа.
Хөөрхөн хэсэг нь байцаагч Хан алга болсон найз охиныхоо гэрт очиж 15 жил амьдарч, ээжийх нь хүү болж бас болоогүй ээжийг нь "Хонгор оо" "Миний хайраа" "Миний найз охион" гэж дууддаг нь.
![]() |
| Харри Боррисонд тоглодог энэ жүжигчин лав их алдартай байх Хангүг кино төдийлөн мэдэхгүй болохоор би танхгүйм ккк |
Бас Зоя буюу алга болоод буцаж ирсэн найз охиндоо зориулж бичсэн зурвас нь таалагдсан. Найз охиныг нь хүчирхийлсэн этгээд шоронгоос гарч, гарсан өдрөө Зоятой тааралдаж улмаар тэр шөнөө алагдаж энэ аллагт Зояыг сэжиглэж байсан ч огт өөр хүн, бас охиноо хүчирхийлүүлж, улмаар охин нь амиа хорлосон эмэгтэй уг аллагыг хийсэн байж таарч мөрдөн байцаагч Хан-д охиныхоо сүүлчийн захиаг үлдээдэг.
Уг захиаг авсан Хан алга болсон найз бүсгүй буюу Зоя-д "... гэхдээ амьд байгаад чинь, бидэнд хүлээх боломж олгосонд чинь баярлалаа" гэсэн утгатай зурвас бичдэг. Энэ зурвас миний бодлоор уг киноны оргил хэсэг.
Одоогоор киногоо арай л үзэж дуусгаагүй байгаа. Таг алга болчихоор за нөгөө савангийн дуурьтаа донтож ээ гэж бодоорой, миний тухай :)


Боррист тоглодог чинь од ш дээ хө. Монголд ирээд Хангүг драмтай зууралдах зав гарахаа болсьон ккккккккк.
ReplyDeleteЧи мину сайхан үзээд байгаарай.
За хө...үзээд л байна, мөддөө энэ донгоос гарахгүймшиг байна. BTW See u tomorrow :)
DeleteӨөртөө таалагдсан зүйлээ хийгээд завгүй ч жаргалтай л суугаа юм байна. Би жоохон залхуу болохоор нэт-с кино татак үзнэ гэдэг төвөгтэй санагдаад байдаг юм, а харин нэг өвчин хөдөлөх юм бол СД-г нь аваад нэг шөнийн дотор нэг драм үзээд дуусгачихдаг.ккк
ReplyDeleteЗа тэгээд таг алга бололгүй ядаж энэ киногоо цааш нь үргэлжлүүлж бичээд надад бас энэ киногоо үзүүлээд дуусгачихаарай даа ;)
За энэ кино тэгээд Зоя байцаагч Хантай хуримлаад аз жаргалтай төгсөв үү дээ. Би болохоор Харри Боррисоны талд л ороод байсан. Яадаг юм өшөөгөө авах нь зөв нтр гээд хэхэ.
DeleteЗояыг үнэндээ ойлгосонгүй, юунд тэгтэл байцаагч Ханд унаж тусаад байгааг нь. Гэхдээ Кино шүү дээ кккк
Ene huuhen ih of boljiigoo boltol bi bas oird hangug drama dontood uzeheer ene huuhen gol dur bolson drama ih bn aaa
ReplyDeleteМэс засал ч гэсэн бас аятайхан хүүхэн шүү. Өөрөө суурь рам, материал сайтайм бна лээ тэ?
Delete