Ойрын хугацаад бичлэг нэмбэл зурагтай бичлэг л гэж бодоорой. Бичихээс залхуураад яваад байгаа тул дарсан зургуудаасаа оруулж байна.
Бий биелгээг Гиннесийн номонд бүртгүүлэхээр 5024 бий биелээч цуглуулж биелгээний тоглолт хийсэн. Сүхбаатарын талбайд.
Урд нь хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр энэ талаар мэдээ гарч, бэлтгэл хийж буй хүүхдүүд өлсөж, ядарч байна гэж бичигдэж байсан нь оргүй биш байхаа.
Үнэндээ зохион байгуулалт МАШ МУУ болсон. Би ч эхлүүлэлгүй дундаас нь хаяад явчихсан, буцаад ирэхэд тарж байна лээ.
Намайг явахад аноносоо өлгөж байсан, би яваад 40 минут орчим болоод буцаж ирэхэд тарсан гэхээр сүртэй сайхан юм болоогүй байхаа. Ямар ч гэнээ нэг хамтлагийн зүгээс зохион байгуулж байгаа юм гэсэн.
Бүжигчин хүүхдүүддээ ус л өгч байна лээ, бас хөгжим нь баараад байгаамуу яагаад байгаан нэг л биш. Зохион байгуулагч гэхээр хүн бараг харагдаагүй. Цагдаагийн хамгаалалт ч байхгүй байна лээ.
Юм хийсэн нэгнээ шүүмжилж байгаа нь буруу хэдий ч арай л онцгүй болсоон. Урд нь бөхийн барилдааныг Гиннест бүртгүүлэхэд би бас очиж таарсан. Энэнээс арай дээр болж байсын. Сүртэй, олон эр хүний тоосонд орох арай өөр байсан шүү. Хэдэн гадаад л дураараа хэвлэл мэдээлэл, радио телевизийхний урдуур дайрч зураг авсан байх, худалч хүнд.
За зураг үз, зураг үз.
 |
| Намайг очиход бүжиглэж таарсан. Бэлтгэл нь юм шиг байна лээ. |
 |
| Баруун аймгийнхан гэж бодсон, хувцас хэрэглэлийг нь хараад |
 |
| Зарим нь дөнгөж сурч байгаа хүмүүс байх шиг байна лээ |
 |
| Энэ ямар үндэсний гутал билээ? Мянгад, Хотон, Баяд, Захчин???? |
 |
| Хүүхдүүд л голдуу байна лээ |
 |
| Боодогтой сэвгэрүүд хэхэ |
 |
| Казак хувцастай охин. Үнэн хасаг эсэхийг нь мэдэхгүй |
 |
| Хэд хэдэн төрлийн биелгээ хийсэн гэсэн |
 |
| Энэ хүүхдүүд харин сайн бүжиглэж байна лээ. Хаанахыг мэдэхгүй |
 |
| Үндэсний хувцсыг бол харж болохоор байна лээ тэнд |
 |
Үнэн дүрдээ орсон бүжиглэж байсаан энэ эгч, Сайхан ч бүжиглэдэг юм билээ.
Өндөр өсгийттэй байсан гээд бод доо ккк |
 |
| Уг нь ёхор юм уу даа. Гэхдээ би голсоон.... |
 |
| Улан-Үдэд харсан, бүжиглэж үзсэн ёхортой харьцуулаад дэндүү чамласан ч бас хүүхдүүд юм даа аргагүй гэж бодсон |
 |
| Энэ охины зургыг нилээн хэд дарчиж |
 |
| Буцахдаа явуут дундаа хальт дарав |
Анхнаасаа зохион байгуулалт нь таалагдаагүй тул олигтой зураг дараагүйн. Тэгсгээд л шилэн нүдээ янзлуулахаар яваад ирэхэд хүмүүс ч тарж, тайбайд дүүрэн хог л үлдсэн байна лээ.
Comments
Post a Comment